| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00528/И |
| Дугаар | 302/ШШ2025/00064 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 302/ШШ2025/00064
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т . Хаяг:Б аймаг, Д сум, 01 дүгээр багт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургууль /захирал Р /. Хаяг:Б аймаг, Д сум, 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа А ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлж, намайг урьд эрхэлж байсан Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н ,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т нь анх шүүхэд хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Р д холбогдуулан тус сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлага ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа А ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлөх гэж ихэсгэж дээрх шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Т ийг Б аймгийн Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Р гийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар тус сургуулийн нярвын ажилд томилсон байна. Гэтэл томилогдоод 7 хоногийн дараа захирал ажлын өрөөндөө дуудаж надад аймгийн Боловсролын газар болон Засаг даргын орлогч А , мөн сумын Засаг дарга нараас Ардчилсан намыг дэмждэг ардын хүүхдийг томилж болохгүй, МАН-ын дэмжигчдээс ажилд авах ёстой байсан тул Т ийг ажлаас хал, эсвэл өөрөө ажлаа өг хэмээн дарамталж байна. Чамайг ажлаас гаргахаар боллоо гэж хэлсэн байна.
1.2. Түүний дараа нэхэмжлэгч Т ийг Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Р гийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар нярвын ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын хувьд болбол ажилтантайгаа харилцан тохиролцсон гэдэг байдлаар бичсэн байгаа. Бодит байдалд ажилтантайгаа ямар нэгэн байдлаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд урьдчилж мэдэгдээгүй, тайлбар аваагүй байдаг. Хугацаагүй ажилд томилсон атлаа, ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тодорхой дурдаагүй байдаг. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гаргасан тушаалыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй.
1.3 А ыг ажлаас халсны дараа шүүхийн журмаар ажилд тогтоосон асуудал бий. Гэхдээ А ыг ажилд эргүүлэн тогтооход хариуцагч талын зүгээс шүүхэд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь улмаас ажилд эгүүлэн тогтоосон нөхцөл байдал бий. А ын хувьд тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй, хуурамч бичиг баримт ашиглаж орсон гэдэг нь тогтоогдож байгаа. Шүүхийн шийдвэрт энэ талаар дурдагдсан. Авлигатай Тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогдсон. Түүнийг хуурамч бичиг баримт ашиглаж байгаа гэдгийг Ц газар мөн шалгаж байгаа. Хэрэв энэ асуудал эцэслэн шийдэгдвэл А цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болно.
1.4 Иймд ажил олгогчийн нэхэмжлэгч Т ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, мөн ажилд орох үедээ боловсрол, мэргэжил,мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа А ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн нярвын ажлаас чөлөөлж, Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн нярвын ажилд Т ийг эргүүлэн тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Р , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С нарын хариу тайлбар, татгалзал:
2.1 Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуульд нярвын нэг л орон тоо бий. Энэ орон тоонд шүүхийн шийдвэрийн дагуу А ажиллаж байгаа. Одоо түүнийг дахин ажлаас чөлөөлөх, нэхэмжлэгчийн нярвын орон тоонд томилох боломжгүй.
2.2 А ыг анх ажлаас чөлөөлөхөд, түүний оронд Т ийг томилсон. Гэхдээ 9 хоног ажиллуулсны дараа түүнийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн үйл баримт бий. Ажлаас чөлөөлөгдсөний дараа А шүүхэд хандаж, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд, эцсийн шийдвэр гарсан.
2.3 Нэхэмжлэгч Т ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй учир түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №16 дугаар хуралдааны тэмдэглэл, иргэний үнэмлэх, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч Н т олгосон итгэмжлэл, Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай Т ий сургуулийн няравт түр томилох тухай тушаал, мөн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Т ийг нярвын ажлаас чөлөөлөх тухай Б/20 дугаартай тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,өмгөөлөгч Н ын 2024.06.20-ны өдрийн 155 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 2025.01.03-ны өдрийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс,
4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/107 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, нярвын ажил байдлын тодорхойлолт, Б аймгийн Б газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 253 дугаар албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс өмгөөлөгч С тэй 2024.06.10-ны өдөр №143 дугаартай иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний өмгөөлөгчөөс 2024.06.11-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлт, мөн өмгөөлөгчөөс 2024.08.23-ны өдрийн 87 дугаар албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэхийг хүссэн хүсэлт, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00632 дугаартай шийдвэрийн хуулбар, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах тухай 83 дугаар албан бичиг, мөн өмгөөлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаар албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээлгэх тухай хүсэлт, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/01524 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 212/МА2024/00079 дүгээр магадлал, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/02 дугаар албан бичгээр өмгөөлөгч С эд олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025.01.15-ны өдрийн хариу тайлбар, Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээртэй А ыг сургуулийн нярвын ажилд эгүүлэн томилох тухай Б/01 дүгээр тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдоос шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШЗ2025/00022 дугаартай захирамжийн дагуу Б аймаг дахь шүүхийн Тамгын газрын архиваас хуулбарлаж тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 632 дугаартай шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/01524 дугаартай хяналтын гомдлыг хуулбар хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол зэргийг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... нэхэмжлэгч Т ийг Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд томилогдоод 7 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд ажилтантайгаа харилцан тохиролцсон гэдэг байдлаар бичсэн байгаа боловч бодит байдалд ажилтантайгаа ямар нэгэн байдлаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд урьдчилж мэдэгдээгүй, тайлбар аваагүй байдаг. Хугацаагүй ажилд томилсон атлаа, ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тодорхой дурдаагүй байдаг. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гаргасан тушаалыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй тул ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Р , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгчийн ажил эгүүлэн тогтоолгох гэж буй тус аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар А ыг тус нярвын ажилд эгүүлэн томилсон.Тус сургуульд нярвын орон тоо нэг л орон тоо байдаг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
9.Хэрэгт талуудаас гаргаж өгсөн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
-Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, 64.2 дахь заалтуудын үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн сургуулийн нярваар нэхэмжлэгч Т ийг түр томилсон байна. /хэргийн 7 дахь талд /,
-Мөн сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар сургуулийн нярваар түр томилогдсон Т ийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1, 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалт, 78.1.9 дэх заалтуудын үндэслэсэн байна. /хэргийн 8 дахь тал/,
- Тус хөдөлмөрийн эрхийн маргааныг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлүүлсэн байна. /хэргийн 3 дахь тал/,
-Гэтэл нэхэмжлэгчийг тус сургуулийн нярвын ажилд түр томилсон өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мөн захирлын Б/15 дугаартай тушаалаар сургуулийн нярав А ыг ажлаас чөлөөлсөн ба тэрээр түүнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00632 дугаартай шийдвэрээр Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаартай А ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А ыг урьд эрхэлж байсан Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосон байна.
-Хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 212/МА2024/00079 дүгээр магадлалаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2024/01524 дүгээр тогтоолоор уг гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
10.Дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Т ийг маргаан бүхий тус аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярвын ажилд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар түр томилохдоо мөн өдрийн Б/15 дугаар тушаалаар тус сургуулийн нярваар ажиллаж байсан А ыг ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд түүнийг А оос эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00632 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоосон ба уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
11.Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар мөн өдрөөс тус сургуулийн нярваар А ыг томилсон байжээ.
12.Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тус аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд нярвын нэг л орон тоо байсан талаарх хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж маргадаг боловч тэрээр тус шүүхэд мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа А ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлж өгөхийг хариуцагчид үүрэг болохыг хүссэн тухай ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар тус сургуульд нярвын нэг л орон тоотой болох нь тогтоогдож байна.
13.Маргаан бүхий Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын орон тоонд А ыг эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй болно.
14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт өмгөөлөгч С нь А ын нэхэмжлэлтэй хариуцагч тус аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд холбогдох хэрэгт нэхэмжлэгч А ын өмгөөлөгчөөр харин Т ийн нэхэмжлэлтэй тус сургуульд холбогдох хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр тус тус ажиллаж, нэг л орон тоонд маргаж байгаа хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөр эсрэг тэсрэг ажиллаж байсан. Мөн сургуулийн захирал А той холбоотой тушаал шийдвэрийг шүүхэд санаатайгаар гаргаж өгөөгүйн улмаас А ыг нярвын ажилд эгүүлэн тогтоосон. Хэрвээ шүүхээс А ыг чөлөөлөхийг хариуцагчид даалгахгүйгээр шүүх шийдвэрлэвэл маргаан бүхий нярвын орон тоо нэг л байгаа учир нэхэмжлэгчийн эрх ашиг мөн хөндөгдөхөөр байна гэж тайлбарлажээ.
15.Гэтэл өмгөөлөгч С нь нэхэмжлэгч А ын нэхэмжлэлтэй хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуульд холбогдох хэрэгт хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр, нэхэмжлэгч Т ийн нэхэмжлэлтэй тус сургуульд холбогдох хэрэгт мөн хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул өмгөөлөгч С нь нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөр эсрэг тэсрэг ажилласан гэж үзэхгүй. Мөн А ыг маргаан бүхий тус аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэг авагдсан байх тул түүнийг мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлж ажилд орсон гэж үзэж ажил олгогчид нярвын ажлаас чөлөөлөхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй болно.
16.Иймээс нэхэмжлэгч Т ийг хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар түр томилсон болон 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар түр томилсон нярвын ажлаас чөлөөлсөн тушаалуудад шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.
17.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа А ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлж, намайг урьд эрхэлж байсан Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ийн хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж ажилд орж ажиллаж байгаа А ыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлж, намайг урьд эрхэлж байсан Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ