Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00079

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: ББ ХХК /захирал Х /. Хаяг:Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах

Хариуцагч: ЖН . Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт оршин суух, 

Нэхэмжлэлийн шаардлага: С брендийн 75 инчийн зурагтын үнэ 6,204,000 төгрөг, алданги 899,580 төгрөг, нийт 7,103,580 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч ББ ХХК нь хариуцагч Н т холбогдуулан С брендийн 75 инчийн зурагтын үнэ 6,204,000 төгрөг, алданги 899,580 төгрөг, нийт 7,103,580 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 ББ ХХК нь барилгын материал болон электрон барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Н нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С брендийн 75 инч хэмжээтэй 6,204,000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл төлж дуусгана хэмээн зээлээр худалдан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний хавсралтын дагуу хариуцагч нь 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдөр эхний сарын төлөлтөө хийх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн тухайн зээлээр худалдах худалдан авах гэрээний 7.2 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн дунгийн 0.5 хувиар тооцож нэхэмжлэх эрхтэй юм.

1.2 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 29 хоног болж байгаа бөгөөд 6,204,000x0.5%= 31,020 төгрөг 31020x29=899,580 төгрөг болж байна.

1.3 Иймд Н аас С брендийн 75 инчийн зурагтын үнэ 6,204,000 төгрөг, алданги 899,580 төгрөг, нийт 7,103,580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Н ын хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Миний бие ББ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг авч танилцлаа. Би ББ ХХК надаас нэхэмжилж байгаа С зурагтын үнэ 6,204,000 төгрөг, алданги 899,580 төгрөг, нийт 7,103,580 төгрөгийг ББ ХХК-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

2.2 Иймд миний зөвшөөрсний дагуу энэхүү иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч ББ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н нь С брендийн 75 инчийн зурагтын үнэ 6,204,000 төгрөг, алданги 899,580 төгрөг, нийт 7,103,580 төгрөгийг нэхэмжлэгч ББ ХХК-д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Н аас нэхэмжлэгч ББ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ББ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,608 төгрөгийн тал нь болох 64,304 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 64,304 төгрөг, мөн хариуцагч Н аас улсын тэмдэгтийн хураамжид 64,304 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Н нь С брендийн 75 инчийн зурагтын үнэ 6,204,000 төгрөг, алданги 899,580 төгрөг, нийт 7,103,580 төгрөгийг нэхэмжлэгч ББ ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч ББ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,608 төгрөгийн тал нь болох 64,304 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 64,304 төгрөг, мөн хариуцагч Н аас улсын тэмдэгтийн хураамжид 64,304 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ