Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/52

 

 

Л.П, Б.З, Э.Б,

С.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                                        Прокурор Ц.Нэргүй

                                              Шүүгдэгч, хохирогч Л.П-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох

                                                         Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан   

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/599 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.П, Б.З, Э.Б, С.Э нарт холбогдох эрүүгийн 232600250202 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын *****-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, *****, ***** боловсролтой, мэргэжилгүй, *****, ам бүл *****, ***** хамт Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дугаар багийн ***** гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ***** овгийн ***** *****, /РД: *****/,

 

Монгол улсын иргэн ***** оны ***** дугаар сарын *****-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, *****, ***** боловсролтой, мэргэжилгүй, *****, ам бүл *****, ***** хамт Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дүгээр баг ***** ***** тоотод оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дугаар багт ***** гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ***** овгийн ***** *****, /РД: *****/,

 

Монгол улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын *****-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, *****, ***** боловсролтой, мэргэжилгүй, *****, ам бүл *****, ***** хамт Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дугаар багийн ***** гэх газарт оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ***** овгийн ***** *****, /РД: *****/,

 

Монгол улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын *****-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, *****, *****боловсролтой, мэргэжилгүй, *****, ам бүл , ***** хамт Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дугаар багийн ***** гэх газарт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ***** овгийн ***** *****, /РД: *****/

 

***** ***** нь Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*****”-н урд талд хохирогч Б.Э-ын нүүрэн тус газар 1 удаа, мөр тус газар нь 1 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь биед баруун хацар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ,

 

****ын **** нь Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “****”-н урд талд хохирогч Б.Э-ын нүүрэн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь биед баруун хацар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

**** **** нь Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “****”-н урд талд хохирогч Б.Э-ыг хавирч газар унагаж, баруун хацар тус газар нь 1 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь биед баруун хацар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

**** Эрдэнэбат нь Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “****”-н урд талд хохирогч Б.З-ийн нуруу тус газар нь 4 удаа гараараа цохиж, 1 удаа өшиглөж, түлхэн газар унагаасны улмаас эрүүл мэндэд нь биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

мөн Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “****”-н урд талд хохирогч Л.П-ийг нүүрэн тус газар толгойгоороо 1 удаа мөргөж, баруун хацар, тус газар гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь биед тархи доргилт, дээд уруулд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос ****ын Загарзүсэм, ****ын ****, **** **** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, **** **** үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Э, Л.П, Б.З, Э.Б нарт холбогдох 232600250202 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, шүүгдэгч С.Э, Л.П, Б.З, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/599 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүгч хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт: Мөрдөгч Т.А нь хохирогч С.Э, Л.П, Б.З нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд зааснаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж заасныг зөрчсөн,

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.2-т энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40-р зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно., 2.10-д энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40-р зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно.” гэж заасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно. гэсэнтэй зөрчилдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаар, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байх тул шүүх шинжилгээ хийлгэхээр шийдвэр гаргах боломжгүй байна. Мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг хангаагүй, хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээг тогтоолгох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотолно” гэж заасан. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв гэжээ.

Нэг дэх үндэслэлийн тухайд: Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах журам” болон “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” зэргийг батлан гаргасан.

Энэхүү журам нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.3 дугаар зүйлд заасан “... Энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн ба эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэсэн хуулийн заалтад үндэслэн, хуульд нийцүүлж батлагдсан байна.

Мөрдөгч нь тухайн гэмт хэргийн хувьд шалгуур үзүүлэлтийг харгалзан урьдчилан тогтоосон гэмт хэрэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-ийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон хүснэгтийг журмын 2.3-д заасны дагуу “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-ын загварын дагуу зөвшөөрсөн эсэхийг тодруулан хохирогчоор гарын үсэг зуруулсан нь дээрх журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл мөрдөгч шинжилгээ хийгээгүй байх ба батлагдсан журмын хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогчид танилцуулах ажиллагаа явуулсан байхад түүнийг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр дахь үндэслэлийн тухайд: Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-д “Гэмт хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон байх ба энэхүү тушаалын 2 хавсралтаар хүснэгтийг баталсан.

Уг журмын 2.2-т энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн ... хохирогч... энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40-р зүйлд заасан гэмт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно. Уг журмын 2.10-д Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас Шүүх шинжилгээний тухай хуулийн 40-р зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно гэснээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан эрүүл мэндэд санаатай хохирол учруулах” гэмт хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг батлагдсан хүснэгтийн хүрээнд гаргахаар журамлагдсан байна.

“Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоосон гэмт хэргийн сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилон Шүүхийн шинжилгээний байгууллагаас Сэтгэцийн шинжилгээ хийлгэх журмын хүрээнд шинжилгээ хийхээр зохицуулжээ.

Дээрх журам нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.3 дугаар зүйлд заасан “... Энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална заасны дагуу хуулиар нарийвчлан, тусгайлан зохицуулаагүй зүйлсийг дүрэм, журам гарган нарийвчлан зохицуулсан байх тул уг журмыг дээрх хуультай зөрчилдсөн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл уг батлагдсан журамд 5-н төрлийн гэмт хэргийн улмаас Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор журамласан байх ба хялбаршуулсан хүснэгт хэрэглэх үед шинжлүүлэгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгохоор заажээ.

Журмын дээрх заалт нь Шүүх шинжилгээний тухай хуулиар зохицуулагдаагүй байгаагаас үзэхэд шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэсэнтэй зөрчилдөөгүй байна гэж үзэхээр байна.           

Гурав дахь үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаж, хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал, бодит байдалд үндэслэн хэргийн шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж,

Мөн хуулийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гурав дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчдын хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар. ...тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно..” гэж тус тус хуульчилснаас үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдэгт тухайн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх гэдгийг ойлгох бөгөөд шүүх хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийг нэг мөр ойлгож хэрэглэнэ гэсэнтэй зөрчилдөж байна гэж дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 хэсэгт прокурор нь ...яллагдагчтай ялын төрөл хэмжээ, ялаас чөлөөлөх, тэнсэх... зохицуулалтыг хуульчилж өгснөөс үзэхэд хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулахад хохирогчтой хохирол, хор уршиг дээр тохирох хуулийн зохицуулалт байхгүй байна.

Мөн хавтаст хэрэгт хохирогч нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг тогтоолгохгүй, хэргийг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлснээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор хүсэлт гаргаагүй болохыг дурдах зүйтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/599 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хууль зүйн дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журам болон тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт батлагдан гарсан. Энэхүү журам нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.3 дугаар зүйлд заасан буюу энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэсэн хуулийн заалтад үндэслэн батлагдан гарсан байна. Уг журам батлагдан гарсан үндэслэл нь Монгол улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 80-н хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ гэмт хэргүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож дүгнэлт гаргах журамд орсон байдаг. Энэ журмын 2.4-т зааснаар шаардлагатай тохиолдолд шинжээч томилж дүгнэлт гаргахаар Шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор журамлагдсан. Энэ гэмт хэрэгт хохирогч, шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж хохирогч нарын зүгээс хохирол, хор уршигтай холбоотойгоор учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг гаргасан. Батлагдсан журмаар хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг хохирогчид мөрдөгч танилцуулсан. Мөрдөгчийн зүгээс уг журмын хүрээнд ямар нэгэн шинжилгээ хийлгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Мөрдөгчийн зүгээс дээрх батлагдсан журмын дагуу хохирогчид гаргасан зэрэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурортой ял тохиролцохоор заасан. Анхан шатны шүүхээс прокурор нь яллагдагч, шүүгдэгч нартай хохирол хор уршгийг тохиролцоогүй байна гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.1-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн хариу урвалын байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл эд хөрөнгөө алдсаны улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын сэтгэцийн түр зуурын эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан тогтоосон. Энэхүү журмын 2 дугаар хавсралтаар хүснэгтийг батлан гаргасан. Дээрх хүснэгтийн дагуу мөрдөгч хохирол, хор уршгийг тогтоосныг танилцуулсан. Мөн энэ журмын 2.1.1 дүгээр зүйлээс 2.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хүснэгтийн дагуу гаргахаар журамласан. Энэ журмын 2.1.4-т шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргуулахаар шинжээч томилохоор заасан. Хохирогч тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилон шүүх шинжилгээний байгууллагад сэтгэцийн шинжилгээ хийлгэх журмын хүрээнд шинжилгээ хийлгэхээр зохицуулсан гэсэн ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчилж өгсөн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилж өгсөн.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Л.П-ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын хяналтын явцад яллагдагч, хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргахад прокуророос хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан гол үндэслэл нь гэмт хэргийг улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг хийгээгүй, хор уршиг хохирлын байдал арилаагүй байхад хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байна гэсэн агуулга бүхий захирамж гарсан.

 

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоох журам нь хууль хэрэглээн дээр зөрүүтэй ойлголт гарч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах журмын 2.2-т энэ журмын 2.1, 2.1.2, 2.1.5-т зааснаар 5-н төрлийн гэмт хэргийн ангилал дурдсан байгаа. Шинжилгээ хийлгэх талаар хамгийн түрүүнд талуудын хүсэлт байх ёстой байна. Шүүгдэгч Л.П нь хохирогчийнхоо хувьд ямар нэгэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй. Бусад хохирогч нар хүсэлт гаргаагүй гомдол, саналгүй байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос ...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Мөрдөгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийгээгүй, батлагдсан журмын хүснэгтээр тогтоосон зэрэглэлийг хохирогчид танилцуулах ажиллагаа явуулсан. Уг зэрэглэл тогтоох журамд таван төрлийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэмт хэргийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор журамласан ба хялбаршуулсан хүснэгт хэрэглэх үед шинжлүүлэгч зэрэглэлийг зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулан тогтоолгохоор заасан. Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох хүсэлт гаргаагүй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад прокурор хохирол, хор уршиг дээр тохирох хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/599 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/599 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай тогтоолд шинжилгээний байгууллага нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр тогтоохоор, үүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхээр заасан. 

 

Гэтэл мөрдөгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож байгаа нь буруу буюу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай тогтоол болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчжээ.

 

Яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлагдсан байхад прокуророос хохирол, хор уршгийн асуудал дээр яллагдагчтай тохиролцох хуулийн зохицуулалт байхгүй гэж дүгнэн эсэргүүцэл бичиж байгаа нь буруу байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын бичсэн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/599 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон



ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/599 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг д