Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/54

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                  Прокурор М.Мөнхтайван

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, П.Адьяасүрэн,

                                  Шүүгдэгч Б.Б

                       Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан    

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, П.Адьяасүрэн нарын гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2226000000250 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, **** настай, ****, ****боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, **** хамт **** аймгийн **** сумын **** баг **** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй,

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, **** овгийн Б.Б /РД: ****/,

 

Б.Б нь М.Г, Р.Д нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн **** сумын 2 дугаар багаас иргэн Н.Г-ын эзэмшлийн 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч **** овгийн Б.Б-ийг бүлэглэж, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, түүний нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 157 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510-д зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 1,200,000 төгрөг гаргуулж хохирогч П.Г-д олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн 2,896,000 төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай, Хьюндай Старекс маркын автомашиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үхрийн шир 2 ширхгийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Намайг Р.Д, М.Г нарын хамт бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж ямар ч нотлох баримтгүйгээр гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан. Би энэ гэмт хэргийг үйлдэхэд хамт яваагүй, оролцоогүй. Д, Г нар нь хувийн өш хонзонгоор намайг энэ хэрэгт гүтгэсэн. Наймдугаар сард мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс өөрсдийн хийсэн үйлдлээ нотлохдоо миний нэрийг оруулж манай грашинд хийсэн гэж ярьж тохирсон нь харагддаг. Хохирогч Н.Г, гэрч Ч.У, Б.О нарын мэдүүлэг нь тухайн хоёр хүний үйлдлийг нотолж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг үйлдэгдсэн газрын хэргийн үзлэг, аймгийн төвд ирээд манай грашинд хийсэн гэх байдлыг шалгаж тогтоогоогүй юм. Зөвхөн М.Г-ийн хашаанд үзлэг хийж 2 үхрийн шир гарсан. Хэргийн бодит байдлыг тогтоохоор анхны мэдүүлэг гэж авахаа байчихсан, дараа нь өөрсдийнх нь мэдүүлгээр нотолж болох байх гэж **** аймгийн цагдаа, мөрдөгчид ажлаа хийдэг болсон. Би 2022 оны 03 дугаар сараас 08 дугаар сар хүртэл **** 17.12аймгийн төвд байсан бөгөөд тухайн цаг хугацаанд надтай нэг ч удаа цагдаа уулзах юм уу, холбоо бариагүй. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж **** аймаг руу самарт явсан хойно яллагдагчаар татсан. Д, Г нарын мэдүүлгээр хууль бусаар хэргийг тусгаарлаж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахын тулд байгаа газрыг олж тогтоох зорилгоор оргодлоор зарласан. Цуглуулсан нотлох баримтын хүрээнд намайг оргосон гэж миний эсрэг ашиглаж байгаа нь хууль бус юм.

Намайг 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хорьсон бөгөөд прокурор Д, Г нартай яваагүй гэртээ байсныг нотлох Д, түүний эхнэр Б нараас гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч шийдвэрлээгүй. Цагдан хорих хугацаа сунгах болохоор л автомашины үнэлгээ гаргуулах, лавлагаа авах, эзэмшигч тогтоох зэргийг ээдрээ төвөгтэй байдал болгон хугацаа сунгадаг, энэ ажиллагаагаа хийдэггүй. Хугацаа сунгасан захирамжууд дээр энэ бүхэн тодорхой байдаг. Цагдан хорих байранд ирж уулзахдаа чи хийсэн нь тодорхой, хэргээ хүлээ, хохирлоо төл тэгвэл авах ял чинь хөнгөрнө гэж сэтгэл санааны дарамт үүсгэж байснаа шүүхийн хэлэлцүүлэг дээр хүлээн зөвшөөрсөн. Энэ бүх эрүү шүүлт тулгаж буюу прокурор өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хийх ёстой зүйлээ хийхгүй байх, хийх ёсгүй зүйлээ хийх зэрэг хууль бус үйлдэл гаргаж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримталж хэргийг дахин хянуулж, шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасныг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар заалтуудыг ноцтой зөрчиж, тухайн гэмт хэргийг үйлдээгүй хүнд ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б нь М.Г, Р.Д нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух иргэн Н.Г-ын эзэмшлийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан үйл баримт тогтоогдсон...” гэж дүгнэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдахгүй байна. Хохирогч Н.Г нь хулгайд хоёр үхэр алдсан гэдгээ мэдүүлсэн, гэрч Б.О нь хоёр үхрийн мах худалдаж авснаа нотолсон мэдүүлэг нь шүүгдэгч Б.Б-ийн гэм бурууг нотолж байгаа нотлох баримт гэж мөрдөгч, прокурор, шүүх үнэлж байгаа нь шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Гэрч Ч.У-ийн мэдүүлэг нь нөхөр М.Г-өөс сонссон үг болохоос биш шүүгдэгч Б.Б-тэй хамт явсныг нотлоогүй байна. Яллагдагч М.Г, Р.Д нар нь шүүгдэгч Б.Б-тэй хамт хоёр үхэр хулгайлсан гэж мэдүүлсэн нотлох баримт хэрэгт авагдсаныг шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулах хөдөлшгүй нотлох баримт гэж үнэлэхэд эргэлзээтэй байна. Учир нь яллагдагч М.Г, Р.Д нар үнэн зөв мэдүүлэг өгнө гэсэн баталгаан дээр гарын үсэг зураагүй байхад, анхан шатны шүүх “... хууль ёсны үнэн зөв баримтууд...” гэж үнэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүгдэгч Б.Б-ийг орон гэртээ байсаар байхад оргон зайлсан гэж хэргийг нь тусгаарласан, мөрдөгч болон прокурорт удаа дараа тавьсан хүсэлтийг нь хүлээж аваагүй зэрэг мөрдөгч болон прокурорын үйл ажиллагаа шүүгдэгчийн гэм бурууг урьдчилан шийдвэрлэсэнтэй холбоотой гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б нь М.Г, Р.Д нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар багт оршин суух иргэн Н.Г-ын эзэмшлийн тус бүр нь 1 800 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2226000000250 дугаартай “зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор “Б.Б нь оргон зайлж, байгаа газар нь тодорхойгүй болсон тул М.Г нарт холбогдох хэргээс Б.Б-д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэх үндэслэлээ тайлбарласан байна.

Улмаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор М.Г, Р.Д нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон тус бүрд нь 1 жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.         

Б.Б нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж марган мөрдөгч, прокурорт удаа дараа М.Г, Р.Д нартай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хангаагүй байдаг.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримаар нотлогдоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй тухайлбал гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй байна.

Гэмт хэрэг гарсан цаг хугацааг прокурор болон хохирогч 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд гэж тодорхойлдог, уг махыг худалдан авсан гэрч гэх Б.О “2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд Д-оос 2 үхрийн мах худалдаж авсан гэдэг, тухайн цаг хугацаанд Б.Б аймагт байсан тул түүнийг аймагт байсныг нотлох гэрчүүдийг асуулгах хүсэлт гаргасан байдаг өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийн тогтоогоогүй.

2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад М.Г-ийн хашаанд байх модон амбаараас хар зүсмийн 2 ширхэг бөөр алаг зүсмийн 2 ширхэг нийт 4-н ширхэг үхрийн шир хураасан байна. Өөрөөр хэлбэл хохирогч 1 эвэртэй, бөөр цагаан хар үхэр, нэг хар хоёулаа зөв чих цуулбар, араасаа ухам имтэй монгол үнээ алдсан гэх боловч үзлэгээр 4-н ширхэг сарлагийн үхрийн шир хураагдсан. Хэрэгт авагдсан гэрэл зургаас харахад жижиг сарлагийн бярууны шир гэж үзэх бүрэн боломжтой байна учир нь сарлагийн үхрийн шир үсэрхэг, хөөвөр ихтэй, монголын үхрийн шир үс багатай тачир байдаг үүнийг монгол хүн бүр мэднэ.

2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д хивс, болон 4-н үхрийн шир алийг нь таньж олуулсан эсэх мөн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад 4-н жижиг үхрийн шир гэхээр зүйл байх бөгөөд хохирогч ямар зүс өнгөөр таньж байгаа талаар тодорхой тусгаагүй байна.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд таньж олуулах ажиллагаа явуулахад үхрийн толгой үзүүлсэн гэдэг боловч энэ талаар үзлэг болон, таньж олуулах тэмдэглэл дээр тусгаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн шир гэх зүйл нь үхрийн шир буюу монголын үхрийн шир байх боломжгүй зүйлийг шүүх үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Яллагдагч Г 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэгт /хх-72 хуудас/ би нэг үхэр цохиод хатгасан, Д бас нэг үхэр цохиж алсан гэж мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлгээс харахад Б тухайн хэрэгт хамааралгүй байх нөхцөл байдлыг анхаараагүй, яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүг гаргаагүй орхигдуулан хэргийн эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулаагүй орхиж хэргийн бодит байдлыг тогтоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Учир нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Б.Б нь 2 үхрийн толгойг Г, Д нар **** ороод хадмаас 2 үхэр авчирсан чинь цагдаад баригдаад гарал үүслийн бичгээ авчир гээд байна чи М ороод Ш ахад 2 үхрийн толгой аваачиж өгөөд гарал үүслийн бичиг аваад ир ****-аас баахан үхэр алдагдсан түүнд хардагдаад байна тэгэхгүй бол чиний машиныг цагдаа хурааж авах гээд байсан гэсэн тул би М явж Ш гэх хүнд 2 үхрийн толгой аваачиж өгсөн, энэ талаар нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуулгая, хохирогч гэх Г энэ хэргийн хохирогч биш байх магадлалтай үхрийн толгой сарлагийн үхрийнх байсан гэдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримтаар хураагдсан шир гэх зүйл нь монгол үхрийн шир байгаагүй, хохирогч Г 2 үхрийн толгойг таньж олуулах ажиллагаа явуулсан гэх боловч энэ талаар баримт байхгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 4 ширхэг үхрийн ширийг Б.Б-д үзүүлээгүй, танилцуулаагүй шууд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж ирсэн бөгөөд уг хэргийн материалд энэ талаар тусгаагүй байсан, өмгөөлөгч нар танилцаагүй, энэ эрхээр хангасан тохиолдолд шинжээч томилуулж тухайн хураагдсан үхрийн шир гэх зүйл нь үхрийн шир мөн эсэх, үхрийн шир мөн тохиолдолд сарлагийн үхрийн шир эсвэл монгол үхрийн шир аль нь мөн эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байсан.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримтаар хураагдсан гэх үхрийн шир гэх зүйлийн бөөр цагаан монгол үхэр, хар зүсмийн гэх монгол үхрийн өчүүхэн төдий шинж тэмдэг байхгүй байсан бөгөөд энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нар шүүхэд хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг хэлж хохирогч өмгөөлөгч нарын асуултад бүрэн дүүрэн хариулж чадахгүй, өөрөө ч монгол үхрийн шир гэдгээ бүрэн дүүрэн таниагүй, хохирогч үхрийн ширийг хогийн цэг дээр хаясан байхад мөрдөгч авсан гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн бөгөөд энэ бүхнээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3 “мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устгах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна” гэх үүргээ хэрэгжүүлээгүй, 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 4-н ширхэг үхрийн ширийг хураасан боловч 2 үхрийн ширийг хэрхэн яасан талаар хавтаст хэрэгт ямар ч баримт байхгүй. Таньж олуулах ажиллагаа явуулахад хэрэгт авагдсан баримтаар үхрийн шир хохирогчид таниулсан гэх боловч хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2 үхрийн толгой таниулсан гэдэг. Энэ талаар хэрэгт ямар ч баримт байгаагүй өөрөөр хэлбэл харилцан зөрүүтэй баримтууд байхад шүүх үүнийг хэрхэн яаж үнэлсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-т шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан. Үүнд:

Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайлбал яллагдагч М.Г, Р.Д нарын Б-тэй хамт явж хулгай хийсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгээр ялласан. Харин Б.Б-ийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг давхар нотлох ямар ч баримтууд хэрэгт байхгүй бөгөөд тухайн үхрийн махыг Д, Г нар борлуулсан улмаар үхрийн мөнгийг өөрсдийн дансаар авсан байдаг.

2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2226000000250 дугаартай “зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолд яллагдагч Б. Б нь оргон зайлж, байгаа газар нь тодорхойгүй болсон тул М.Г нарт холбогдох хэргээс Б.Б-д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэжээ, гэтэл хэрэгт 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “хаягаар очиж шалгахад байхгүй байсан” гэсэн ганцхан энэ тэмдэглэлээр Б.Б-ийг оргон зайлсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна, эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлнэ”, 6 дахь хэсэгт “үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид боломжгүй бол эзэмшигчийн оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргад мэдэгдэнэ” гэх заалтыг зөрчсөн. Тухайлбал М.Г гэх айлын хашаанд үзлэг хийж хар зүсмийн 2 ширхэг, бөөр алаг зүсмийн 2 ширхэг нийт 4-н ширхэг ширийг хурааж авсан байна. Тухайн үзлэг явуулж байгаа хашаа байшингийн эзэмшигч Гийг байлцуулахгүй, гэр бүлийн гишүүдийг ч байлцуулахгүй хууль бус ажиллагаа явуулсан байна. Мөн гэрч Ч.У /Г-ийн эхнэр/ мэдүүлэгт манай охин Хишигдэлгэр над руу залгаад цагдаа нар ирчихээд манай хашаанд үхрийн шир үзээд байна гэж байсан” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 28.1 дүгээр зүйлийн 1.3, 1.4, 1.6 дэх заалтыг зөрчсөн байна. Тухайн үзлэгийг шүүх прокурорын зөвшөөрлөөр явуулж байгаа бол зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа, хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар, ажиллагаанд оролцсон, байлцсан хүний хувийн бичиг баримтын мэдээлэл зэргийг мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд заавал тусгана гэж заасныг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 28.2 дүгээр зүйлийн 1.1-т заасан эзэмшигч, оршин суугч нь эзгүй байгаа орон байр, бусад газарт нэвтрэн орж явуулж байгаа тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлэх ажиллагааг явуулаагүй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Б.О, Ч.У нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 /хохирогчийн эрх үүрэг/ 16.3, 25.1, 28.1 дүгээр зүйлийг удирдлага болгон мэдүүлэг авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийг тайлбарлаагүй мэдүүлэг авсан нь ноцтой зөрчил байна.

Тухайлбал Ч.У нь М.Г-ийн эхнэр байх бөгөөд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заасан заалтыг тайлбарлаагүй зөрчиж мэдүүлэг аваад нөхрийг нь уг мэдүүлгээр гэм буруутайд тооцсон Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаартай шийдвэр байна.

Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж нягт нямбай бүрэн гүйцэт хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй байхад яллагдагчаар өгсөн Д, Г нарын мэдүүлгээр яллаж, прокурор, мөрдөгчийн дутуу шалгасан, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримт хүрэлцэхгүй, бүрдээгүй эргэлзээтэй, хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Бийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг Р.Д, М.Г нарын мэдүүлгээр яллаж байгаа. Хэргийн бодит байдал буюу нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй. Эд мөрийн баримтаар хураан авсан үхрийн ширийг ямар үхрийн шир гэдгийг мэдэх боломжгүй бөөгнөрсөн хар зүйл л байдаг. Намайг оргон зайлсан гэж үзэж цагдан хорьсон. Би хэрэг гарснаас хойш буюу 3-н сараас 8-н сар хүртэл гэртээ байсан. Тэр хугацаанд цагдаа шүүхээс та энэ хэрэгт холбоотой шүү гэж хэлж мэдэгдээгүй. 8-н сард намайг самарт явсан хойгуур яллагдагчаар татаж хэргийг тусгаарлаж эрэн сурвалжилж намайг оргон зайлсан гэж үзсэн. Намайг цагдан хорьсноос хойш хэрэгт нэмж ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Цагдан хорих хугацаа сунгахаар л намайг дуудаж хуралддаг байсан. Тухайн машин миний эзэмшилд байдаг машин биш, би ашиглаж байсан болохоор мөрдөн шалгах ажиллагаанд миний машин мөн гэж хэлсэн. Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүйгээр 2 шүүгдэгчийн мэдүүлгээр намайг яллаж байгаад би гомдолтой байна гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Анхан шатны шүүхээс Б.Б-д ял шийтгэл оногдуулахдаа хохирогч Н.Г, гэрч Б.О, Р.Д, М.Г нарын мэдүүлгээр уг гэмт хэрэг тогтоогдож байна гэж дүгнэсэн. Н.Г нь зөвхөн үхэр алдсанаа л нотолж байгаагаас хэн авсныг нь нотлоогүй. Мах худалдаж авсан Б.О нь хоёр үхэр худалдаж авсан гэдгээ хэлдэг болохоос Б.Б-ийг таньдаг, таньдаггүй юу гэдэг нь эргэлзээтэй. Гэрч Р.Д, М.Г нарын мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь өөр болсон. Р.Д, М.Г нар нь үнэн зөв мэдүүлэг өгнө гэсэн баталгаан дээр гарын үсэг зурсан хүмүүс биш учир шүүхээс энэхүү мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй, хуулийн шаардлага хангахгүй байна. Б.Б-ийн хэргийг Р.Д, М.Г нарын хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн. Р.Д, М.Г нарын хэргийг өмнө нь шийдвэрлэчихээд тухайн хүмүүсийн мэдүүлгээр яллаж байна. Энэ 3-н хүн гурвуулаа зэрэгцэж сууж байгаад мэдүүлэг өгвөл өөр мэдүүлэг өгөхийг үгүйсгэхгүй, асуулт хариулт явагдах байсан. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд удаа дараа Б.Б болон өмгөөлөгчийн зүгээс ийм зүйлүүдийг шалгаж тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байхад нэг ч хүсэлтийг хүлээн аваагүй. Б.Б энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэсэн Р.Д, М.Г нарын сүүлд өгсөн мэдүүлгийг эс тооцвол өөр баримт байхгүй. Ийм баримтаар хэргийг шийдвэрлэж болохгүй учир Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Р.Д, М.Г нараас Б.Б-д холбогдох хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр прокурор тусгаарлаж тогтоол гаргасан. Шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон. Хэргийг тусгаарласан прокурорын тогтоолыг харахаар оргон зайлсан, хаана байгаа нь тогтоогдохгүй гэсэн байдаг. Хэргийг материалтай танилцаад үзэхэд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэлээр хаягаар нь очиход байхгүй байсан байдаг. Энэ 1 хуудас тэмдэглэлээр оргон зайлсан байна гэж үзэн хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэгдүгээрт гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан сайн тогтоогоогүй. Яагаад гэвэл прокурор яллах дүгнэлтдээ 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд гэмт хэрэг гарсан гэж яллаад байдаг. Хэргийн материалтай танилцахад О нь Р.Д, М.Г нараас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн  хооронд мах худалдаж авсан гэж хэлдэг. Цаг хугацааг яагаад нарийвчлан тогтоох шаардлагатай вэ гэвэл 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 05-ны хооронд Б.Б **** аймагт өөр хүмүүстэй ажил хийгээд явж байсан. Хамт байсан хүмүүсийг гэрчээр асуугаад өгөөч гэсэн хүсэлтүүдийг гаргахад прокурор, мөрдөгчийн зүгээс аль нь ч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаагүй.

 

Хоёрдугаарт анхан шатны шүүхэд шүүх хуралдаан эхлэхээс өмнө үзлэг хийсэн, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэлийг нотлох баримтаас хасаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан хүлээж аваагүй. Үзлэг хийхдээ 4-н ширхэг үхрийн шир хураасан гэж байгаа. Хоёр хар үхэр, хоёр бөөр цагаан үхрийн шир  байсан. Эдгээр ширийг Баянхонгор аймагт очиж Г гэх айлын хашаанаас хураасан гэх боловч эзэмшигч нь байхгүй, насанд хүрсэн хүн байгаагүй, прокуророос зөвшөөрөлгүй аваагүй зэрэг процессын алдаатай зүйлүүд харагдаж байсан. Гэрэл зургаас харахад 4-н ширхэг бярууны шир байх боломжтой гэж харагдаж байна. Хохирогч 2-н ширхэг Монголын үхэр алдсан юм бол сарлагийн үхэр, монголын үхэр хоёр хоорондоо ялгаатай учир эд мөрийн баримтаар хураагдсан шир хохирогчийн алдсан үхрийн шир мөн гэхэд эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үзлэг хийхэд эзэмшигч байхгүй байхад ямар ажиллагаа хийх талаар тодорхой заасан байдаг.

 

Гуравдугаарт хохирогч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо надад 2 ширхэг үхрийн толгой таниулсан гэж ярьдаг. Гэтэл 2 ширхэг үхрийн толгой танилцуулсан талаарх баримт хэрэгт байхгүй. Б би энэ хэргийг үйлдээгүй, Р.Д, М.Г нартай хамт яваагүй. Эдгээр хүмүүс миний машиныг гуйж авч яваад машинаа авч ирэхдээ **** гэх газраас ахынхаа 2 үхрийн мах аваад ирсэн чинь ****-аас үхэр алдагдсан гээд хулгайд сэрдэгдээд байна. Энэ хоёр үхрийн толгойг манай ах Ш-т аваачаад өгөөч гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нь би хоёр үхрийн толгойг аваачиж өгсөн. Үүнийг **** аймгийн цагдаа У гэх хүн мэдэж байгаа. Энэ хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргахад хүсэлтийг хангаагүй гэж хэлдэг. Хохирогч хоёр үхрийн толгойг таньж олуулах ажиллагааны явцад таньсан гэдэг боловч таньж олуулах ажиллагаан дээр үхрийн толгойнууд байхгүй байгаа талаар ийм зөрүүтэй зүйлүүд гардаг. Хохирогч надад үхрийн шир үзүүлчихээд хогийн цэг дээр аваачиж хаячихсан. Сүүлд үхрийн шир алга болсон шатчихсан гэж янз янзаар ярьдаг. Шүүх хуралдаан болохын өмнө мөрдөгч үхрийн ширээ аваад ир гэхээр нь хогийн цэг дээр очиж хайгаад олсон байдаг. Мөрдөгч нь нотлох баримтыг хадгалах хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Эд мөрийн баримт хэрэгт байсан бол бидний зүгээс танилцуулаад монгол үхрийн шир мөн эсэх талаар шинжээч томилуулаад тодорхой болгох байсан. Б цагдан хорих байранд байхад прокурор уулзаад гэмт хэргээ хүлээчихвэл хөнгөн ял авна гэж намайг удаа дараа шахалтанд оруулсан гэдэг зүйл ярьдаг. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хивс гэж байгаа хивсээ таниулаад байгаа юм уу, үхрээ таниулаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Дөрвөн ширхэг үхрийн ширээс хоёр нь байхгүй. Мөн бөөр цагаан үхрийн шир гээд байгаа тэрийг ямар байдлаар таньж олуулж байгаа, энэ байдлууд тодорхой биш байгаа учраас нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байна. Гэрчийн мэдүүлэг авахдаа хохирогчийн эрх үүрэг танилцуулаад хууль сануулаагүй мэдүүлэг авчихсан процессын алдаанууд харагдаж байна. Анхан шатны шүүхээс мэдүүлгийн зөрүүнүүд гарсан байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Б-ийг цагдан хоригдож байхад прокурор уулзаж хэргээ хүлээх талаар дарамт шахалт үзүүлсэн гэж байна. Тийм зүйл болоогүй. Прокурор цагдан хоригдож байгаа яллагдагч нартай 14 хоногт 1 удаа уулзах ёстой байдаг. Түүний дагуу уулзалтуудаа хийсэн. Цагдан хорих хурал дээр Б.Б би мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлаагүй гэж хэлдэг. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Б.Б нь оргон зайлсан байсан учраас Р.Д, М.Г нарын хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд түүнд холбогдох хэргийг тусгаарлаж шалгасан. Хэргийг тусгаарлахдаа эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үхрийн шир, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Starix маркын тээврийн хэрэгслийг хамтад нь авч үлдсэн байдаг. Энэ үхрийн ширийг ямар ч хүн харсан монгол үхрийн шир болох нь тодорхой байна. Хохирогч шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын асуултад хариулж чадаагүй гэж байна. Хохирогч нь тухайн асуултуудад хариулсан, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл дээр үхрийн шир нь 4-н бөөрөнхий байсан бол мөрдөгчийн хэлж байгаагаар шаваад хөлдсөн байсан үхрийн ширийг хөлөөр нь хөрөөдөөд 4-н тусдаа болгосон болохоор л эргэлзсэн байж магадгүй. Мөрдөгч үхрийн ширийг хохирогчид үзүүлэхэд таньсан. Хэрэг 3-н сард гараад мөрдөгч нь ширийг хохирогчид үлдээгээд явсан, 5-6 сард шир үнэр орж муудаад ирэхээр нь хохирогч хогийн цэг дээр аваачиж хаясан байсан. Мөрдөгчөөс хэрэг шүүхэд шилжих гээд байна гээд хохирогчтой ярихад хохирогч хаясан газраа очиж үзэхэд зарим нь шатсан байдалтай байсныг авчирч өгсөн гэсэн тайлбарыг гаргасан. Прокуророос 4-н удаа мэдэгдэх хуудсыг Баянхонгор аймаг руу яллагдагчийн хаяг руу нь явуулсан. Мэдэгдэх хуудсуудыг эхнэр нь хүлээн аваад Б-тэй холбоогүй байгаа гэсэн хариу өгдөг байсан. Б-ийг баривчлаад гар утсанд нь үзлэг хийхэд эхнэр нь чамайг цагдаагаас сураад байна гэсэн утга бүхий зурвасыг явуулсан байдаг. Эхнэр нь хаана байгааг нь мэдэж байсан боловч цагдаа, прокурорт хэлдэггүй байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б оргон зайлсан нь хангалттай тогтоогдож байна. Хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар Б.Б нь М.Г, Р.Д нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ***** аймгийн **** сумын 2 дугаар багаас Н.Г-ын эзэмшлийн тус бүр нь 1,800,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдож байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, П.Адьяасүрэн нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Б.Б нь М.Г, Р.Д нартай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ***** аймгийн ***** сумын ***** дугаар багаас иргэн Н.Г-ын эзэмшлийн тус бүр нь 1,800,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан болох нь хохирогч Н.-Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн үхэрнүүдээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ***** аймгийн төв рүү биеэ үзүүлэхээр явсан ба аймгийн “*****” нэртэй хувийн эмнэлэгт эхнэр Д-гийн хамтаар 7-н хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлсэн. Эхнэр бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарч, **** багийн төвд ирээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үхэрнүүдээ бүртгэтэл манай эвэртэй хар бөөр цагаан тугалах үнээ, хар үнээ байхгүй байсан. Тэгэхээр нь би тухайн 2 үхрийг сүргээсээ салаад явчихсан байх гэж бодоод хэд хоног хайж байгаад “****” гэх газар байрлах хаваржааны байранд мал нядалсан бололтой цустай машины дугуй, модон хавтан зэрэг байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай үхэрнүүд бүгд зөв чих цуулбар, араасаа ухам имтэй байсан ба **** сумын ****-р баг ****-р станцын урд хэсгээр болон засмал замын баруун зүүн талаар ****, ****орчмоор бэлчээрт гардаг байсан. ..Хоёулаа нас гүйцсэн үхэр байсан бөгөөд хоёулаа хээлтэй энэ жил тугаллах байсан. Нэг үхрээ би 3 сая төгрөгөөр, нийт 6 сая төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8 дугаар хуудас/

Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны хооронд байх сайн санахгүй байна. Өглөө ажилдаа явах гэж байхад **** аймгаас ирсэн Д гэх залуу манай гэрийн гадаа ирээд 2 ширхэг үхрийн мах байна авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн 2 үхрийн махыг хиллэж авсан. Тухайн Д гэх хүнээс би гарал үүслийн бичиг байна уу гэхэд одоо гарал үүслийн бичгийг аваад ирье гэсэн. Тэгээд уг гарал үүслийн бичгийг авч ирэхээр нь үзтэл 2021 оны 12 дугаар сарын гарал үүслийн бичиг байсан. Тэгэхээр нь би гарал үүсэлгүй мах байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Ч.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай нөхөр М.Г тухайн үед гэртээ байсан ба Б, Д хоёртой хамт хөдөө алтанд явах гэж байгаа гэж хэлээд надаас тамхины мөнгө аваад явсан. Тэр үед Б.Б-ийн машинтай явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Яллагдагч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б-тэй алтанд явах юмсан гэж ярьж байсан юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шуургатай өдөр усанд явж ирчихээд байж байсан чинь хажуу хөрш Б дуудаад хамт 1 шил архи уусан. Тэгээд Д-тай таарсан. Тэгээд бас архи уугаад тэгсэн Б машинаа асаагаад явъя гээд давхиад ирсэн. Тэгээд **** сумын **** гэх газар луу явсан. Сэнжит гэдэг газар очоод уурхайг олоогүй харанхуй болчихсон байсан. Б машинаа унаад явж байсан. Аймгаас 1 шил архи авч гараад би согтсон байсан. 1 бүдэг зам дагаад явсан чинь айлын өвөлжөөн дээр хүрээд ирсэн. Тэгсэн үхрүүд хэвтэж байсан. Би нэг үхэр цохиод хатгасан. Д бас нэг үхэр цохиж алсан тэнд хатгуулаад гэдсийг нь аваад шуудайнд хийгээд, ачаад хоёр үхрээ ачаад аймаг руу явсан. Гэдсийг нь замдаа хаясан. Хугас шил архи байсныг би уугаад аймаг орох гээд ****-ийн хойно явж байхад сэрсэн. Б машинаа бариад явж байсан. Аймгийн төв ороод Б-ийнд очоод грашид нь үхрээ оруулаад хуулсаныхаа дараа 4 мөч хийгээд томоор эвдсэн. Тэгээд гэртээ харьсан. Гэртээ харьж хоноод өглөө нь махны ченж дээр хамт Б-ийн машинаар махаа ачаад очсон. Тэгээд жинлүүлээд мөнгөө бодуулсан чинь 2,000,000 гаран болсон. Тэгээд гарал үүсэл гэхээр нь буцаад явсан. Хүн нь мөнгөө эргэж аваарай гэсэн. Тэгээд эргээд очсон үхэр алдсан гэсэн хүмүүс цагдаатай ирсэн байсан чинь бид нарын авч ирсэн. Махыг манай үхрийн мах байна гээд байсан. Тэгээд л шалгагдаж эхэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үхэрүүд хар халтар, хар үхрүүд байсан. Би махны нийт 2,030,000 төгрөг хавьцаа мөнгө дансаараа нилээн хэд хоносоны дараа авсан. Б-д 1.030.000 төгрөг өгсөн. Д бензин тосны мөнгө өгөх гэж байгаа гээд 200,000 төгрөг билүү 300,000 төгрөг авсан. Хүүхдэдээ 300,000 төгрөг өгсөн. Дансанд үлдсэн мөнгө байхгүй. ****-т 1 өмгөөлөгчид 80,000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Яллагдагч Р.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр **** аймгийн **** сумаас Б, Г нарын хамт Б-ийн “Старекс” машинтай **** аймгийн **** сумын **** гээд уурхай руу алтанд явсан. Би өмнө нь явж үзээгүй. Г өмнө нь тийшээ явж байсан юм билээ. Тэгээд намайг хүүхдээ сургуульд өгчихөөд алтанд явъя гэсэн. Гайгүй юм уу гэсэн гайгүй гэсэн юм. Тэгээд бид нар 16-17-н цагийн үед гарсан. Тэгээд **** дээр замдаа шил архи, энэ тэр ууж байгаад гэгээтэйд 19-20-н цагийн үед ирсэн. Тэнд очоод газар нь олдсонгүй. Тэгэхээр нь ****-ийн урд гүвээ дагаад бүдэг замаар явж байгаад засмал ороод явья гэтэл Б машинаа бариад явж байснаа энд үхэр нүд нь гялалзсан гэсэн. Тэгсэн Г 1 үхэр авчихъя гэсэн. Тэгээд зогссон хуучин хашаатай өвөлжөөрхүү газар байсан. Б-ийн машины ард нь лантуу өмнө нь чулуунд явахад хэрэглэдэг байсан юм билээ. Г хэвтэж байхад нь 1 үхэр цохьчихсон. Харанхуй болчихсон байсан. Тэгсэн Б бууснаа нэг хоёр адилхан гээд ахиад 1 жижгэвтэр үхэр бариад авсан. Тэгээд Б-ийн барьсан үхрийг би цохисон. Тэнд нь төхөөрөөд шуудайнд гэдэс хийсэн мах, арьс, толгой бүгдийг нь авсан тэр газарт цус нь үлдсэн. Нэг панеар цус болсон байсан. Тэр үлдсэн гэдсийг нь замдаа хаясан гээд байгаа, тэрийг би мэдэхгүй байна. Тэгээд **** луу гүүрээр ороогүй хойгуур төөрч явж байгаа айлаас зам асуугаад **** орсон. ****-ын төв ороод Б-ийн гараашинд махыг нь сэврээгээд Г бид хоёр гэрлүүгээ явган явсан. Тэр өдөр өнжөөд маргааш өглөө нь Г эрт үү манайд орж ирээд Б чамайг махаа борлуул, гээд байна гэсэн. Тэгээд Бийнд очоод машинд нь хоёр үхрийн махаа ачаад О гээд манай гудамжны үзүүр дээр байдаг ченж залууд өгөхөөр очсон. Махаа жинлүүлсэн нийтдээ бодоход 2.034.000 төгрөг болсон. Тэгсэн О мөнгөө 11 цагийн үед аваарай гарал үүслийн бичиг хэрэгтэй шүү гэсэн. Г бид хоёр мөнгөө авъя гээд эргээд очсон чинь гарал үүсэлгүй болохгүй байна гэсэн. Тэр хоёр цагдаа ирчихсэн мах шалгаж байсан. Тэгээд гарал үүсэлгүй гээд цагдаа шалгасан гэсэн. Тухайн үед Байдрагаас мах алдсан гээд 2 хүн цагдаатай ирсэн байснаа бид нарын авч ирсэн махыг манай үхрийн мах байна гээд байсан. Тэгээд цагдаа дээр очоод М.У гэх хүнд үнэнээ хэлсэн. Махаа О-д өгөөд 2.034.000 төгрөгөө авсан Гийн дансаар мөнгийг нь авсан. Мөнгөнөөс 1.030.000 төгрөгийг нь Б бэлнээр авсан увуулж цувуулаад 200,000 төгрөг авсан гэсэн. Г өөрөө оюутан хүүхдэдээ 300,000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Мэндээ гээд *****-ын өмгөөлөгчийг авна гээд 80,000 төгрөг өгсөн байх. Б авгайтайгаа ирээд тэнсэнтэй байгаа гарга гээд байсан. Тэгээ л уулзаад Г унтсан хойно карманд нь байсан 200,000 төгрөг байхгүй болсон байна гэсэн. Үхрийн 2 толгой, 2 шир нь Б-ийн грашинд байсныг Б Г-ийнд оруулж авчирч өгсөн гэсэн. Тэгээд зураг мургийг нь аваад ****-ийн цагдаа очиж үзсэн. Тэр ширийг ****-ийн цагдаа хураасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2006 онд гэр бүл болсон 2 хүүхэдтэй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. 2022 оны 07 дугаар сарын 30-наас хойш холбогдоогүй. Тэр үед би гээд байгаан хэргийн Г гээд хүн нь танай нөхөр өөр хүүхэнтэй байдаг юм билээ гэж яриад тэрийг нь ярьж байгаад муудалцаад гэрээсээ явчихсан. Ахиж гэрээрээ ирээгүй, утсаар яриагүй. Аав ээжтэйгээ ч холбоо бариагүй юм билээ. Аав, ээж нь ****-д байдаг 5 **** тэтгэвэрт байдаг юм. Би асуусан чинь очоогүй гэсэн. Б-ийн холбогдоод байгаа хэргийн талаар мэднэ. 2022 оны 03 дугаар сарын эхээр би Б-ийг хөдөө **** сум руу дүү нар луугаа ямаа самнахаар явчихаад ирээч гээд бид хоёр хавар явахаар ярьсан байсан. Тэгээд айлд өгөх юм авч өгчихөөд би орой ажлаас ирсэн, гэртээ байхгүй байсан. Тэгээд би хөдөө явсан гээд бодсон. Өглөө бостол доод давхарт яваагүй гээд, машинаа зарчихлаа гээд согтуу байж байсан. Машинаа хэнд зарсан гэсэн Г авна гээд машин аваад явсан гэж ярьсан. Тэгсэн юм байх гээд өөр унаагаар хөдөө яваарай гэж хэлчихээд би өглөө ажилдаа явсан. Орой нь ирсэн чинь архи уучихсан хачин царайтай юм ирсэн. Над руу тариа хийгээд өг гээд өдөр нь яриад байсан юм. Хоёр хоногийн дараа орой нь манайд Г, Д хоёр нь нэлээд орой манайд ирээд шагайгаад манай нөхрийг дуудсан. Тэгэхээр нь би загнаад одоо бас гарч архидах нь уу? яах гээд байгаа юм гээд загнаад гаргаагүй. Тэгсэн тэр хоёр манайд ороод ирсэн. Орж ирээд надад танай нөхрийг бид хоёр юманд гуйх гэсэн юм гэсэн. Юунд гуйж байгаан гээд асуусан. Тэгсэн чинь бид хоёр М-аас ахынхаасаа хоёр үхэр авч ирсэн юм. Тэгээд зарах гэсэн чинь гарал үүслийн бичиггүй гээд цагдаад баригдаад оччихлоо. Жаргалантаас үхэр алдагдаад тэр дээр бид хоёрыг хардаад байна гэсэн юм ярьсан. Тэгээд бид хоёрын авч ирсэн хоёр үхрийн толгойг М суманд аваачаад эзэнд нь өгөөд гарал үүслийг нь хийлгээд өгөөч гээд надаас гуйсан. Тэгсэн манай хүн миний бие өвдөөд би явж чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би найз нөхөр гэж байж чи явчихаач гээд би машинаа өгөөд явуулсан. Тэгсэн манай нөхөр аваачаад өгчихлөө, өөрсдөө учраа ол гээд хүрээд ирлээ гээд хүрээд ирсэн. Тэгээд чи машин тэргийг нь худалдаж авна гэсэн мөнгийг нь өг гээд тэгсэн танай нөхөр хамт явсан ш дээ гэсэн. Тэгээд би нөхрөөсөө асуухаар нөхөр би тийм юм хийгээгүй гэдэг. Тэгээд тэр хоёр нь танай нөхөр хамт явсан гэсэн. Би хоёулантай нь зэрэг уулзаагүй, танай нөхрийг заавал чирээрэй гэсэн тэгээхгүй бол машины төлбөрт орох юм байна гээд Г тэгж яриад байсан. Тэгэнгүүт нь би юм бодоод ажил дээр уулзсан ярилцсан зүйлийн камерын бичлэгийг аваад хадгалсан. Манай нөхөр яалт ч үгүй надад бид хоёр машиныг чинь худалдаад авлаа алтанд яваад мөнгийг нь өгий гэсэн гэж ярьдаг. Би яалт ч үгүй постоор гаргаад өг гэхээр нь гаргаж өгсөн. Тэгээд архи задлаад уусан, тэгээд мэдэхгүй гэртээ байсан гэдэг. Би гарал үүслийн бичиг гээд байхаар нь мал зараад машины мөнгө өгөх нь гэж бодоод байсан юм. “Старекс” маркийн машин манай нөхрийн авсан машин байгаа юм. Цагдаа авч яваад эргэж ирээгүй байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Б.Б-ийг бүлэглэж, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б-өөс ... Би энэ гэмт хэргийг үйлдэхэд хамт яваагүй, оролцоогүй. Д, Г нар нь хувийн өш хонзонгоор намайг энэ хэрэгт гүтгэсэн. ... хохирогч Н.Г, гэрч Ч.У, Б.О нарын мэдүүлэг нь тухайн хоёр хүний үйлдлийг нотолж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй... Иймд хэргийг дахин хянуулж, шударгаар шийдвэрлэж өгнө үү... гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар заалтуудыг ноцтой зөрчиж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, тус гэмт хэргийг үйлдээгүй хүнд ял шийтгэл оногдуулсан. ...хохирогч Н.Г нь хулгайд хоёр үхэр алдсан гэдгээ мэдүүлсэн, гэрч Б.О нь хоёр үхрийн мах худалдаж авснаа нотолсон мэдүүлэг нь шүүгдэгч Б.Б-ийн гэм бурууг нотолж байгаа нотлох баримт гэж мөрдөгч, прокурор, шүүх үнэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Р.Д, М.Г нарын мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэж байгаа болон хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү... гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагаас ... Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй байхад яллагдагчаар өгсөн Д, Г нарын мэдүүлгээр яллаж, прокурор, мөрдөгчийн дутуу шалгасан, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримт хүрэлцэхгүй, бүрдээгүй эргэлзээтэй, хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан. ...Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Б-ийг цагаатгаж өгнө үү. ....гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон хэргийг шуурхай шийдвэрлэн шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба шүүгдэгч Б.Б-ийг мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр Р.Д, М.Г нарт холбогдох хэргээс тусгаарлаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, гэмт хэрэгт хамтран оролцсон хүнээс мэдүүлэг авсныг хууль зөрчин авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн, Б.Бурмаа нарын гомдлуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, П.Адьяасүрэн нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, П.Адьяасүрэн нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах