Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 302/ШШ2025/00102

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Е . Хаяг:Б аймаг, Н сум, Ц тосгонд оршин суух,

Хүсэлт гаргагч: А . Хаяг: Б аймаг, Н сум, Ц тосгонд оршин суух,

Хүсэлт гаргагч: Е . Хаяг: Б аймаг, Н сум, Ц тосгонд оршин суух,

Хүсэлт гаргагч: Н . Хаяг:Б аймаг, Н сум, Ц тосгонд оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 60 дугаартай захирамжаар 00 регистрийн дугаартай, 16 тоот төрсний гэрчилгээтэй А ныг өвөг эцэг Е , эмээ нь Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Е , А , Е , Н ,

Орчуулагч Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч нараас Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 60 дугаартай захирамжаар 00 регистрийн дугаартай, 16 тоот төрсний гэрчилгээтэй А ныг өвөг эцэг Е , эмээ нь Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч Е : Миний бие А тэй 2010 оны 7 дугаар сард гэр бүл болж, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр анхны хүүхэд болох охин А төрсөн юм. Тухайн үед казахын зан заншлаар анхны хүүхдээ эцэг, эхдээ үрчлүүлэх ёсоор охин А ыг эцэг, эхдээ үрчлүүлсэн. Одоо эцэг, эх маань бид нас өндөр болж хүүхдээ асарч, өсгөж чадахгүй гэж өөрсдийнхөө хүсэлтээр охин А ыг бидний асрамжид буцааж өгөхийг хүсэж байна. Тэгээд ч эцэг, эх маань К улсад нүүх гэж байгаа, бид охиноо төрсөн нутагтаа өсгөж хүмүүжүүлж, сургах хүсэлттэй байгаа тул тухайн үрчлэлтийг хүчингүй болгож, охин А ыг бидний асрамжид буцааж өгнө үү гэв.

1.2 Хүсэлт гаргагч А : Нөхөр бид хоёр 2010 гэр бүл болоод, 2011 онд том охин А төрсөн. Тухайн үед казах ёс заншлаа бодоод хүүхдээ хадам эцэг, эхдээ үрчлүүлж байсан. Өнөөдөр хадам эцэг, эх маань Бүгд Найрамдах К Улсад нүүх гэж байгаа учир бид хүүхдээ өөрсдийнхөө нэр дээр авъя гэсэн. Мөн хадам эцэг, эх өндөр нА хүмүүс болсон учир цаашид А ыг асран хамгаалж чадахгүй байх. Мөн хүүхэд маань М улсад төрж, эндээ сурч боловсор авах хүсэлттэй байгаа учир бид өөрсдийн нэр дээр шилжүүлж авахаар ийнхүү шүүхэд хандсан. Иймд охиноо үрчлүүлсэн захирамжийг хүчингүй болгож, охиноо бидний асрамжид буцаан шилжүүлж өгөхийг хүсье гэв.

1.3 Хүсэлт гаргагч Е : Бид том хүү болох Е гийн анхны хүүхэд нь болох охин А ыг төрөхөд казахын ёс заншлын дагуу том ач охиноо Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2011 оны 60 дугаартай захирамжаар үрчилж авсан. Бид хоёр эрүүл мэндийн байдлын хувьд хүүхэд асарч тэтгэх боломжгүй болсон тул үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй. Мөн манай хамаатан садан бүгдээрээ Бүгд Найрамдах К улсад амьдардаг тул тийшээ нүүх сонирхолтой байгаа. Гэтэл хүү Е , бэр А нар нь охиноо авч үлдээд М улсаас боловсрол эзэмшүүлж сургах сонирхолтой байна. Мөн охин А ы хүсэл зорилго нь төрсөн нутаг М улсаас бүрэн дунд боловсрол эзэмшиж, улмаар У хотоос сурах сонирхолтой байна. Иймд хүүхдийн эрх ашгийн үүднээс охин А ы үрчилж авсан захирамжийг хүчингүй болгож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж өгөхийг хүсье гэв.

1.4 Хүсэлт гаргагч Н : Нөхөр бид хоёр том ач охиноо өөрсдийн нэр дээр үрчлэн авч байсан. Одоо нөхөр бид хоёр Бүгд Найрамдах К улсад нүүх гэж байгаа учир ачийнхаа ирээдүйн төлөө түүнийг төрүүлсэн эцэг, эхэд нь буцааж өгье гэж бодсон. Хэрвээ бид Бүгд Найрамдах К Улсад нүүж яваад, үрчлэлтийг хүчингүй болгохгүй бол ач охинд маань энд эцэг, эхтэйгээ үлдвэл цаашид сурч боловсрол эзэмшихэд хэцүү нөхцөл байдал бий болох гээд байна. Тийм учраас анх түүнийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэв

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ц тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер С гийн тодорхойлолт, тус аймгийн Ц тосгоны захирагчийн 2024.12.23-ны өдрийн тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн Мэдээллийн нэгдсэн сангаас 2024.12.25-ны өдөр гаргасан 00 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, мөн газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024.12.24-ний өдөр гаргасан 00 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 60 дугаартай захирамж, хүсэлт гаргагч А , Е.А нарын иргэний үнэмлэх болон 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн №0199424, Г-10 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, хүсэлт гаргагч М.Ерболат, Н нарын иргэний үнэмлэх болон тэдний IIА№16 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, А , Е , Н нарын тодорхойлолт, үрчлэлт хийгдсэний дараах №0006256, Г-03 дугаартай гэрчилгээ, үрчлэгдсэний дараа олгосон Г-16/03 дугаартай Е.А ы гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 52,53, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/52 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12/99 дүгээр албан бичгээр үрчлэгдэгч хүүхэд Е.А ы ХААТР маягтууд, төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 60 дугаартай захирамж, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна гэж зааснаар шүүхээс хүүхэд үрчилж авсан эцэг Е , эх Н , хүүхэд үрчлүүлэгч буюу төрүүлсэн эх А нарыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор буюу хүсэлт гаргагчаар оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Е , Н бид хоёр казах ёс заншлаар хүү Е гийн том охин нь болох 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн А ыг тус тосгоны захирагчийн 2011 оны 60 дугаартай захирамжаар үрчилж авсан. Бид хоёр эрүүл мэндийн байдлын хувьд хүүхэд асарч тэтгэх боломжгүй болсон тул үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй. Мөн манай хамаатан садан бүх Бүгд Найрамдах К улсад амьдардаг тул тийшээ нүүх сонирхолтой байгаа. Гэтэл хүү Е , бэр А нар нь охиноо авч үлдээд М улсаас боловсрол эзэмшүүлж сургах сонирхолтой байна. Мөн охин А ы хүсэл зорилго нь төрсөн нутаг М улсаас бүрэн дунд боловсрол эзэмшиж, улмаар У хотоос сурах сонирхолтой байна. Иймд хүүхдийн эрх ашгийн үүднээс охин А ы үрчилж авсан захирамжийг хүчингүй болгож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж өгөхийг хүсье гэж тайлбарлажээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нараас харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

8.1 Б аймгийн Ц тосгоны Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгэж олгосон 10 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр  овогт Е ,  А нар нь хууль ёсны эхнэр, нөхөр болох нь нотлогдож байна.

8.2 Тэдний дундаас 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин А ыг 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б аймгийн Ц тосгоны захирагчийн 60 дугаартай Хүүхэд үрчлэх тухай захирамжаар 00 регистрийн дугаартай, 16 тоот төрсний гэрчилгээтэй А ныг өвөг эцэг Е , эмээ нь  Н нарт үрчлүүлж, улмаар 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б аймгийн Ц тосгоны үрчлэлтийн 03-рт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон болох нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Ц тосгоны захирагчийн 60 дугаартай Хүүхэд үрчлэх тухай захирамж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/52 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа, үрчлэгдэгч хүүхэд Е.А ы үрчлэлтийн талаарх ХААТР маягт, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

8.3 Үрчлэгдсэн А нь Б аймгийн Ц тосгоны Ерөнхий боловсролын сургуульд 8 дугаар ангид суралцаж байгаа болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

8.4 Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн хуулийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаас үзэхэд 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Е.А ыг 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б аймгийн Ц тосгоны захирагчийн 60 дугаартай Хүүхэд үрчлэх тухай захирамжаар 00 регистрийн дугаартай, 16 тоот төрсний гэрчилгээтэй А ныг өвөг эцэг Е , эмээ нь Н нарт үрчлүүлсэн үрчлэлт нь М Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл байхгүй байна.

8.5 Гэвч хүүхэд үрчилж авсан эцэг, эх нь болох Е , Н нараас ...Бид хоёр эрүүл мэндийн байдлын хувьд хүүхэд асарч тэтгэх боломжгүй болсон. Цаашид хүүхдийн ирээдүйг бодож үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсэж байгаа гэх мөн төрүүлсэн эцэг, эх нь Е , А нараас ...бид 2010 онд гэр бүлж, анхны хүүхэд болох 2011 онд төрсөн охин А ыг казах ёсны заншлаар эцэг, эхэд үрчлүүлсэн. Одоо эцэг, эх маань бид нас өндөр болж хүүхдээ асарч, өсгөж чадахгүй гэж өөрсдийнхөө хүсэлтээр охин А ыг бидний асрамжид буцааж өгөхийг хүсэж байна. Тэгээд ч К улсад нүүх гэж байгаа, бид охин төрсөн нутагтаа өсгөж хүмүүжүүлж, сургах хүсэлттэй байгаа тул тухайн үрчлэлтийг хүчингүй болгож, охин А ыг бидний асрамжид буцааж өгнө үү гэх хүсэлтийн үндэслэлүүд нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Ц тосгоны захирагчийн 60 дугаартай Хүүхэд үрчлэх тухай захирамжаар 00 регистрийн дугаартай, 16 тоот төрсний гэрчилгээтэй А ныг өвөг эцэг Е , эмээ нь Ботгара-шаку овогт Кабетайн Назира нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, охин А ыг төрүүлсэн эцэг нь Е , эх нь А нарын асрамжид буцаан шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 60 дугаартай захирамжаар 00 регистрийн дугаартай, 16 тоот төрсний гэрчилгээтэй А ныг өвөг эцэг Е , эмээ нь Н нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин А ы төрүүлсэн эцэг Е , эх нь А нарын асрамжид буцаан шилжүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ