| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2025/00027/И |
| Дугаар | 130/ШШ2025/00012 |
| Огноо | 2024-12-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2025/00012
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Б , Хаяг:Б аймаг, Ө сумын 5 дугаар багт оршин суух
Хариуцагч: О . Хаяг: Б аймаг, Б сум, 5 дугаар багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдэж авсан 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч О эд холбогдуулан зээлдэж авсан 2,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хариуцагч О нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,0 сая төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж өгнө хэмээн зээлсэн. Гэвч тухайн 2,0 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
1.2 Иймд О ээс 2,0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч О ийн хариу тайлбар, зөвшөөрөл:
2.1 О би иргэн Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би Б гээс хоёр сая төгрөг зээлдэж авсан ба буцааж өгөөгүй нь үнэн. Би Б гийн надаас нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгийг түүнд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.
1.2 Иймд энэ асуудлыг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О эд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О нь зээлдэж авсан 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч О ээс нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал нь болох 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 23,475 төгрөг, мөн хариуцагч О ээс улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч О нь зээлдэж авсан 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал нь болох 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 23,475 төгрөг, мөн хариуцагч О ээс улсын тэмдэгтийн хураамжид 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ