Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 302/ШШ2025/00052

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: Б аймгийн Прокурорын газар. Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах 

 

Хариуцагч: А. Хаяг:Б аймаг, Б сум, 02 дугаар багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын х сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт нийт 496,440 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь хариуцагч А д холбогдуулан Б аймгийн Б сумын х сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт нийт 496,440 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Б аймгийн Б сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцахад А нь х сангаас олгох зээлийн гэрээ"-г 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр сумын Засаг даргатай байгуулан оёдол" эрхлэх зориулалтаар 2,500,000 төгрөгийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан байна.

1.2 Гэвч А нь зээлийг гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас х санд 496,440 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.

1.3 Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан "...эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу төлж дуусгавар болно", 4.11 дэх заалтад ...төлбөрийг үндсэн зээл, зээлийн хүү, алданги гэсэн дарааллаар төлүүлнэ" гэж заасан зээлдэгчийн үүрэг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх уургийг тус тус хүлээнэ", 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан зохицуулалт зэргээс үзэхэд хариуцагчаас зээлийн төлбөрийг хүүгийн хамт гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

1.4 Тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл А нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, х сангаас олгосон зээлийг авч, эргэн төлөөгүйгээс төрд, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох эргэн төлөөгүйгээс төрд, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул зээлийн төлбөр, хүүг даруй гаргуулж, х сангийн 00 дугаарын дансанд оруулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч А ы хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Миний бие А нь нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би Б сумын сум хөгжүүлэх сангаас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдэж авсан нь үнэн.

2.2 Тухайн зээлийг сар болгон төлж байсан боловч сүүлийн саруудад төлж чадаагүй. Би аймгийн Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 496,440 төгрөгийг Б сумын х сангийн 00 дугаарын дансанд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

2,3 Иймд энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А нь нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Б аймгийн Б сумын х сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт нийт 496,440 төгрөгийг Б аймгийн Б сумын х сангийн 00 дугаарын дансанд төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч А аас нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 15,543 төгрөгийн тал нь болох 7,771 төгрөгийг хариуцагч А аас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч А нь тус аймгийн Б сумын х сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт нийт 496,440 төгрөгийг Б аймгийн Б сумын х сангийн 00 дугаар дансанд төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 7,771 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ