Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2025/00095

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: Б. Хаяг:Б аймаг, Ө сум, 9 дүгээр багт оршин суух 

 

Хариуцагч: Г . Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт оршин суух 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр болох 750,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч Г ад холбогдуулан түрээсийн төлбөр болох 750,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Б миний бие Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суудаг. Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний өмчлөлийн Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах Blue Sky үйлчилгээний байрнаас талбай түрээслэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч нь сард 250,000 төгрөг түрээсийн төлбөрт төлөхөөр болсон ба 2023 оны 01 дүгээр сарын хүртэл түрээсээ төлж ирсэн. Гэвч 2023 оны 01 дүгээр сараас хойш түрээс төлөхөө больж, 2023 оны 5 дугаар сард түрээсийн гэрээг цуцалж тухайн байрнаас гарсан.

1.2 Иймд хариуцагчаас 2023 оны 2, 3, 4 дүгээр саруудын түрээсийн төлбөр 750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Г ын хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Хариуцагч Г би тус шүүхэд нэхэмжлэгч Б ээс гаргасан Г надаас түрээсийн төлбөр болох 2,3,4 дүгээр саруудын түрээсийн төлбөр 750,000 төгрөг гаргуулахыг хүссэнийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Б ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г ад холбогдох иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье.

2.2 Хариуцагч Г би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагаврыг ойлгон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3.Нэхэмжлэгч Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ад холбогдох түрээсийн төлбөр болох 750,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10:00 цагт товлосон боловч шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө хариуцагч Г нь түрээсийн төлбөр болох 750,000 төгрөгийг нэхэмжлэгч Б д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Г аас нэхэмжлэгч Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,500 төгрөгийн тал нь болох 11,250 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 11,250 төгрөг, мөн хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжид 11,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Г нь түрээсийн төлбөр болох 750,000 төгрөгийг нэхэмжлэгч Б д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,500 төгрөгийн тал нь болох 11,250 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 11,250 төгрөг, мөн хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжид 11,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ