Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2025/00119

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2025/00119

Сэлэнгэ аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дүгээр хороо, **гудамж, ** тауэр, ** тоотод байрлах, “****ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн ***сум, ** дугаар баг, ******* гудамж, ** тоотод оршин суух, ****, РД:**-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 36,211,122.48 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “***ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ** нь манай компанитай 2023 оны 3 сарын 31-ний өдөр өдөр L13201753/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч **-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу **аппликейшнаас:

2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 7818596250 зээлийн дансны дугаартай, 149,000.00 /нэг зуун дөчин есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр **зээлийн дансны дугаартай, 1,550,000.00 /нэг сая таван зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн *****зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн **тоот дансанд,

2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 7900714588 зээлийн дансны дугаартай, 405,480.00 2 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун наян төгрөг/ төгрөгийн ** зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн **дансанд,

2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр **зээлийн дансны дугаартай, 1,380,000.00 /нэг сая гурван зуун наян мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн **дансанд,

2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр **зээлийн дансны дугаартай, 242,000.00 /хоёр зуун дөчин хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр **зээлийн дансны дугаартай, 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр **зээлийн дансны дугаартай, 140,000.00 /нэг зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр **зээлийн дансны дугаартай, 510,000.00 /таван зуун арван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр **зээлийн дансны дугаартай, 535,000.00 /таван зуун гучин таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 5 дугаар сарын 5-ны өдөр **зээлийн дансны дугаартай, 1,000,000 00 /нэг сая төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ****зээлийн дансны дугаартай, 780,000.00 /долоон зуун наян мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр **зээлийн дансны дугаартай, 500,000.00 /таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр **зээлийн дансны дугаартай, 2,000,000.00 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд;

2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр **зээлийн дансны дугаартай, 2,165,000.00 /хоёр сая нэг зуун жаран таван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд,

2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр **зээлийн дансны дугаартай, 3,000,000.00 /гурван сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **тоот банкны дансанд,

2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр **зээлийн дансны дугаартай, 5,400,000.00 /таван сая дөрвөн зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **тоот банкны дансанд,

2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр **зээлийн дансны дугаартай, 3,530,000.00 /гурван сая таван зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр **зээлийн дансны дугаартай, 11,060,000.00 /арван нэгэн сая жаран мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 сарын 17-ны өдөр өдрийн байдлаар хариуцагч ** нийт 36,211,122.48 /гучин зургаан сая хоёр зуун арван эн мянга нэг зуун хорин хоёр төгрөг дөчин найман мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*****ББСБ” ХХК нь хариуцагч ** зээлийн гэрээний үүрэгт 36,211,122.48 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 36,211,122.48 төгрөгийг хариуцагч ** 2025 оны 04,05,06,07 дугаар саруудад 9,052,781 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,005 төгрөгийн 50 хувь буюу 169,502.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-д, 169,502.5 төгрөгийг хариуцагч ** гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

      

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,211,122.48 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 36,211,122.48 төгрөгийг хариуцагч ** нь 2025 оны 04,05,06,07 дугаар саруудад 9,052,781 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,005 төгрөгийн 50 хувь буюу 169,502.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “**” ХХК-д, 169,502.5 төгрөгийг хариуцагч *** гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА