| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2025/00039/И |
| Дугаар | 302/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 302/ШШ2025/00104
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С . Хаяг: Б аймаг, Ц сум, 09 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: ХД цэргийн 0214 дүгээр ангид 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С нь ХД цэргийн 0214 дүгээр ангид 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хааснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч С нь Б аймгийн Ц сумаас 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдөр цэрэгт татагдаад 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр цэргээс халагдсан байна. С нь ХД цэргийн 0214 дүгээр ангид цэргийн алба хаасан байна.
1.2 Гэтэл хугацаат цэргийн албаны лавлагаа авахад Т газрын тусгай архивын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05/84 дугаартай лавлагаанд С нь Б аймгаас Н -ны сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0214 дүгээр ангид алба хаагаад, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/325 дугаар тушаалаар халагдсан гэж бичигдсэн.
1.3 Энэхүү лавлагаанд С ийн эцгийн нэрийг Р гэж буруу бичигдсэнээс болж хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан хугацаа нь хугацаат цэргийн алба хаасан хугацаанд тооцогдохгүй хохирч байна. Түүнээс болж ажилласан жил нь хүрэхгүй өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байгаа тул шүүхэд хандсан. Түүний тус аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгосон №00 дугаартай цэргийн батлахад цэргийн алба хаасан байдлаар бичигдсэн байгаа болно.
1.4 Иймд хүсэлт гаргагч Р айн С ийн ХД цэргийн 0214 дүгээр ангид 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т газрын тусгай архивын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0584 дугаартай архивын лавлагаа, №00 дугаартай цэргийн батлах, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргагчаас өмгөөлөгч С олгосон итгэмжлэл зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т газрын тусгай архивын архивын лавлагаа, №00 дугаартай цэргийн батлахын эх хувь, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 54,55,56 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/51 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагчийн ХААТР маягтууд, Б архивын даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 42, Т газрын тусгай архивын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/322, 08/44 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Т газрын тусгай архивын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05/84 дугаартай лавлагаанд С ийн хугацаат цэргийн албан хаасан лавлагаа олгосон. Энэхүү лавлагаанд С ийн эцгийн нэрийг Р гэж буруу бичигдсэнээс болж хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан хугацаа нь хугацаат цэргийн алба хаасан хугацаанд тооцогдохгүй хохирч байна. Түүнээс болж ажилласан жил нь хүрэхгүй өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байгаа тул шүүхэд хандсан гэжээ.
6.Б архивын даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай албан бичигт ...ХД цэрэгт холбогдох баримт хадгалагдаагүй байхгүй талаар мөн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/51 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ХААТР маягтын цэргийн алба хаасан хэсэг нь бөглөгдөөгүй байхгүй байгаа боловч хүсэлт гаргагчийн ХД цэргийн 0214 дүгээр ангид 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдалтай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд
6.1 Т газрын тусгай архивын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0584 дугаартай архивын лавлагаа болон Т газрын тусгай архивын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/322, 08/44 дугаартай албан бичигт: С Б аймгаас Н -ны-ны сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж 0214 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4/325 дугаар тушаалаар халагдсан талаар бичигдсэн байна.
-Уг лавлагаанд хүсэлт гаргагчийн эцгийн нэр нь Р ай нэрээр бус Р гэсэн нэрээр бичигдсэн байх боловч хүсэлт гаргагчийн нэр, түүний №00 дугаартай Цэргийн батлахад 0214 дүгээр ангид цэргийн алба хааж, тангараг өргөсөн талаарх бичилт зэрэг нь тохирч байгаа тул шүүхээс тухайн лавлагааг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.
6.2 Б аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон №00 дугаартай Цэргийн батлахын эхний хуудсанд овог Р ай, нэр С , 1964 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн талаар бичигдэж, батлах олгосон цэргийн хэлтсийн дарга гэдэг дээр Цэргийн хэлтсийн дарга Дээд хурандаа С гэж бичиж тус хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан байна.
-Уг дэвтрийн 5 дугаар хуудсанд Цэргийн тангаргийг 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 0214 дүгээр ангид өргөв. Штабын дарга а/х Ч гэж бичиж, мөн 6-р хуудсанд цэргийн ангийн дугаар гэдэг дээр 0214 дүгээр анги, орон тооны албан тушаал цэргийн цол гэдэг дээр хилийн байлдагч гэж, ангийн дансанд авсан он, сар,өдөр, тушаалын дугаар гэдэг дээр 1984.07.05 №189 дүгээр гэж, мөн дэвтрийн 8-р хуудсанд цэргийн цол шагнасан ба мэргэжлийн зэрэг олгосон байдал гэдэг дээр цэргийн цол буюу мэргэжлийн ямар зэрэг шагнасан гэдэг дээр а/б гэж товчилж бичсэн, шагнасан он, сар, өдөр, тушаал гэдэг дээр 1986.05.20-ны өдөр гэж тус тус бичиж ХД цэргийн 0214 дүгээр анги гэсэн бөөрөнхий тамгыг дарж баталгаажуулсан байна.
-Мөн дэвтрийн 21-р хуудсанд шинэчлэн бүртгэлтэд бүртгэгдсэн тухай гэдэг дээр 1987.07.18-ны өдөр, 1988.01.05-ний өдөр, 1990.01.17-ний, 1991.01.25-ний, 1997.12.23-ний, 2011.01.07-ний өдрүүдэд тус тус бүртгэсэн тухай тэмдэглэл үйлдэж тухайн тэмдэглэл үйлдсэн эрх бүхий албан тушаалтнуудаас тус тус татаж гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан байна.
7.Дээрх үйл баримтаар хүсэлт гаргагч С нь 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь нотлогдон, тогтоогдсон тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж түүний ХД цэргийн 0214 дүгээр ангид 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Хүсэлт гаргагч С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Хилийн цэргийн 00 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлаа тогоолгохоор шүүхэд хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч С ийн ХД цэргийн 0214 дүгээр ангид 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ