Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ч холбогдох эрүүгийн 1706 0155 10384 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр аймагт хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг, дугаар хороо, У гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Д.Ч , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Шарын аманд Д.О маргалдсаны улмаас мөрөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Ганзоригтой өвөлжөөнд 0.5 литрийн архи уусан. Архиа дуусгаад хот руу явж байсан машинд суугаад өдөр 15 цагийн орчим Шархадны эцэс дээр Д.Ч  ахтай таараад бид нэг шил 0.5 литрийн Хараа архи дэлгүүрээс авч уусан. Д.Ч  ах бид хоёр сүүний машинд суугаад хөдөө гэрээдээ явах санаатай явж байгаад би жолооч Жанцансэнгэд агсам тавьсан юм шиг байна лээ. Хөдөө очоод би сүүнийхээ савыг авах санаатай Д.Ч  ахын гэрт ороод би агсам тавьсан чинь Оюунцэцэг эгч хөөгөөд гаргасан чинь араас Д.Ч  ах хутга бариад гараад ирсэнээ миний баруун мөрөнд хутгаараа хатгасан мөн зүүн гарын чигчий хурууг зүссэн, энэ үед би шууд зугтсан. Би архи уугаад Д.Ч  ахад агсам тавьсан түүнээс болоод ах уурлаад намайг хутгалсан байх. Түүнээс бид хоёр олон жил айл хөрш явсан. Би эмчилгээнд 50.000 төгрөг зарцуулсан, энэ мөнгийг Д.Ч  ах өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Гэрч З.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...Отгонбаяр согтуу ирээд Д.Ч ыг үгээр идээд хэрүүл хийгээд байсан. Би Отгонбаярыг гэрээс гар чи согтуу байна гээд гаргах гэтэл дахин Отгонбаяр согтуурахаад хүрээд ирсэн. Намайг гэрт ороод ирэхэд Д.Ч  за за та нар зүгээр байж бай би Отгонбаяртай учраа олоотхий гээд гараад явсан. Гэнэт тэр хоёр алга болчихсон байсан. Д.Ч  30 орчим минутын дараа гэрт ороод ирсэн. Тэгэхдээ ямар нэгэн юм яриагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 35-36 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹10929 дүгнэлтэд “Д.О биед сарвуу, мөрөнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹10911 дүгнэлтэд “Д.Ч биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ч 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Шарын аманд Д.О маргалдсаны улмаас мөрөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Ч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Ч холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.Ч ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.