| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0337/Э |
| Дугаар | 407 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б холбогдох эрүүгийн 1806 003520299 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сөрт Идэр ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 07 дугаар хороо, Баянхошууны 29 гудамж, 65 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, П.Б, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Банштай цайны газрын гадна талын автомашины ил зогсоолд түр асаалттай байрлуулан тавьсан байсан иргэн Э.Гэрэлбаатарын унаж явсан Ниссан Трена маркийн машиныг зөвшөөрөлгүйгээр авч зугтаан урсгал сөрөн Тоёота Пробокс, Тоёота Карина маркийн машинуудыг мөргөж зам тээврийн осол гарган 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч П.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр жолооны үнэмлэхээ авах гээд Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төв орж жолооны үнэмлэхээ авчихаад ганцаараа шууд Сансарын Баянцээлийн гудамж хүртэл алхаад замдаа нэг кофе харагдахаар нь орж пиво авч уусан. Тэгээд би хүнээс дахин мөнгө зээлж аваад дахин пиво ууж байсан, тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрээд харахад цагдаагийн машинд суугаад эрүүлжүүлэх байранд ороод маргааш өглөө нь замын цагдаа авсан. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-44 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 17:50 цагийн орчим Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Банштай цайны газрын гадаа унаж явсан Ниссан Трена маркийн 49-50 ТӨА улсын дугаартай машиныг асаалттай нь орхиод 2 минутын дараа эргээд гараад ирэхэд миний унаж явсан мишиныг хүн унаад ухарч байхаар нь урд талын копуд дээр нь гараараа цохиод “яаж байнаа, чи” гэхэд үл таних 30 орчим насны залуу машиныг ухраагаад зогсохгүй байхаар нь би машины жолооч талын хаалгыг татаад жолооны ард сууж байсан залууг бариад авахад тухайн залуу миний нүүр рүү 2-3 удаа цохиод хаазаа хүчтэй гишгээд хөдөлж яваад төв зам руу ороод урсгал сөрж яваад мөнгөлөг өнгийн Тоёота Карина маркийн машины эгц урдаас нь мөргөөд мөргүүлсэн машин ухрах үед хажуугаар нь урсгал сөрсөн чигтээ яваад Сансарын колонкийн хажууд Тоёота Пробокс маркийн машиныг хажуу талаас нь мөргөж зогсоод машинаас буугаад автобусны буудлын хойшоо гүйгээд явахаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-17 дугаар хуудас/,
Гэрч Ч.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны намар манай адуу малыг малладаг Эрдэнээ гэдэг залуугийн эхнэр Алтан-Өлзийн нэр дээр байдаг ТӨА 49-80 улсын дугаартай автомашиныг зараад өг гэхээр нь хашаандаа авчирч тавиад уг машин зарагдахгүй өвөлжсөн юм. Тэгээд хамт үйл ажиллагаа явуулдаг цуг нэг хашаанд байдаг дугуйн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг Э.Гэрэлбаатар гэх залууд машиныг чи асааж унаж үзээд ерөнхийдөө ямархуу түлш зарцуулж байна гэх зэргээр машиныг түр Гэрэлбаатарт 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 49-80 ТӨА улсын дугаартай машиныг өгч явуулсан юм. Гэрэлбаатар машиныг унаж яваад БЗД-ийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах баншны цайны газрын гадаа машинаа асаалттай орхиод цайны газар руу ороод гарч ирэх хооронд согтуу залуу машин унаж авто зам руу орж осол хийсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,
Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хэргийн 7 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11-12 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Банштай цайны газрын гадна талын автомашины ил зогсоолд түр асаалттай байрлуулан тавьсан байсан иргэн Э.Гэрэлбаатарын унаж явсан Ниссан Трена маркийн машиныг зөвшөөрөлгүйгээр авч зугтаан урсгал сөрөн Тоёота Пробокс, Тоёота Карина маркийн машинуудыг мөргөж зам тээврийн осол гарган 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Б т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгчийг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ял шийтгүүлсэн байхад ял шийтгэлгүй гэж алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч П.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.