Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00081

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: Б аймгийн Н газар /дарга А/. Хаяг:Б аймаг, Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах 

Хариуцагч: У ХХК /захирал Г /. Хаяг: Б аймаг, Ө сумд үйл ажиллагаа явуулах,

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн шимтгэл болох 5,161,200 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь хариуцагч У ХХК-д холбогдуУ дутуу төлсөн шимтгэл болох 5,161,200 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 У ХХК нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн аймгийн Н газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2024 оны 7 дугаар сарыг дуустал Н шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан. Уг хугацаанд Н тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих Н шимтгэлийг Н төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан Н сангийн дансанд шилжүүлнэ" гэж заасныг зөрчиж 5,161,200 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж Н санг хохироосон. Тус компани захирал, ня-бо нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.

1.2 Иймд У ХХК-ийн дутуу төлсөн шимтгэл болох 5,161,200 төгрөгийг төлүүлж Н санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч У ХХК-ийн захирал Г ы хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 У " ХХК-ийн захирал Г би Нийгэм Даатгалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Аймгийн Н газраас нэхэмжилж байгаа "У " ХХК-ийн дутуу төлсөн Н нэхэмжилсэн 5,161,200 төгрөгийг У ХХК-ийн мөнгө санхүүгээс аймгийн Н газарт төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар маргаангүй байна.

2.2 Иймд энэхүү иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжлэлтэй, хариуцагч У " ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У " ХХК-ийн захирал Г нь дутуу төлсөн шимтгэл болох 5,161,200 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Н газарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч У ХХК-ийн захирал Г аас нэхэмжлэгч Б аймгийн Н газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 97,529 төгрөгийн тал нь болох 48,764 төгрөгийг хариуцагч У ХХК-аас гаргуУ улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч У ХХК-ийн захирал Г нь дутуу төлсөн шимтгэл болох 5,161,200 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Н газарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 48,764 төгрөгийг гаргуУ улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ