| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00033/И |
| Дугаар | 302/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 302/ШШ2025/00086
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: С ХХК /гүйцэтгэх захирал Л/. Хаяг:У хот, Ч дүүрэг, 1 дүгээр хороо, Ж, 9/1, 8 давхарт үйл ажиллагаа явуулах
Хариуцагч: А. Хаяг:Б аймаг, С сум, 5 дугаар багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, хүү, нотариатын зардлын хамт нийт 2,858,833 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч А д холбогдуулан үндсэн зээл, хүү, нотариатын зардлын хамт нийт 2,858,833 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 С ХХК-тай иргэн А нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр БЗГ-22-0863 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгийн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 780 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
1.2 Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бур төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. 2022 оны 6 сарын 15-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно ... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно. Энэхүү мөнгөн дүнгээс 532,700 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,849,533 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,858,833 төгрөгийг А аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А ы хариу тайлбар, зөвшөөрөл:
2.1 Миний бие А нь нэхэмжлэгч С газар ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би С газар ББСБ-аас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,699,900 төгрөгийн зээл авсан нь үнэн. Би С газар ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нотариатын зардлын хамт нийт 2,858,833 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна.
2.2 Иймд энэхүү иргэний хэргийг миний зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А нь үндсэн зээл, хүү, нотариатын зардлын хамт нийт 2,858,833 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч А аас нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,700 төгрөгийн тал нь болох 30,350 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 30,350 төгрөг, мөн хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 30,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А нь үндсэн зээл, хүү, нотариатын зардлын хамт нийт 2,858,833 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,700 төгрөгийн тал нь болох 30,350 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 30,350 төгрөг, мөн хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 30,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ