2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/00991

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03

191/ШШ2025/00991

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, ****дүгээр хороо, 813-****** тоот хаягт оршин суух, Б-ээ овогт Г-ын Д /РД:УИ******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, **** дүүрэг, **** дугаар хороо, 31-******а тоот хаягт оршин суух, Б овогт Ш-ийн П /РД:УП********/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Ш.П нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. ...Г.Д миний бие 2017 онд Ш.П-той хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2018.08.09-ний өдөр охин П.Ш төрсөн. Тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас 2021 оноос тусдаа амьдарч байна. Тэр үеэс охин миний асрамжид амьдарч байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд хариу тайлбартаа: ...Г.Д бид хоёрын дундаас П.Ш 2018.08.09-ний өдөр төрсөн. Миний төрсөн охин тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

3.Нотлох баримтаар:

Нэхэмжлэгч талаас баримтаар: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Ерөнхий боловсролын ***** дугаар сургуулийн ...П.Ш тус сургуулийн 1в ангид суралцдаг нь үнэн болно гэх тодорхойлолт, Энэр Ази ӨЭМТ-ийн ...эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх тодорхойлолт, **** дүүргийн **** дүгээр хорооны Засаг даргын ...Г.Д **** дугаар байрны ****тоот хаягт амьдардаг гэх тодорхойлолт, ****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.02-ны өдрийн 181/ШЗ2024/****** дугаартай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Зохигчид хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр охин П.Ш төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдсон.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд эцэг, эхийн хувийн байдал, хүүхдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан нөхцөл тогтоогдоогүй зэрэг байдлыг харгалзан охин П.Ш-ийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин П.Ш-ийг эцэг Ш.П-оор тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн /454,200*12/2=2,725,200 төгрөг/-д ногдох улсын тэмдэгтийн хураамж 58,553 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсөвт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин П.Ш-ийг эх Г.Д-ын асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин П.Ш-ийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, цаашид 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож эцэг Ш.П-оор тэтгэлэг гаргуулан, эх Г.Д-д олгож, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д-ын хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Ш.П-оос тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 58,553 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   А.ЦЭЛМЭГ