| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2025/00007/И |
| Дугаар | 302/ШШ2025/00075 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 302/ШШ2025/00075
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Х банк ХК. Хаяг:У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, ЕСА гудамж, өөрийн байрт үйл ажиллагаа явуулах
Хариуцагч: А, Хаяг: Б аймаг, Б сум, 5 дугаар багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 16,161,877 төгрөг, хүү 1,328,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,940 төгрөг, нийт 17,510,483 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч А т холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 16,161,877 төгрөг, хүү 1,328,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,940 төгрөг, нийт 17,510,483 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 А нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус банктай 2010096855 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18649352.72 (арван найман сая зургаан зуун дөчин есөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.
1.2 Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 2487474.91 төгрөг, зээлийн хүү 1165700.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368.65 төгрөг төлсөн. А нь 2010096855 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 7 сарын 25-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.
1.3 Иймд зээлийн үлдэгдэл 16,161,877 төгрөг, хүү 1,328,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,940 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 17,510,483 төгрөг төлөгдөөгүй ба 116 хоног хугацаа хэтэрсэн байна.
1.4 Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 17,510,483 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А ийн хариу тайлбар, зөвшөөрөл:
2.1 Миний бие А нь нэхэмжлэгч Х банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би Х банк ХК-аас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 18,649,352 төгрөгийн өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг анх хэд хэдэн удаа төлж байсан боловч сүүлд төлж чадаагүй. Би Х банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 17,510,483 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.
2.2 Иймд энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 16,161,877 төгрөг, хүү 1,328,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,940 төгрөг, нийт 17,510,483 төгрөгийг нэхэмжлэгч Х банк ХК-нд төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч А ээс нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,600 төгрөгийн тал нь болох 122,800 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 122,800 төгрөг, мөн хариуцагч А ээс улсын тэмдэгтийн хураамжид 122,800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 16,161,877 төгрөг, хүү 1,328,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,940 төгрөг, нийт 17,510,483 төгрөгийг нэхэмжлэгч Х банк ХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,600 төгрөгийн тал нь болох 122,800 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 122,800 төгрөг, мөн хариуцагч А ээс улсын тэмдэгтийн хураамжид 122,800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ