Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 302/ШШ2025/00053

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: М ХХК, . Хаяг:У хотын С дүүрэг, 1-р хороо, Ю гудамж-28, Т  цогцолборт байрлалтай,

 

Хариуцагч: Б . Хаяг:Б аймаг, Ө сум 11 дүгээр багт оршин суух 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл 28,900, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 114,599 төгрөг, нийт 432,499 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б д холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл 28,900, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 114,599 төгрөг, нийт 432,499 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44521405 тоот гэрээ байгуулан 00 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан wifi router утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

1.2 Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-8 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

1.3 Иймд хариуцагчаас Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл 28,900, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 114,599 төгрөг, нийт 432,499 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б ы хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Миний бие Б нь нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би М ХХК-аас интернэтийн төхөөрөмжийг зээлээр худалдаж авсан нь үнэн.

2.2 Тухайн зээлийг анх хэд хэдэн удаа төлж байсан боловч сүүлд төлж чадаагүй. Би М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нийт 432,499 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

2.3 Иймд энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б нь зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл 28,900, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 114,599 төгрөг, нийт 432,499 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-нд төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Б аас нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,626 төгрөгийн тал нь болох 6,813 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 6,813 төгрөг, мөн хариуцагч Б аас улсын тэмдэгтийн хураамжид 6,813 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Б нь зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 289,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл 28,900, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 114,599 төгрөг, нийт 432,499 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,626 төгрөгийн тал нь болох 6,813 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 6,813 төгрөг, мөн хариуцагч Б аас улсын тэмдэгтийн хураамжид 6,813 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ