Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2025/00120

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2025/00120

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг  баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

        **аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дугаар хороо, **талбай-2, Сэнтрал тауэр, ** давхарт байрлах, “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр багт оршин суух, Б.**, РД:**-д холбогдох,

 

  Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,313,068 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Б.**нь 2023.02.07-ны өдөр **ХХК-тай Гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, "SAMSUNG A73" маркийн гар утсыг нийт 1,958,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023.02.07-2025.02.07 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 81,584 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

Хариуцагч нь 2023.09.01 өдрөөс эхлэн гар утасны төлбөрөө огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш **ХХК нь хариуцагчид үүргийг нь сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 

-үндсэн төлбөрийн үлдэгдэл-1,386,928 төгрөг,

-ярианы төлбөр-232,676 төгрөг,

-алданги-693,464 төгрөг, нийт 2,313,068 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч Б.**2,313,068 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 Хариуцагч Б.**нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Нэхэмжлэгч “**” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 51,959 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 25,979.5 төгрөгийг хариуцагч Б.**25,979.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон        

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн 2,313,068 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.**биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Нэхэмжлэгч “**” ХХК нь Улсын тэмдэгтийн хураамжид 51,959 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 25,979.5 төгрөгийг хариуцагч Б.**, 50 хувь буюу 25,979.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

                      

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА