2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00942

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 31

191/ШШ2025/00942

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, ***** дугаар хороо, Тусгаар тогтнолын ордон, **** давхарт, М групп ХХК-ийн байранд байрлах, Г.о ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, **** дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Гуравдагч этгээд: ӨМӨЗО, ***** хот **** гудамжны хойно, дөрвөн замын баруун талд ********* олон улсын хороолол худалдаа байр 1-21 тоот хаягт оршин байрлах, Ө.М.Э.И-ын Х-ны Б /***********/ ХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, гэрч Б.Батзаяа нар оролцож, нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.о ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Арбитрын шүүхийн 2023.06.22-ны өдрийн ****** дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх 2023.12.26-ны өдрийн 181/ГХ20*****/000**** дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Төв аймгийн **** сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа хариуцагчийн эзэмшлийн битүүмжлэгдсэн нэгж талбарын ****** дугаартай 51839 м.кв талбайтай, нэгж талбарын *****дугаартай 344207 м.кв талбайтай нэгж талбарын ***** дугаартай 342426 м.кв талбайтай нэгж талбарын ****** дугаартай 59999 м.кв талбайтай нэгж талбарын ******** дугаартай 80000 м.кв талбайтай нэгж талбарын ******** дугаартай 50000 м.кв талбайтай газар болон уг газарт байрлаж байгаа машин пүү, ажилчдын байр, техникийн гаражийг үнэлгээг дахин гаргуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.о ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Арбитрын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ГХ20*****/000***** дутаар Шүүхийн гүйцэтгэх хуудастай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Хариуцагч хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимет үнэлгээ ХХК-иар Төв аймгийн ***** сумын ******-р багийн нутаг дэвсгэрт байгаа Нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын ******** дугаартай 51839 м.кв талбайтай, нэгж талбарын ******** дугаартай 344207 м.кв талбайтай нэгж талбарын ****** дугаартай 342426 м.кв талбайтай нэгж талбарын ******* дугаартай 59999 м.кв талбайтай нэгж талбарын ****** дугаартай 80000 м кв талбайтай нэгж талбарын ******* дугаартай 50000 м.кв талбайтай газруудыг болон уг газарт байрлаж байгаа машин пүү, ажилчдын байр, техникийн гаражийг үнэлүүлсэнд Хөрөнгийн үнэлгээний Компанийн үнэлгээчин дээр дурьдсан 6 нэгж талбар бүхий газар, уг газарт байгаа эд хөрөнгийг бүхэлд нь 6,544,655,842 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн дээр дурьдсан эд хөрөнгө бизнесийн ач холбогдлынхоо хувьд тус тусдаа өөрийн унэлгээтэй байх ёстой атал Хөрөнгийн үнэлгээчин энэ байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийн эзэмшлийн дээр дурьдсан 6 нэгж газрыг дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хамт бүхэлд нь үнэлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал:

Төлбөр төлөгч Г.о ХХК-ийн 100%-ийн хувьцаа эззмшигч Б.Н дээр дурьдсан нэгж талбарын дугаар бухий 6 хэсэг газрыг өөрөө 100%-ийн хувьцаа эзэмшдэг "Э.Ж.Э.Л " ХХК-тай хамтран Монгол Улсын төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх нийт 69569 сая ам.долларын төсөвт өртөгтэй, 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах Тээвэр ложистикийн иж бүрэн цогцолбор байгуулж ашиглах төсөл хэрэгжүүлэх зорилгоор дуудлага худалдаагаар авсан бөгөөд одоо уг газруудад хэрэгжих төсөл, уг төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг гаргуулж байгаа" тул төмөр замын салаа бүхий уг газарт хэрэгжүүлэх төслийн бизнесийн ач холбогдлынх хувьд газар болон уг газар дээрх хөрөнгийг унэлж, бүхэлд нь 15,000,000,000 (Арван таван тэрбум) төгрөгөөр унэлж байгаа тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдсэн.

Гэвч Хөрөнгө эстимэйт унэлгээ ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гаргасан Хөрөнгийн үнэлгээний тайлан-тай танилцахад тус компанийн үнэлгээчин Б.Б хөрөнгийн унэлгээ гаргахдаа төмөр замын салаа бухий уг газарт хэрэгжих гэж буй ийнхүү бизнесийн ач холбогдлын хувьд улсын хэмжээний бөгөөд стратегийн ач холбогдолтой Тээвэр ложистикийн иж бурэн цогцолбор'' төслийн ач холбогдлыг тооцоолж унэлгээнд тусгаагуйн зэрэгцээ тус тусдаа унэ цэнэ бухий нэгж талбар бухий газрууд болон уг газрууд дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн унийг тус бурчлэн нарийвчлан гаргалгуй дээр дурьдсан нэгж талбарын дугаар бүхий 6 хэсэг газрыг дээр нь баригдсан барилга байгууламжийн хамт бүхэлд нь 6,544,655,842 (Зургаан тэрбум таван зуун дөчин дөрвөн сая зургаан зуун тавин таван мянга найман зуун дөчин хоёр) төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээг эс зөвшөөрөх үндэслэл болж байна.

Ийнхүү бизнесийн ач холбогдлын хувьд улсын хэмжээнд төдийгүй бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, улс төрийн стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх гэж буй дэзр дурьдсан нэгж талбарын дугаар бүхий 6 нэгж талбар бүхий газрыг бүхэлд нь 6,544,655,842 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байх тул уг үнэлгээг эс зөвшөөрч ИХШХШ тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу гаргаж байгаа нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзалсан үндэслэлээ: Нэхэмжлэгч Г.О ХХК-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Монголын олон улсын Арбитрийн шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 402 угаар шийдвэрээр Г.О ХХК-ийн 967,365,597 төгрөгийг гаргуулж Б-ха ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэсэн.

Төлбөр төлөгч Г.О ХХК-ийн өмчлөлийн ***** аймгийн Баян сумын **** дугаар багт байрлах нэгж талбарын ***** дугаартай 51839 м.кв талбайтай газар, нэгж талбарын ***** дугаартай 344207 м.кв талбайтай газар, нэгж талбарын ***** дугаартай 342426 м.кв талбайтай газар, нэгжталбарын ******* дугаартай 59999 м.кв талбайтай газар, нэгж талбарын ***** дугаартай 80000 м.кв талбайтай газар, нэгж талбарын ****** дугаартай 50000 м.кв талбайтай газар, машин пүү, ажилчдын байр, техникийн гражийг хамт битүүмжилж, хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд Хөрөнгө-Эстимэйт үнэлгээ ХХКомпанийг томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу талуудаас үний санал авахад тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийг томилоход дээрх эд хөрөнгийг 6,544,655,842 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч авагч нарт 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 4-*****/****** дугаартай үнэлгээний мэдэгдэлийг талуудад гардуулсан.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн Г.О ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-4/, Л.М-д олгосон 2024.07.26-ны өдрийн А****/***** дугаартай итгэмжлэл /хх-5/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.о ХХК-д гэх 2024.07.19-ний өдрийн 4-*****/***** дугаартай мэдэгдэл /хх-8/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024.07.16-ны өдрийн 8/29 дугаартай тогтоол /хх-9/, Э.Ж.Э.Л с ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2024.02.05-ны өдрийн Ш03/**** дугаартай шийдвэр /хх-10/, Г.о ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2024.02.05-ны өдрийн Ш-02/***** дугаартай шийдвэр /хх-11/, Э.Ж.Э.Л с ХХК-ийн Тээвэр Логистикийн иж бүрэн цогцолборын бизнес төлөвлөгөө /хх-12-109/ зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар: Т.Б, Д.Д нарт 2024.10.16-ны өдөр олгосон 1-153/27781 дугаартай итгэмжлэл /хх-115/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.26-ны өдрийн 181/ГХ20****/000****** дугаартай гүйцэтгэх хуудас /хх-118/, тус шүүхийн шүүгчийн 2023.12.26-ны өдрийн 181/ШЗ2024/00****** дугаартай Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар /хх-119-121/, Монголын Олон улсын Арбитрын 2023.06.23-ны өдрийн ***** дугаартай шийдвэрийн хуулбар /хх-122-128/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2024.01.12-ны өдрийн ***** дугаартай тогтоолын хуулбар /хх-129/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024.04.19-ний өдрийн ******* дугаартай тогтоолын хуулбар /хх-130/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-131/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024.04.19-ний өдрийн 153/*******20097-******** дугаартай тогтоолын хуулбар /хх-132/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-133/, тэмдэглэлийн хуулбар 2024.04.19-ний өдөр /хх-134/, Эд хөрөнгө хураах тухай 2024.06.07-ны өдрийн 153/******97-******* дугаартай, 2024.06.07-ны өдрийн 153/*****0097-****** дугаартай, 2024.08.07-ны өдрийн 153/*******20097-****** дугаартай, 2024.06.07-ны өдрийн 153/******20097-****** дугаартай тогтоолын хуулбар /хх-135-142/, тэмдэглэлийн хуулбар 2024.06.07-ны өдөр /хх-143-145/, Г.о ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч Д.Д-д гэх 2024.06.11-ний өдрийн А****/**** дугаартай Үнийн санал хүргүүлэх тухай, А****/25 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах тухай албан бичгийн хуулбар /хх-146-148/, Б-а ХХК-ийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэх 2024.06.12-ны өдрийн хүсэлтийн хуулбар /хх-149-150/, Шинжээч томилуулах тухай 2024.06.17-ны өдрийн 6/******* дугаартай тогтоолын хуулбар /хх-151/, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан 2024.06.17-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-152/, шинжээчид эрх үүрэг тайлбарласан 2024.06.17-ны өдрийн баримтын хуулбар /хх-153/, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн 2024.07.02-ны өдрийн баримтын хуулбар /хх-154/, Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх-155-175/, Хөрөнгө-Эстимэйт үнэлгээ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-176-177/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-178/, Хөрөнгө-Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024.07.02-ны өдрийн 01/21 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тухай албан бичгийн хуулбар /хх-179/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Г.о ХХК-д гэх 2024.07.03-ны өдрийн №04-******/16**** дугаартай, 2024.07.03-ны өдрийн №04-*****/16***** дугаартай мэдэгдлийн хуулбар /хх-180-181/, Л.М-ы иргэний үнэмлэхийн хуулбар /150/, тэмдэглэлийн хуулбар 2024.07.03-ны өдөр /хх-183-184/, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ийн гаргасан 2024.05.09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгч Д.Д-д гаргасан хүсэлтийн хуулбар /хх-185/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.о ХХК-д гэх 204.07.19-ний өдрийн №4-153/*******040 дугаартай мэдэгдлийн хуулбар /хх-186/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024.07.16-ны өдрийн 8/**** дугаартай тогтоолын хуулбар /хх-187/, тэмдэглэлийн хуулбар 2024.07.19-ний өдөр /хх-188/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот газарт гаргасан 2024.07.28-ны өдрийн 4-154/********89 дугаартай албан бичгийн хуулбар /хх-189/, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2024.03.05-ны өдрийн №04-****/*******63 дугаартай Эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-190/, Л.М-ны гаргасан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэх 2024.07.26-ны өдрийн хүсэлтийн хуулбар /хх-191/, Г.о ХХК-иас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх 2024.07.26-ны өдрийн А*****/31 дугаартай хүсэлтийн хуулбар /хх-192/, Албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдээлэл /хх-193/, Анхны албадан дуудлага худалдааны 2024.08.02-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-194-199/, Л.М-ны 2024.07.31, 2024.07.26-ны өдөр тус тус гаргасан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрарт, газрын дарга танаа гэх хүсэлтийн хуулбар /хх-200-201/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.08.12-ны өдрийн 4/*****/1060 дугаратай хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх-202/, Зууны мэдээ сонингийн хуулбар /хх-203-204/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах 2024.08.13-ны өдрийн 9/27 дугаартай тогтоолын хуулбар /хх-205/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.08.19-ний өдрийн 4-153/******* дугаартай Г.о ХХК-д гэх мэдэгдлийн хуулбар /хх-206/, тэмдэглэлийн хуулбар 2024.08.29-ний өдөр /хх-207-208/, Б-ха и эк-ын худалдааны ХХК-ийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэх 2024.08.27-ны өдрийн хүсэлтийн хуулбар /хх-209/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай 2024.08.29-ний өдрийн ******30097/***** дугаартай тогтоолын хуулбар /хх-210/, зэргийг гаргаж өгсөн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Гуравдагч этгээдээр оролцуулах тухай К.Бауиржаны 2024.10.22-ны өдөр гаргасан хүсэлт /хх-211/, К.Бауиржанд олгосон итгэмжлэл /хх-212/, Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /хх-213/, Б-ха ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-214/, Б-ха ХК -ийн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтүүд /хх-215-220-ийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Г.о ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн хөрөнгийн бизнесийн ач холбогдол, улс, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, улс төрийн стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх гэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр 6 нэгж талбар бүхий газрыг 6,5 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлүй байна гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч үгүйсгэсэн. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

- Монголын олон улсын арбитрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Г.о ХХК-иас 967,365,597 төгрөгийг гаргуулж, БНХАУ-ын Баянманха ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

- Монголын олон улсын арбитрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2024/00***** дугаартай захирамжаар баталгаажуулсан байна.

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 244******97 дугаартай тогтоол гаргаж, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/244*********97 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ****** аймаг, ****-р баг, Цавчир хүдрийн замын төгсгөлд байрлалтай сайжруулсан замын зүүн хойд талд байрлалтай ***** дугаартай нэгж талбарын /*****/ ******* дугаартай газар, машин, пүү, ажилчдын байр /дутуу баригдсан үл хөдлөх гэрчилгээ гараагүй/, техникийн граш, үл хөдлөхийг, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 153/244******97-****** дугаартай тогтоолоор ***** аймаг, Баян сум, ****-р баг, ***** сумын төвөөс хойш туслах төмөр замын баруун талд төмөр зам тавих ****** дугаартай нэгж талбарын гэрээний ******* дугаартай газрыг тус тус битүүмжилж, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 153/***200******-106 дугаар, 153/244******-**** дугаар, 153/*****20097-****** дугаар, 153/******20097-******* дугаар тогтоолуудаар хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

- Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож, үнийг тогтоогоогүй тул 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6/221 тоот тогтоолоор шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, мөн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тус тус заасан.

- Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6/221 дугаартай тогтоолоор шинжээчээр Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийг томилж, шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

- Шинжээч Б.Батзаяа нь хураагдсан хөрөнгө болох эзэмших эрхийн газрууд, ажилчдын байр, агуулах, гаражийг 6,544,655,842 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04-153/********* дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байна.

- Төлбөр төлөгч Г.о ХХК нь үнэлгээний мэдэгдэлтэй 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр танилцсан, үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүйгээс 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд гомдлоо гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлж гомдлоо гаргасан байна.

- Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээч Б.Батзаяа нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээд байх тул үнэлгээчнийг томилсон үйлдэл нь хуульд нийцжээ.

- Мөн үнэлгээчин Б.Батзаяа нь тус үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, хөрөнгийн үнэлгээг 6,544,655,842 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

5.Хөрөнгийн үнэлгээний тайлангийн зах зээлийн харьцуулан жиших аргын тооцоонд тулгуурлаж 1. ******* аймгийн Баян суманд төмөр зам болон засмал замын дэргэд 2 га газар зарна. Шатахуун түгээх станц, агуулахын зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй засмал зам болон салаа төмөр замын дэргэд, 2. ****** аймгийн Баян суманд сумын төвийн зүүн хойд талд байрлалтай эрүүл, тэгш газар зарна, 3. ******* аймаг, Баян сум, ******ийн баг, Тэс петролиум клонкын замын урд талд төв зам дагуу байрлалтай газар /сумын төвдөө/ өмчлөх эрхийн газар гэсэн үнэлж буй хөрөнгөтэй байршил, зориулалт, эзэмших эрхийн хэлбэрээр ижил төстэй зах зээлд зарагдаж байгаа хөрөнгүүдтэй харьцуулан жишсэнээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийсэн талаар дүгнэлтдээ тусгасан байх бөгөөд шинжээч нь гэрчээр асуугдсан тайлбартаа харьцуулсан хөрөнгүүд засмал замтай ойрхон, цахилгаанд холбогдсон үнэ цэн өндөртэй газруудтай хураагдсан хөрөнгийг харьцуулсан гэж, мөн шинжээч үнэлгээг тогтоохдоо тухайн хөрөнгийн өнөөдрийн үнэ цэнийг тодорхойлдог учир ирээдүйд орж ирэх ашиг, ирээдүйн үнэ цэнийг тодорхойлдоггүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн бодит байдлыг харгалзан үзээгүй, хэт бага үнээр үнэлсэн, тус газрын онцгой үнэ цэн, ирээдүйд бий болох стратегийн өндөр ач холбогдлыг тооцоолж гаргаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

6.Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Г.о ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Г.о ХХК-ийн гаргасан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ