| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00413/И |
| Дугаар | 302/ШШ2025/00301 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 302/ШШ2025/00301
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А . Хаяг: Х аймаг, Ж сум, 8 дугаар багт оршин суудаг,
Хариуцагч: Ж . Хаяг: Б аймаг, Д сум, 9 дүгээр багт оршин суудаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач А т зээлдүүлсэн мөнгөнөөс үлдсэн 161,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухайн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б ,
Хариуцагч Ж ,
Хариуцагчийн өмгөөлөгч С д,
Орчуулагч: Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А хариуцагч Ж д холбогдуулан, талийгаач А т зээлдүүлсэн мөнгөнөөс үлдсэн 161,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч А нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Х аймгийн төв Ж сумд амьдардаг, хувиараа төрөл бүрийн бизнес эрхэлдэг. 2019 онд анх талийгаач А той нөхөр бид хоёр танилцсан. Талийгаач А бол Х аймгаас дандаа мал худалдаж авдаг байсан. Тухайн үед манайд ноолуур байсан тул би ноолуур авах уу хэмээн хэлсэн. Манай гэрт тухайн үед 600 кг ноолуур байсан юм. Уг ноолуурыг талийгаач А 1 сарын хугацаанд танд мөнгийг чинь өгөх болно хэмээн тохиролцож, уг 600 кг ноолуурыг надаас аваад явсан. Талийгаач сарын дараа тохирсон хугацаандаа ноолуурын мөнгийг надад өгсөн. Мөн түүний дараа 2019 оны намар надад 7,000,000 төгрөг зээлээч, би 10,000,000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7,000,000 төгрөгийг өгөөд тохирсон ёсоор мөнгөө хугацаандаа авсан. Бид ийм байдлаар дотно харьцаж эхэлсэн. Улмаар 2021 оны намар Х аймгаас ирээд мал худалдаж авсан. Тэр үед би 400 толгой мал өгсөн. Гэхдээ тухайн үед уг авсан 400 толгой малын мөнгийг өгсөн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа манайд ирээд надад мөнгө зээлээч гэхээр нь би хадам эрэгтэй дүүгээсээ 100,000,000 төгрөг, хадам эмэгтэй дүүгээсээ 150,000,000 төгрөг тус тус зээлж аваад талийгаач А т зээлсэн. Би урьд нь 50,000,000 төгрөгийг бэлнээр нь зээлдсэн байсан. Тэгээд 50,000,000 төгрөгийг Т банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад 100,000,000 төгрөг өгөх бол 10,000,000 төгрөгийн хүү өгөх болно хэмээн хэлсэн. Харин 200,000,000 төгрөг өгөх бол 20,000,000 төгрөг хүү өгөхөөр болж тохиролцоод уг мөнгийг аваад явсан. Түүний дараа ч гэсэн манайд ирж хонож явдаг байсан. Улмаар бид нараас зээл авсаар байгаад талийгаач А ын авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрсэн.
1.2.Тэгээд У хотод 3000 ширхэг арьс ачиж очих үед би нөгөө зээлсэн мөнгөө асуусан. Тухайн үед өнөөдрийн хариуцагч буюу Ж талийгаач аавын хамт явж байсан. Би зээлсэн мөнгөө асуух үед миний данс руу 190,000,000 төгрөг хийсэн. Уг мөнгө нь арьс, ширийн мөнгө байсан. Дараа нь дахин 10,000,000 төгрөг шилжүүлж байсан. Би зээлсэн мөнгөнөөсөө нийтдээ 338,800,000 төгрөг авсан байна. Одоо үлдэгдэл 161,200,000 төгрөг төлөгдөөгүй байна.
1.3.Тэгээд уг үлдэгдэл мөнгийг 2023 оны намраас эхлэн талийгаачаас асууж эхэлсэн. Сүүлд өгөхгүй байхаар нь Ө д ирээд түүнтэй уулзаж, мөнгөө өгөхгүй бол би шүүхэд хандах талаар хэлсэн. Тэгэхэд надад битгий шүүхэд хандаарай би мөнгөө төлөх болно хэмээн хэлсэн. 2023 оны 11 дүгээр сард Т ийн Г гэх хүнээс 3000 тооны мал авч, түүнийг ачуулсан байна. Үүнийг сонссоны дараа би дахин мөнгөө асуухад, би энэхүү малын махыг хүлээлгэж өгөх үед чиний тооцоог дуусгах болно. Нэг ёсондоо 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тооцоог дуусгах болно хэмээн хэлсэн. 2023 онд урьд нь өгсөн мөнгөө авъя гэж очих үед надад мөнгө төгрөг өгөөгүй. 2023 оны 08 дугаар сараас эхлэн талийгаач А ахад мессеж хүртэл бичсэн. Тэр үед өгнө гэдэг байдлаар хэлдэг байсан боловч одоо хүртэл өгөөгүй. Гэтэл А нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм.
1.4.Ер нь А нь бидэнтэй дотносоод бид нарын харилцан итгэлцлийн үндсэн дээр хоорондоо аман гэрээ хийж мөнгө зээлдээд заримыг нь буцааж аваад, улмаар мөнгөө нийлүүлж хамтран бизнес эрхэлж байсан. Манайх хашаандаа нүүрс, банз, мод зэргийг худалдан борлуулдаг тул байнга гэртээ бэлэн мөнгө байдаг болохоор хэд хэдэн удаа их хэмжээгээр бэлэн мөнгө А т өгч байсан. Гэхдээ мөнгө өгсөн талаар ямар нэгэн гар баримт бичүүлж аваагүй нь талийгаачид маш их итгэсэн хэлбэр тул баримт аваагүй, хоорондоо ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй болно. Миний бие Х гэх хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн данснаас болон өөрийн харилцах данснаас А т шилжүүлсэн мөнгөө шүүхэд гаргаж өгсөн дансны хуулганд А той холбоотой хэсгийг тэмдэглэсэн байгаа. Талийгаач А зөвхөн манай аав биш нилээн олон хүмүүсээс мөнгө зээлдэж авсан байна. Манай аав А ах дээр ноолуур, мөнгөө зээлдүүлдэг байсан. А ах мөнгөний хэрэг гарлаа гэх үед хадам аав болон, хүргэн ахаас мөнгө авч талийгаач А руу өгч байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарч байна, би Асат компанид мал өгнө. Мөнгөө явуулахгүй байна. Чи надад мөнгө зээлдээч гэсэн учраас тэр хүмүүсээс мөнгө зээлдэж аваад өгч байсан. Талийгаач Эрдэнэсүрэн суманд амьдардаг манай хадам ахаас мөнгө зээлдэж авсан байна.
1.5.Иймд 2021 оны 8 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн байдлаар А ын надаас зээлээр авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрч байсан ба үүнээс 338,800,000 төгрөгийг төлсөн ба харин 161,200,000 төгрөгийг төлөөгүй байсан юм.
1.6.Тухайн үед талийгаач А нь хүү Ж болон бэрийн хамт амьдарч байсан тул талийгаачийн өмчлөлд байсан 2 давхар өвлийн сууц, 2 ширхэг тээврийн хэрэгсэл, контейнер, эзэмшил, өмчлөлийн газрууд мөн 70 толгой адуу, 60 толгой үхэр мал зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг хүү Ж өвлөн авч зарим хөрөнгийг зарж борлуулсан байна. Хуульд зааснаар талийгаачийн нас барснаас хойших 1 жилийн хугацааг хүлээх бол түүний эд хөрөнгүүдийг хариуцагч зарж борлуулан үгүй хийх юм байна. Тодруулбал, хариуцагч Ж нь банкны барьцаанд байгаагүй талийгаачийн Л -100 маркийн тээврийн хэрэгслийг болон мал хөрөнгийг бусдад худалдсан байна. Иймд 1 жилийг хүлээсэн бол талийгаачийн тоолуулсан малыг зарж дуусгах магадлалтай тул тэр бүхнээс болгоомжилж талийгаачийн өв залгамжлагч Ж д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
1.7.Миний хувьд үлдсэн мөнгөө 2023 оны 10 дугаар сараас эхлэн талийгаач А оос шаардаж эхэлсэн ба одоо хугацаа алдаж сунжруулах юм бол хуулийн байгууллагад өгөх болно, та тооцоогоо дуусгачих гэж хэлэхэд түр тэсэж хүлээж байгаарай гэж хугацаа сунжруулаад намайг хууран мэхэлж хүлээлт үүсгээд байсан ба хамгийн сүүлд гэхэд А нас бардаг өдөр ...чиний дансанд махан зоориноос өнөөдөр 50 сая төгрөг орно гэж хэлсэн боловч түүнээс 3 цагийн дараа зуурдаар өнгөрсөн гэж сонслоо.
1.8.Талийгаач А ыг нас барсныг сонсоод 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д суманд очоод нөхөр бид хоёр ажил явдал нь оролцсон. Тэр үед талийгаачийн төрсөн ах нь Хуат гэдэг хүн надад хандаж ...талийгаачтай ямар тооцоо байна гэж асуухад 250,000,000 төгрөгийн авлагатай гэж хэлсэн. Харин 7 хоног нь өнгөрсний дараа надад хүү нь Ж миний дансанд 3,100,000 төгрөг шилжүүлж өгсөн боловч аавын дансанд мөнгө байхгүй тул дахин нэмж өгөх мөнгө байхгүй гэдгийг хэлсэн.
1.9.Талийгаач А баруун 3 аймгийн иргэдээс амьдаар мал худалдаж аваад махны үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан ба тэр үед надаас мал худалдаж авахын тулд мөнгө зээлж авдаг байсан. Би одоогоор өөрийн Х , Т банкин дахь данснаас, мөн К банкин дахь Х хоршооны данснаас шилжүүлж байсан мөнгөө нэхэмжилж байна.
1.10.Эцсийн эцэст талийгаач А нь биднээс олж авсан итгэлийг ашиглан улмаар их хэмжээний мөнгийг төлөхгүй чирэгдүүлж явсаар манай гэр бүлийг их хэмжээний өр төлбөрт унгааж, эдийн засгийн болон сэтгэл зүйн хямралд оруулж байна. Түүний өв залгамжлагч хүү Ж болон ах дүү нар нь ухамсрын дагуу хүний мөс чанар гаргаж талийгаачийн зээлээр авсан мөнгийг талийгаачийн үлдсэн мал эд хөрөнгийг борлуулах замаар төлж өгнө гэж итгэж байна.
Иймд хариуцагч Ж оос талийгаач А ын надад төлөх ёстой мөнгөнөөс үлдсэн нийт 161,200,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Ж ын хариу тайлбар, татгалзал:
2.1.Миний бие 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон, одоо эхнэр А , хүү А , эмэгтэй дүү А нарын хамт Б аймгийн Д сумын 9-р багт амьдардаг, Д сумын 2 дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байна.
2.2.Миний аав А нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм. Харин ээж В маань 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өвчний учир нас барсан. Миний бие эцэг, эхээс дөрвүүлээ. Том эгч Х нь У хотод, эгч А нь У хотод оюутан, эмэгтэй дүү А нь Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангид суралцдаг. Ээж В нас барсны дараа аав А нь баруун аймгуудаар явж худалдаа наймаа хийдэг, бараг гэртээ тогтдоггүй байсан.
2.3.Миний аав бол баруун таван аймагт танигдсан малын ченж хүн буюу малын түүхий эдийг худалдан авч борлуулдаг хүн байгаа. Ээж маань өвчний улмаас нас барсан. Аав маань 5 аймгийн тойроод худалдан борлуулалт хийгээд яваад, гэртээ жилд хэд хэдэн удаа л ирдэг. Бид аавын хувцас хунарыг угааж, явуулдаг байсан. Гэртээ хонодог хоног нь маш бага. Би оюутан байхдаа аав маань хааяа холбоо барьж байдлыг маань асуудаг байсан. Айлын ууган байсан тул хичээлээ ч суран гэртээ ч ирээд тусалдаг байсан. Аав маань амьдралдаа өөрийн хийж буй бизнесийн тухай нэг ч удаа хэлж байгаагүй. Хэнээс хэдэн төгрөг авч, хэдэн төгрөг өгөх ёстой гэдгийг бид нарт хэлэхгүй. Мөн хэн нэгэнд мөнгө өгч авч байгааг ч мэдэхгүй. Зүгээр бид нар та мөнгөтэй, таны ажил юу болж байна гэж асуухад, бүх зүйл болж байгаа гэж хэлдэг байсан.
2.4.Миний хувьд нэхэмжлэгчийг сайн танихгүй. Аав маань 2022 онд мах ачихаар болсон үед нэхэмжлэгчийн нөхрийн хамт гэрт нь нэг удаа очиж байсан. Түүний хэлж байгаачлан миний хуримд ирээд оролцсон. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хуримын үйл ажиллагаанд 70,000,000 төгрөг зарцуулаагүй. Хурим хийхээс өмнө байраа болон агуулахаа барьцаалж 90,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед хамтран зээлдэгчээр би гарын үсэг зурсан. Уг авсан мөнгөө эргүүлж түүхий эд авсан. Улмаар миний хуримд нийтдээ 40,000,000 гаруй төгрөг гарсан. Мөн уг зарцуулсан мөнгөний тал нь хүмүүсээс цугларсан. Тэгээд орсон бүх мөнгийг аав маань аваад түүхий эд авах ажлаа хийгээд аймгуудыг тойроод явдаг байсан.
2.5.Аав маань гэртээ ирээд хэдэн хоногийн дараа зуурдаар нас барсан. Аав маань нас барсны дараа нэхэмжлэгч нөхрийн хамт ирсэн. Тэгэхэд манай аавын ах эдгээр хүмүүсээс авлагатай, өглөгтэй эсэх талаар асуусан байна. Тухайн үед бид нар өгөх зүйлгүй харин ч авах ёстой авлагатай гэдгийг хэлсэн байдаг. Тэгээд аавын маань 7 хоногийн ажил явдал өнгөрсний дараа аавын маань ах руу өдөрт 4-5 удаа залгаж, авах мөнгөтэй мөнгийг минь өгөөрэй хэмээн хэлдэг байсан. Тэгэхэд би аавын маань дансыг харж үзээд мөнгө байгаа эсэхийг нягтлахад ямар ч мөнгө байгаагүй. Бид өөрсдөө аав маань нэхэмжлэгчээс мөнгө авах байх гэж бодсон. Гэхдээ сүүлдээ тийм биш юм шиг санагдсан. Нэхэмжлэгчид шууд өгчих тийм мөнгө надад ч гэсэн байхгүй. Өөрөө их хэмжээний зээл төлж, залуу гэр бүл байгаа. Мөн уг аавын маань авсан гэх мөнгийг би ямар нэгэн байдлаар хувьдаа зарцуулаагүй. Би өөртөө байгаа бүх мөнгө төгрөгөө хурааж нийтдээ 3,100,000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэгчид өгөх ямар ч мөнгө байхгүй.
2.6.Миний бие бага насны буюу нярай хүүхэдтэй, мөн төрсөн хоёр дүү маань оюутан, тэднийг сургаад их хэмжээний зээл төлж байгаа залуу гэр бүл гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгчийн хэлж буй олон тооны бод мал одоо байхгүй. Ааваасаа нийтдээ 30 гаруй тооны адуу, 6-7 гаруй тооны үхэртэй үлдсэн байсан. Өвөл надад уг адуу, үхрүүдэд тэжээл авч өгөх боломж байхгүй байсан тул нэг үхэр маань үхсэн. Мөн би 25 тооны адуугаа туранхай үед тэжээж чадаагүй тул 25,000,000 төгрөгөөр худалдсан. Уг мөнгийг 5 дугаар сарын дундуур авсан зээлд хийсэн. Зөвхөн сардаа зээлийн хүү хэмээн 1,500,000 төгрөг нэмэгддэг. Мөн Л -80 маркийн машин байсан. Түүнийг бас Д гэдэг хүнд 15,000,000 төгрөгөөр худалдан борлуулж зээлд хийсэн. Миний өмчлөлд өөрийн хөдөлмөрөөр авсан П маркийн автомашин байдаг ба уг автомашины техникийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Одоогийн байдлаар аавын Х банканд төлөх ёстой зээлээс 59,0 сая орчим төгрөгийн үлдэгдэл зээлтэй байна. Мөн хүү нь бодогдож явж байгаа. Миний бие Х банкнаас аавын авсан зээлийн хамтран зээлдэгч юм.
2.7.Надад одоо 10 тооны адуу, 6 тооны үхэр байгаа. Би тэд нарыг болон өөрийн унаж буй машинаа худалдсан ч гэсэн зээлээ бүрэн төлөх боломжгүй байдалтай байна. Хэрвээ аав маань нэхэмжлэгчийн мөнгөөр эд хөрөнгө аваад эсвэл мөнгөө дансанд хадгалсан бол өөр хэрэг байх байсан. Бид нэхэмжлэгчид мөнгө өгөх гэсэн ч ямар ч боломжгүй байна.
2.8.Нэхэмжлэгч аав маань надаас мөнгө зээлж авсан хэмээн ярьж байгаа. Гэхдээ аав маань нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан хэмээн бид нар ойлгож байсан. Миний мэддэг зүйл 2020 онд байх У хотод 7000 ширхэг арьс ачаад үүнээс олсон бүх мөнгийг нэхэмжлэгч машин авна хэмээн авсан юм. Би хааяа аавтай бага зэрэг тусалдаг байсан. Түүнээс биш би аавын нарийн тооцоонд оролцож байгаагүй. Хэнээс хэдэн төгрөг аваад Х а зарцуулж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй.
2.9.Аав маань хэдэн толгой мал тоолуулсныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ноогдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж явдаг юм. Ер нь миний бие нэхэмжлэгч А ийг сайн танихгүй, түүнтэй хамтарч ямар нэгэн наймаа худалдаа хийж байгаагүй учраас түүний манай талийгаач ааваас нэхэмжилж буй 161,200,000 төгрөг ямар учиртай гэдгийг огт мэдэх боломжгүй байдалтай байна.
Иймд нэхэмжлэгч гэх А ийн тус шүүхэд гаргасан надаас 161,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс К банкны 2022 оны 10 дугаар сарын 01-ээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны Харилцах дансны хуулга, Т банкны 2021 оны 8 дугаар сарын 23-аас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны Харилцах дансны харилцагчийн хуулга, Т банкны 2022 оны 9 дүгээр сарын 29-аас 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны Харилцах дансны харилцагчийн хуулга, Х банкны 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Харилцах дансны харилцагчийн хуулга, Харилцан яриа (мессеж), М ийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бичсэн Баримт, Малын хагас жилийн түүвэр судалгаа 2024 он, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б аймгийн Ө сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн, МЭХУБайцаагчийн Малын үнэлгээ тогтоосон баримт, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №00 дугаартай Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон №00 Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон №20240623000030 Иргэний үнэмлэхийн лавлагаа, Н н 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бичсэн Тодорхойлолт, хариуцагч Ж ын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөнгө шилжүүлсэн баримт, Мал эмнэлгийн гэрчилгээ №Med726779, А ын явуулсан гэх малын гэрэл зураг, А ХХК-нд тушаасан малын гэрэл зураг, Д сумын махан зооринд хадгалагдаж байгаа махны гэрэг зураг, 2025.03.19-ний өдөр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчээс 2025.04.07-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тухай тайлбар, данснаас хийсэн хувийн тооцоо, А ийн Х банкны 00 тоот дансны 2020.11.01-2021.04.30-ны өдөр, 2022.06.01-2022.08.31-ний өдөр, 2021.08.01-2021.10.31-ний өдөр, 2022.09.01-2022.12.31-ний өдөр дуустал хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч З А гэж бичигдсэн түүний хувийн тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хуудасны хуулбар, тэмдэглэлийн дэвтрийн эх хувь зэрэг бичгийн нотлох баримтуудын тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас Б аймгийн Д сумын 9-р багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай Тодорхойлолт, Б аймгийн Д сумын 9-р багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай Тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон 0012 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, 00 БӨҮ улсын дугаартай ТП XW30 маркийн автомашины Техникийн гэрчилгээ, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 00 БӨТ улсын дугаартай Л 100 маркийн автомашины Техникийн гэрчилгээ, А ын 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдөр олгосон Нас барсны гэрчилгээ, Б.В гийн 202 оны 6 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Нас барсны гэрчилгээ, 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Т үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Т үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Улсын бүртгэлийн ерөнхий газар Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Т үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Улсын бүртгэлийн ерөнхий газар Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Х банкны 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Б аймгийн Д сумын 9-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/143 дугаартай Тодорхойлолт, хариуцагчийн 2025.03.25-ний өдөр гаргасан нэмэлт тайлбар, талийгаач эцэг А , Б.В нарын Х банкны 00 тоот дансны 2021.01.01-2021.12.31-ний өдөр дуустал 2022.01.01-2022.12-31-ний өдөр дуустал, 2023.01.01-2023.12.31-ний өдөр дуустал хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудын тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б аймгийн С хэлтсийн Малын хагас жилийн түүвэр судалгаа 2024, Б аймгийн Засаг даргын дэргэдэх С хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 124 дугаартай албан бичиг, Б аймгийн Д сумын 9-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай Тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого, Б аймгийн Д сумын 9-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай Тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого, Б аймгийн Д сумын 9-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай Тодорхойлолт, Үндэсний С хорооны Малын түүвэр судалгааны асуулга (хагас жил), Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/02107 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ж оос талийгаач эцэг А ын төлөх өр төлбөр болох 26,970,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д олгож илүү нэхэмжилсэн 134,229,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний бие тус аймгийн Д сумын иргэн мал,түүхий эдийн ченж хийдэг А гэх хүнтэй 2019 оны 6 дугаар сард танилцаад , ... харилцан итгэлцлийн үндсэн дээр хоорондоо аман гэрээ хийж мөнгө зээлээд заримыг нь буцааж аваад, улмаар мөнгөө нийлүүлж хамтран бизнес эрхэлж байсан. 2021 оны 8 дугаар сараас эхлэн хүү тооцож өгнө гэж амлаад мөнгө зээлж аваад эхэлсэн ба энэ үйл явдал 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Харин тэр үед А ын надаас зээлээр авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрч байсан юм. Үүнээс 338,800,000 төгрөгийг төлсөн ба харин 161.200.000 төгрөгийг төлөөгүй байсан юм. Тэгээд А нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм. Түүний хүү Ж нь миний дансанд 3,100,000 төгрөг шилжүүлж өгсөн боловч аавын дансанд мөнгө байхгүй тул дахин нэмж өгөх мөнгө байхгүй гэдгийг хэлсэн. Талийгаачийн зээлсэн мөнгөний төлсөн хүүг үндсэн зээлээс нь хасч тооцон, одоо нийт 161.200.000 төгрөгийг түүний хууль ёсны өвлөгч Ж нь ааваасаа өвлөн авсан хөрөнгөнөөс төлөх ёстой гэж тодорхойлжээ.
8.Хариуцагч Ж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний аав А нь 2023.12.29-ний өдөр зуурдаар нас барсан юм. Аав А нь баруун аймгуудаар явж худалдаа наймаа хийдэг ... байсан. Ж би аавын наймаа худалдааны ажилд огт оролцдоггүй, ... аав хэчнээн төгрөгтэй байсан, хэнээс хэдэн төгрөгийн авлагатай байсан, хэнд хэдэн төгрөгийн өглөгтэй байсан гэдгийг би огт мэдэхгүй. ... Аав нас барсны дараа түүний Х банканд байгаа дансыг шалгаж үзэхэд дансанд 3,500,000 төгрөг байсныг ... түүний зээлд хийсэн. Миний өмчлөлд П маркийн автомашин байдаг ба уг автомашины техникийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг, би өөрийн хөдөлмөрөөр авсан миний хуваарьт өмч юм. Харин аавын гэх Л автомашиныг аав нас барсны дараа түүний Х банкнаас өвлийн сууц барьцаалж авсан их хэмжээний зээлийг төлөх зорилгоор Б аймгийн Д сумын иргэн Д гэдэг хүнд худалдсан. ... Аав маань хэдэн толгой мал тоолуулсныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ноогдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж явдаг юм. Энэхүү иргэний хэрэг нь дээд шатны шүүхээс өвөлж авсан хөрөнгийн хэмжээгээр өр хариуцна гэж хүчингүй болсон. Тийм учраас банкнаас 3 жилийн дансны хуулгыг авахын тул тус аймгийн Д сумын ЗДТГ даргаас талийгаачийн ганц өвлөгч хүү эсэх талаарх тодорхойлолт авч банкнаас эцгийнхээ дансны хуулгыг авсан.Уг дансны хулгыг үзэхэд нэхэмжлэгч А ийн данснаас 305,313,000 төгрөг миний талийгаач эцгийн дансанд орсон юм байна. Харин эцэг маань А ийн данс руу 407,159,500 төгрөг шилжүүлсэн. Зөрүү нь 101,084,500 төгрөг байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэж маргажээ.
9.Хариуцагч Ж ын эцэг Б ы А 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан нь Б аймгийн Д сумын Улсын бүртгэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 00 дугаартай Нас барсны гэрчилгээгээр, эх Б.В нь 2020 оны 9 дугаар сарын 08-ны өдөр нас барсан нь Б аймгийн Д сумын Улсын бүртгэгчээс 2020 оны 9 дугаар сарын 15-ны өдөр олгосон 00 дугаартай Нас барсны гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
10.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч А , талийгаач А нарын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч А ийн Х банкны 00 тоот данснаас талийгаач А ын Х банкны 00 тоот дансанд 2021 онд:
1) 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 /утга гэдэг дээр малын үнэ/ төгрөг,
2) 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 55,000,000 /утга гэдэг дээр мал авна/ төгрөг,
3) 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр мал/ төгрөг,
4) 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр мал/ төгрөг,
5) 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр мал/ төгрөг,
6) 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 13,000,000 /утга гэдэг дээр мал 00 / төгрөг,
7) 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 /утга гэдэг дээр мал З / төгрөг,
8) 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 100,000 /утга гэдэг дээр мал/ төгрөг,
9) 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 /утга гэдэг дээр мал/ төгрөг,
10) 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг /утга гэдэг дээр А / төгрөг,
11) 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,300,000 /утга гэдэг дээр зээл/ төгрөг,
12) 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 /утга гэдэг дээр мал 33 үлдэв/ төгрөг,
13) 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 /утга гэдэг дээр нийт 26/ төгрөг,
14) 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 13,000,000 /утга гэдэг дээр А 39 төлөв/ төгрөг,
15) 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 /утга гэдэг дээр 10 сая/ төгрөг,
16) 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 8,000,000 /утга гэдэг дээр нийт 18 сая/ төгрөг,
17) 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 215,000 /утга гэдэг дээр нүүрс 7070/ төгрөг,
18) 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг бүгд 18 удаагийн гүйлгээгээр нийт 171,615,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Харин 2022 онд
1) 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 /утга гэдэг дээр мал/ төгрөг,
2) 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 /утга гэдэг дээр мал/ төгрөг,
3) 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 /утга гэдэг дээр малын үнэ / төгрөг,
4) 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 16,000,000 төгрөг,
5) 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 /утга гэдэг дээр 10 сая үлдэгдэл/ төгрөг,
6) 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
7) 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 /утга гэдэг дээр зээл/ төгрөг,
8) 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 /утга гэдэг дээр мал зээл/ төгрөг,
9) 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 7,500,000 /утга гэдэг дээр мал зээл/ төгрөг,
10) 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 300,000 /утга гэдэг дээр анка/ төгрөг,
11) 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
12) 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 /утга гэдэг дээр 00 зээлдэв/ төгрөг,
13) 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,900,000 /утга гэдэг дээр 00 зээл/ төгрөг бүгд 13 удаагийн гүйлгээгээр нийт 133,700,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
11.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч А ийн Т банкны болон талийгаач А ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч А ийн Т банкны 00 тоот данснаас талийгаач А ын Х банкны 00 тоот дансанд:
1) 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр мал А / төгрөг,
2) 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр мал А / төгрөг,
3) 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр мал А / төгрөг,
4) 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 100,000 /утга гэдэг дээр мал А / төгрөг,
5) 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
6) 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,300,000 /утга гэдэг дээр Зээл, А / төгрөг,
7) 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг,
8) 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 50,000,000 /утга гэдэг дээр малын үнэ А -с, 00 ,Утас:00 / төгрөг бүгд 8 удаагийн гүйлгээгээр нийт 64,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
12.Х ХХК-ний гүйцэтгэх захирал нэхэмжлэгч А болох нь 00 регистрийн дугаар бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд тус компанийн К банкны данс болон талийгаач А ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Х ХХК-ний К банкны 00 тоот данснаас талийгаач А ын Х банкны 00 тоот данс руу:
1) 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 /утга гэдэг дээр малын үнэ/ төгрөг,
2) 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 7,900,000 /утга гэдэг дээр зээл/ төгрөг бүгд 2 удаагийн гүйлгээгээр бүгд 15,900,000 төгрөг шилжүүлсэн байна.
13.Мөн нэхэмжлэгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт 2022 оны ноолуур 334 кг х 100,000=33,400,000 төгрөг. Өвөө нь-2023, Өвөөгөөс нийт 362.1 кг, А ээс-334 кг нийт 692.1 х100,000=69,610,000 төгрөг А гэж бичиж, 00 дугаарыг бичсэн байх ба энэхүү утасны дугаар талийгаачийн амьд байхдаа барьж байсан дугаар болох нь түүний нэхэмжлэгч А д мөнгө шилжүүлэхдээ утга гэдэг дээр тухайн дугаарыг бичиж шилжүүлж байсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа тул үүнээс үзэхэд талийгаач А нь нэхэмжлэгч А ээс 334 кг ноолуур, түүний хадам эцэг болох Х аас 362,1 кг ноолуурыг 100,000 төгрөгөөр тооцож авч байсан үйл баримт тогтоогдсон. Тухайн ноолуурын үнэ 33,400,000 төгрөгийг талийгаач А ын нэхэмжлэгч А д төлөх өр төлбөрт тооцох нь зүйтэй байна.
14.Түүнчлэн талийгаач А ын Х банкны 00 тоот дансны хуулгаар Х банкны 00 тоот данс буюу Х аас талийгаачийн данс руу мөнгө шилжүүлж, талийгаачаас буцаагаад уг данс руу мөн шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд үүнээс дүгнэхэд тэрээр нэхэмжлэгч А ийн хадам аав нь болох Х тай бас хамтарч бизнес эрхэлж байсан байжээ
15.Эдгээр нэхэмжлэгчийн Х банкны 00 тоот данс, Т банкны 00 тоот данс, Х ХХК-ний К банкны 00 тоот данснуудаас тус тус талийгаач А ын Х банкны 00 тоот данс руу бүгд 385,715,000 (171,615,000+133,700,000+64,500,000+15,900,000) төгрөг мөн ноолуурын үнэ 33,400,000 төгрөг бүгд нийт 419,115,000 төгрөгийг нэхэмжлэгч А ээс талийгаач А ын дансаар зээл, малын үнэ гэсэн утгаар шилжүүлж уг мөнгөөр тэрээр мал хурааж, түүхий эдийн ченж хийж ноолуур хурааж хамтран бизнес эрхэлж байсан үйл баримт тогтоогдсон.
Харин нэхэмжлэгчээс талийгаач А нь надаас зээлээр авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрч, үүнээс 338,800,000 төгрөгийг төлсөн. Талийгаачийн зээлсэн мөнгөний төлсөн хүүг үндсэн зээлээс нь хасч тооцон, одоо нийт 161,200,000 төгрөг үлдсэн гэж тайлбарладаг боловч хүүтэй зээлсэн эсэх нь тогтоогдохгүй байна.
16.Мөн талийгаач А нь баруун таван аймагт танигдсан малын ченж хийдэг, мөн малын түүхий эдийг худалдан авч борлуулдаг хүн байсан нь гэрч А , Х , А нарын гэрчийн мэдүүлэг болон А ХХК-нд тушаасан малын гэрэл зураг, Д сумын махан зооринд хадгалагдаж байгаа махны гэрэл зураг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
17.Харин талийгаач А нь нэхэмжлэгч А ээс авсан дээрх мөнгөнөөс өөрийнхөө Х банкны 00 тоот дансаар нэхэмжлэгч А ийн Х банкны 00 тоот данс руу доорх мөнгийг буцааж шилжүүлсэн байна. Үүнд:
1) 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр 0845455/ төгрөг,
2) 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
3) 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
4) 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
5) 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
6) 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 39,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
7) 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 400,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
8) 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 /утга гэдэг дээр Айшок/ төгрөг,
9) 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
10) 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
11) 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 /утга гэдэг дээр А/ төгрөг 2021 онд бүгд 11 удаагийн гүйлгээгээр 67,400,000 төгрөг шилжүүлсэн байна. Харин 22 онд:
1) 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 180,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
2) 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
3) 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
4) 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 /утга гэдэг дээр Айшөк/ төгрөг,
5) 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
6) 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
7) 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
8) 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
9) 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
10) 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
11) 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
12) 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 200,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
13) 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
14) 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 25,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
15) 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 37,934,500 /утга гэдэг дээр А / төгрөг,
16) 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 /утга гэдэг дээр А -с/ төгрөг,
17) 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
18) 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 45,910,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
19) 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 22,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
20) 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,620,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
21) 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1,700,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
22) 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
23) 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
24) 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 200,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
25) 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 /утга гэдэг дээр А -с/ төгрөг,
26) 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
27) 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 200,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
28) 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,700,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
29) 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
30) 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
31) 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
32) 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
33) 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
34) 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
35) 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 100,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг бүгд 35 удаагийн гүйлгээгээр 269,044,500 (250,944,500+18,100,000) төгрөг шилжүүлсэн байна. Харин 2023 онд:
1) 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,900,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
2) 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
3) 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
4) 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр 3,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
5) 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
6) 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 4,000,000 /утга гэдэг дээр А / төгрөг,
7) 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,700,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
8) 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
9) 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 7,500,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
10) 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
11) 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг,
12) 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
13) 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
14) 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 /утга гэдэг дээр 00 / төгрөг,
15) 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 /утга гэдэг дээр А/ төгрөг бүгд 15 удаагийн гүйлгээгээр 52,600,000 төгрөг шилжүүлсэн байна.
18.Энэхүү талийгаач А ын Х банкны 00 тоот данснаас нэхэмжлэгч А ийн Х банкны 00 тоот данс руу бүгд 389,044,500 (67,400,000 төгрөг /2021 он/ + 269,044,500 төгрөг /2022 он/ + 52,600,000 төгрөг /2023 он/) төгрөг мөн хариуцагч Ж ын шилжүүлсэн 3,100,000 төгрөгийн хамт тооцоход нийт 392,144,500 төгрөгийг нэхэмжлэгч А д төлсөн болох нь тогтоогдсон.
19.Дээрх үйл баримтаас дүгнэхэд талийгаач А нь нэхэмжлэгч А д 161.200.000 төгрөгийн өртэй бус 26,970,500 (419,115,000-392,144,500) төгрөг төлөх өр төлбөртэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчээс илүү нэхэмжилсэн 134,229,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
20.Харин нэхэмжлэгч А ээс Т банк дахь өөрийн эзэмшлийн данснаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 80,000,000 төгрөгийг бэлэн гаргуулан авч талийгаач А т бэлэн өгсөн мөн түүний хэлснээр малчдын данс руу малын үнэ гэж шилжүүлж байсан гэж тус тус тайлбарладаг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул уг мөнгийг тооцоонд оруулж тооцоогүй болно.
21.Нэхэмжлэгч З.А нь талийгаач А оос авах авлага 26,970,500 төгрөгийг түүний хүү хариуцагч Ж оос шаардах эрхийн талаарх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
21.1.Хариуцагч Ж ын эцэг Б ы А нь 2023.12.29-ний өдөр зуурдаар нас барсан, талийгаач А ын хууль ёсны, ганц өвлөгч Ж болох нь түүний шүүх хуралдаанд дээд шатны шүүхээс өвөлж авсан хөрөнгийн хэмжээгээр өр хариуцна гэж хэрэг хүчингүй болсон. Тийм учраас банкнаас талийгаач эцгийн 3 жилийн дансны хуулгыг авахын тулд тус аймгийн Д сумын ЗДТГ даргаас талийгаачийн ганц өвлөгч хүү эсэх талаарх тодорхойлолт авч банкнаас эцгийнхээ дансны 3 жилийн хуулгыг авсан гэх тайлбараар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэг, 520.1.1 дэх заалтаар талийгаач А ын хууль ёсны өвлөгч Ж мөн болох нь тогтоогдсон.
21.2.Хариуцагч Ж нь өв хүлээж аваагүй учраас өвлүүлэгчийн өрийг хариуцахгүй гэж маргаж байгаа боловч талийгаач А ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр бусдад худалдаж тухайн мөнгийг 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Х банкнаас авсан зээлд төлсөн нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Тухайн зээл талийгаач А амьд сэрүүн байхад үндсэн зээлдэгчээр, хамтран зээлдэгч (хариуцагч)-ээр Ж нар нь Х банкнаас 76,356,332 төгрөгийн зээл авч 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 59,457,476.83 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Х банкны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга-аар тогтоогдсон.
21.3.Хариуцагч Ж оос талийгаач эцэг А нь нас барах үед Х банканд 77,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Түүнээс бусад мал, хөрөнгө, мөнгө өвлөж аваагүй, тухайн зээлийг арай гэж төлж байгаа гэх боловч хариуцагч Ж нь Х банкнаас авсан 76,356,332 төгрөгийн зээлийн хамтран зээлдэгч бөгөөд тэрээр Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт тус тус зааснаар үндсэн зээлдэгч талийгаач А ын нэгэн адил хариуцлага хүлээх тул тухайн өр нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих 100% өр гэж үзэхгүй.
21.4.Тухайн зээлийн барьцаанд хариуцагч Ж ын эзэмшилд одоо амьдарч буй хоёр давхар буюу Б аймгийн Д сумын 12-р баг, Ж Н -10 гудамж, 1017 тоот байршилтай, улсын бүртгэлийн дугаар 00 , газрын нэгж талбарын дугаар 00 , 264 м.кв талбайтай, 40,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Хувийн сууц, Б аймгийн Д сумын 12-р баг, Ж , Н -10 гудамж, 1017 тоот байршилтай, улсын бүртгэлийн дугаар 00 , газрын нэгж талбарын дугаар 00 , 120 м.кв талбайтай, 20,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Дэлгүүр, агуулахын хамт зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд байгаа болох нь хэрэгт авагдсан 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Т үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Т үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Улсын бүртгэлийн ерөнхий газар Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Т үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Улсын бүртгэлийн ерөнхий газар Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
21.5.Хариуцагч Ж , түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ... өвлүүлэгчийн өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн өрийг өвлөгч хариуцах тул хариуцагч Ж нь өв хүлээж аваагүй тул хариуцахгүй, мөн бусад өвлөгч нар болох эгч, дүү нар байгаа тул дан ганц Ж хариуцахгүй гэж маргаж тайлбар гаргасан боловч уг тайлбар ба татгалзлаа үндэслэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хариуцагч Ж , түүний өмгөөлөгчөөс бусад хууль ёсны өвлөгчдийг энэхүү иргэний хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул шүүхийн санаачилгаар хууль ёсны бусад өвлөгчдийн өвийн талаарх байр суурийг тодруулах боломжгүй болно.
Нөгөөтээгүүр хариуцагч Ж оос 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд ...Том эгч У хотод ажил хийдэг, нэг дүү оюутан, бага дүү Ерөнхий боловсролын сургуулийн сурагч надтай хамт амьдардаг. Өв залгамжлалын асуудлын хувьд хамтран зээлээ дарья гэсэн байр суурьтай байдаг. Хөрөнгүүдийн хувьд бүгд зээлд байгаа, зээлээс гарахаар шийдэхээр тохирсон байгаа гэх мэдүүлгээр бусад хууль ёсны өвлөгч нар нь талийгаачийн нэр дээрх хуваарьт хөрөнгүүдийг өвлөж аваагүй, ганц хүү нь болох хариуцагч Ж оос худалдан борлуулж, захиран зарцуулж байгаа эс үйлдэл нь өөрөө өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөн авсан гэж үзнэ.
21.6.Хариуцагч Ж нь өв хүлээж аваагүй учраас өвлүүлэгчийн өрийг хариуцахгүй гэж маргаж байгаа боловч талийгаач А ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 15,000,000 төгрөгөөр бусдад худалдаж тухайн мөнгийг 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Х банкнаас хамтран зээлдэгчийн хувьд авсан зээлд төлсөн, харин талийгаачийн нэр дээрх тоолуулсан 25 тооны адууг 25,000,000 төгрөгөөр М гэх хүнд худалдаж мөнгийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бэлэн авсан ба тухайн мөнгийг Х банкны зээлийн төлбөрт төлсөн гэх боловч энэ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
21.7.Хэрэгт авагдсан баримтуудаар талийгаач А ын хүү хариуцагч Ж нь тусдаа өрх болж бүртгүүлэн мал хөрөнгөө тусдаа тоолуулсан нь үйл баримтаар тогтоогдох боловч талийгаачтай нэг гэр бүлд хамт амьдарч байсан, өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөс бусад, талийгаач А ын хуваарьт хөрөнгө болох өв хөрөнгийг хүлээн авахаас татгалзаагүй буюу А ын нэр дээр бүртгэлтэй байсан саарал өнгийн Л -100 маркийн тээврийн хэрэгсэл /хэргийн 32 дахь тал, 15,000,000 төгрөгөөр үнэлж Б ы Д д худалдсан гэх/ болон 2023 оны жилийн эцсийн мал толлогоор тоолуулсан 30 адуу, 10 үхэр /хэргийн 79 дэх тал/ зэргийг хүлээн авч, бусдад худалдан борлуулсан байх тул өвлүүлэгч А ыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч, түүний хүү Ж ыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн өвийг хүлээж авсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
21.8.Учир нь, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт заанаар талийгаач А 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан өдрөөр өв нээгдсэн, энэ хугацаанаас хойш хуульд заасан гурван сарын дотор түүний хүү Ж нь өв хүлээн авахаас татгалзах тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй, харин ч талийгаач А ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл /15,000,000 төгрөгөөр бусдад худалдсан/ болон нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөгийн үнэтэй 30 адуу, нэг бүрийн 1,000,000 төгрөгийн үнэтэй 10 үхэр /хэргийн 99 дэх талд авагдсан баримтаар нийт үнэ 55,000,000 төгрөг/ мал хөрөнгө зэрэг хуваарьт хөрөнгүүдийг захиран зарцуулж, бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул өв хүлээн авсан өвлөгч буюу хариуцагч Ж нь өвлүүлэгч талийгаач эцэг А ын бусдад төлөх өрийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
21.9.Хариуцагч Ж нь 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 50, үхэр 5, нийт 55 толгой мал тоолуулсан малтай байгаад 2024 оны хагас жилийн мал тооллогоор 50 адуунаас 40 адууг зарсан, 10 толгой үхэр үлдсэн болох нь Д сумын 9-р багийн Засаг дарга Б кийн гэрчийн мэдүүлгээр нологдож байгаа бөгөөд тэрээр хамтран зээлдэгчээр талийгаачийн хамт авсан Х банкны 77,000,000 төгрөг зээлийг өөрийнхөө зарсан малын үнээс төлөхгүй, талийгаачийн нэр дээрх тээврийн хэрэгсэл болон 25 тооны адууг худалдан борлуулж байгаа үйлдэл нь өрөө өвлүүлэгчийн өв хөрөнгийг хүлээж авсан гэж үзнэ.
22.Иймд дээрх үйл баримтаар хариуцагч Ж нь талийгаач А ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл /15,000,000 төгрөгөөр бусдад худалдсан/ болон нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөгийн үнэтэй 30 адуу, нэг бүрийн 1,000,000 төгрөгийн үнэтэй 10 үхэр /хэргийн 99 дэх талд авагдсан баримтаар нийт үнэ 55,000,000 төгрөг/ мал хөрөнгө зэрэг хуваарьт хөрөнгүүдийг захиран зарцуулж, бусдад худалдан борлуулж нийт 70,000,000 төгрөгийн хөрөнгийн өвийг хүлээж авсан гэж шүүхээс дүгнэж, Иргэний хуулийн 515 дугаар 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн өр болох 26,950,500 төгрөгийг хариуцагч Ж оос гаргуулан нэхэмжлэгч А д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 134,229,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
23.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох 292,802 төгрөгийг хариуцагч Ж оос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
12.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/02107 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж оос талийгаач эцэг А ын төлөх өр төлбөр болох 26,970,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А д олгож, илүү нэхэмжилсэн 134,229,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 (есөн зуун жаран гурван мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж оос улсын тэмдэгтийн хураамжид 292,802 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/02107 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120,2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ