Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 302/ШШ2025/00077

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК /РД:00, гүйцэтгэх захирал А /. Хаяг:У хот, С дүүрэг, П гудамж, 

 

Хариуцагч: Г . Хаяг:Б аймаг, Ө сум, 9 дүгээр багт оршин суух, 

 

Хариуцагч: Е. Хаяг:Б аймаг, Ө сум, 9 дүгээр багт оршин суух, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмээгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 10,982,444 төгрөг гаргуулах, зээлээ төлж чадахгүйд хүрвэл үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Г , Е нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 10,982,444 төгрөг гаргуулах, зээлээ төлж чадахгүйд хүрвэл үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Г , Е нар нь Т " ББСБ-тай 252040131049 дугаар Зээлийн гэрээ, Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж барьцаа хөрөнгөөр Б Ө сумын 9-р баг Х 47-15 тоот тоот хаягт байршилтай 120 м.кв талбайтай Ү-00 дугаартай өвлийн сууц, хоёр давхар хувийн сууц, Б Ө сумын 9-р баг Х Н 5-542 тоот хаягт байрлах 208,5 м.кв талбайтай Ү-00 дугаартай, Б Ө сумын 9-р баг Х Н 5-542 тоот хаягт байрлах 900 м.кв талбайтай Э-00 дугаартай Гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газар тус тус бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

1.2 Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 8,882,722 төгрөг, хүү 1,728,935 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 345,787 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 25,000 төгрөг буюу нийт 10,982,444 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.3 Зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах эсэх талаар утсаар удаа дараа мэдэгдэж шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийлгүй хугацаа хэтрүүлж, ноцтойгоор зөрчсөн тул зээлдүүлэгч талын санаачилгаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, материалыг төлбөр барагдуулах тусгай активын хэлтэст шилжүүлж албадан төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч мөн үр дүнд хүрээгүй тул шүүхийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

1.4 Иймд хариуцагч Г, Е нараас 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 252040131049 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,882,722 төгрөг, хүү 1,728,935 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 345,787 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 25,000 төгрөг буюу нийт 10,982,444 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.Хариуцагч Г , Е нарын хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Г , Е бид хоёр Т ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Тус байгууллагаас 2022 онд 15,000,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Бид Т ББСБ-аас нэхэмжилж байгаа үндсэн зээл, хүү, нотариатын зардлын хамт нийт 10,982,444 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв энэхүү зээлээ төлж чадахгүйд хүрвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй болно.

2.2 Иймд бид хоёрын энэхүү тайлбарын дагуу иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г , Е нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г , Е нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 10,982,444 төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, хэрэв зээлээ төлж чадахгүйд хүрвэл үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг тус тус хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Г , Е нараас нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,670 төгрөгийн тал нь болох 95,335 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 95,335 төгрөг, мөн хариуцагч Г , Е нараас улсын тэмдэгтийн хураамжид 95,335 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г , Е нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 118-ны өдрийн №252040131049 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Б аймгийн Ө сумын 9 дүгээр баг, Н -5, 542 тоотод байрлалтай, 900 м.кв, 00 нэгж талбарын дугаар бүхий Э-00 дугаар гэр, орон сууцны хашааны газар, Б аймгийн Ө сумын 9 дүгээр баг, Х 47-15 тоотод байрлалтай, Ү-00 дугаартай 120 м.кв талбайтай, 6 өрөө үл хөдлөх хөрөнгө, Б аймгийн Ө сумын 9 дүгээр баг, Н -5, 542 тоотод байрлалтай, 208.5 м.кв талбайтай, есөн өрөө, хувийн сууц зориулалттай, 60%-ийн гүйцэтгэлтэй, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Г , Е нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 10,982,444 төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,670 төгрөгийн тал нь болох 95,335 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 95,335 төгрөг, мөн хариуцагч Г , Е нараас улсын тэмдэгтийн хураамжид 95,335 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г , Е нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 118-ны өдрийн №252040131049 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Б аймгийн Ө сумын 9 дүгээр баг, Н -5, 542 тоотод байрлалтай, 900 м.кв, 00 нэгж талбарын дугаар бүхий Э-00 дугаар гэр, орон сууцны хашааны газар, Б аймгийн Ө сумын 9 дүгээр баг, Х 47-15 тоотод байрлалтай, Ү-00 дугаартай 120 м.кв талбайтай, 6 өрөө үл хөдлөх хөрөнгө, Б аймгийн Ө сумын 9 дүгээр баг, Н -5, 542 тоотод байрлалтай, 208.5 м.кв талбайтай, есөн өрөө, хувийн сууц зориулалттай, 60%-ийн гүйцэтгэлтэй, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ