2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/00695

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27

191/ШШ2025/00695

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***** дүүрэг, Чингисийн өргөн чөлөө *****/1, **** Хауз, **** давхар хаягт байрлах, Ш.г ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ***** дүгээр хороо, О-ын гудамж-5, А-д тауэр, *****, ***** тоот хаягт байрлах Н.М.Эс ХХК /РД:****** холбогдох,

 

Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний үүрэгт 3,808,806,030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.г ХХК нь хариуцагч Н.М.Эс ХХК-д холбогдуулан бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний үүрэгт 3,875,217,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Н.М.Эс ХХК нь тус компанитай 2021 онд Г/97 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, 2022 онд NM-A***** Г/***** тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-үүдийг байгуулсан ба бид худалдан авагч талын хэрэгцээт, захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн.

Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан тохиолдолд үнийг худалдан авсан өдрөөс хойш хуанлийн 60 /жар/ хоногийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч Н.М.Эс ХХК нь гэрээний дагуу худалдан авсан дизель түлшний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар худалдагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд тээвэрлэлтийн болон түлшний үнийг төлөх, гэрээний дагуу анз төлүүлэхээр худалдан авагчаас шаардах эрхтэй.

№Г/97 гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт худалдан авагч нь Гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон бүтээгдэхүүний үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.25 хувиар тооцон алданги төлөх үүрэгтэй гэж, №NM-A****** Г/***** тоот гэрээний 3.4 дэх хэсэгт худалдан авагч нь Гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон бүтээгдэхүүний үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Мөн, №Г/***** гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.25 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж, NM-A**** Г/68 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж тус тус заасан.

Хариуцагч Н.М.Эс ХХК нь Г/**** тоот болон NM-A**** Г/***** тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан дизель түлшний төлбөрийн үүргээ биелүүлэлгүй 6 сар гаруй болж, гэрээний үүргийн ноцтой зөрчлийг бий болгоод байна.

Нэхэмжлэлийн шаардлагын дэлгэрэнгүй: Хариуцагч Н.М.Эс ХХК нь уг нэхэмжлэлийг гаргасан өдрийн байдлаар Г/**** тоот болон NM-A**** Г/*****9 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 2,710,455,420 төгрөг, 2022.09.26-ны өдрийн байдлаар тооцсон алданги 1,164,761,992 төгрөгийг тус тус төлөлгүй, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй.

Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 2,710,455,420 төгрөг, гэрээний дугаа тооцсон алданги 1,164,761,922 төгрөг нийт 3,875,217,412 төгрөгийг хариуцагч Н.М.Эс ХХК-иас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.1.Нэхэмжлэгч талаас 2022.11.02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Ш.г ХХК нь Н.М.Эс ХХК-д холбогдуулж "Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ"-ний үүрэгт нийт 3,875,217,412 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар тодруулж байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох 3,875,217,412 төгрөг нь дараах 2 гэрээний үүрэгт хамаарна.

Үүнд: 1. 2021 оны 4-р сарын 1-ний өдрийн Г/***** тоот "Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ";

2. 2022 оны 4-р сарын 1-ний өдрийн NM-A**** Г/**** тоот "Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ". Дээрх 3,875,217,412 төгрөг нь гэрээний үндсэн төлбөр 2,710,455,420 төгрөг, алданги 1,164,761,992 төгрөгийн нийлбэр болно.

Нэхэмжлэлийн шаардлагад багтсан гэрээний үндсэн төлбөрийн үүрэг болох 2,710,455,420 төгрөгт холбогдох шатахуун хүлээн авсан болон өгсөн зарлагын падааныг Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Бодитоор нийлүүлж, хүлээлгэн өгсөн баримт дээр үндэслэн нэхэмжлэлийн шаардлага доторх 2,710,455,420 төгрөгийг 2,709,820,100 төгрөг болгон залруулж байна. Нэхэмжлэлийн нийт шаардлага 3,874,582,092 төгрөг болж өөрчлөгдөж байгаа болно.

Тэдгээр нотлох баримтуудыг нэгтгэн, хүснэгтээр үзүүлвэл дараах байдалтай болно. Үүнд:

 

д/д

Огноо

Падаан №

Хэмжээ /литр/

Нэгж үнэ

Нийт үнэ

1

2022-01-21

od22012133

105

2828

296,940

2

2022-01-26

od22012621

32480

2828

91,853,440

3

2022-01-28

od22012858

18040

2828

51,017,120

4

2022-01-28

od22012865

18000

2828

50,904,00

5

2022-01-28

od22012869

24190

2828

68,409,320

6

2022-02-05

od22020548

18050

2948

53,211,400

7

2022-02-05

od22020545

20920

2948

61,672,160

8

2022-02-05

od22020549

17930

2948

52,587,640

9

2022-02-09

od22020925

18000

2948

53,064,000

10

2022-02-09

od22020924

34610

2948

102,030,280

11

2022-02-15

od22021521

20000

2948

58,960,000

12

2022-02-15

od22021522

23380

2948

68,924,240

13

2022-02-18

od22021842

34560

2948

101,882,880

14

2022-02-18

od22021828

18050

2948

53,211,400

15

2022-02-23

od22022329

54210

2948

159,811,080

16

2022-02-25

od22022559

18000

2948

53,064,000

17

2022-02-25

od22022556

20000

2948

58,960,000

18

2022-03-03

od22030322

34610

2948

102,030,280

19

2022-03-07

od22030736

32750

3058

100,180,080

20

2022-03-09

od22030922

18040

3058

55,166,320

21

2022-03-09

od22030921

20000

3058

61,160,000

22

2022-03-11

od22031143

24950

3058

76,297,100

23

2022-03-11

od22031142

16080

3058

49,172,640

24

2022-03-11

od22031141

23300

3058

71,251,400

25

2022-03-18

od22031843

24190

3058

73,973,020

26

2022-03-18

od22031838

22960

3058

70,211,680

27

2022-03-25

od22032544

20920

3058

63,973,360

28

2022-03-25

od22032538

16080

3058

49,172,640

29

2022-03-25

od22032535

20000

3058

61,160,000

30

2022-03-29

od22032932

20000

3058

61,160,000

31

2022-04-01

od22040135

40400

3058

123,543,200

32

2022-04-01

od22040144

20000

3058

61,160,000

33

2022-04-06

od22040629

49520

3058

151,432,160

34

2022-04-08

od22040867

18040

3058

55,166,320

35

2022-04-08

od22040868

34560

3058

105,684,480

36

2022-04-14

od22041426

20920

3128

65,437,760

37

2022-04-15

od22041544

17880

3128

55,928,640

38

2022-04-15

od22041542

18040

3128

56,429,120

 

Нийт

2,709,820,100

 

Дээрх байдлаар хариуцагч Н.М.Эс ХХК нь 2022/01/21~2022/04/15 өдрийн хооронд Г/**** тоот болон NM-A***** Г/***** тоот "Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ"-ний дагуу худалдан авсан дизелийн түлшний төлбөрийн үүргээ биелүүлэхгүй байгаа болно гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч талаас 2023.11.13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Нэхэмжлэлийн шаардлагыг 40,465,718 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай Ш.г ХХК нь Н.М.Эс ХХК-д холбогдуулж Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний үүрэгт нийт 3,875,217,412 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн нийт шаардлага 3,875,217,412 төгрөг нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөр 2,710,455,420 төгрөг болон хугацаа хэтэрсэний алданги 1,164,761,992 төгрөгийн нийлбэр болно.

Хариуцагч тал нь 2022 оны 09-р сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөг төлсөн бөгөөд уг төлөлтий дүн нь дээрх гэрээний үндсэн төлбөр 2,710,455,420 төгрөгт багтсан байсан. Хариуцагчийн төлсөн 100,000,000 төгрөгийг гэрээний үндсэн төлбөрөөс хасаж тооцож байгаа бөгөөд гэрээний дагуу төлбөл зохих үндсэн төлбөр 2,610,455,420 төгрөг болж байна. Мөн, гэрээний дагуу тооцсон алданги нь 2023/11/10-ны өдрийн байдлаар 5,876,676,730.60 төгрөг болсон байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх хэмжээний дүн 1,305,227,710 төгрөг болсон байна. Ийнхүү, нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үндсэн төлбөр 2,610,455,420 төгрөг, алданги түүний 50% болох 1,305,227,710 төгрөг, нийт 3,915,683,130 төгрөг болгож, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нийт 40,465,718 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

 

1.3.Нэхэмжлэлийн шаардлагыг 106,877,100 төгрөгөөр багасгах тухай

Ш.г ХХК болон Н.М.Эс ХХК нарын хооронд байгуулсан Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний хэрэгжилтийн явцад, Н.М.Э-с ХХК-ийн нэр бүхий ажилтнууд, Шунхлай компаниас шатахуун хүргэж очсон тэврийн жолооч хамтран түлш хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал Урьдчилсан байдлаар тогтоогдож, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт ********** дугаартай эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа юм байна.

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын ******** дугаартай эрүүгийн хэрэг дээр шалгагдаж буй асуудал 3-р сарын 11-ний өдрийн 23,300 литр түлш нийлүүлэлт мөнгөн дүнгээр 71,251,400 төгрөгийн асуудал байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 23,300 литр түлшний нийлүүлэх явцад шатахуун тээврийн жолооч болон Н.М.Э-с ХХК-ийн ангинууд хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл үүсч, шалгагдаж байгаа юм байна.

Дээрх 71,251,400 төгрөг, түүний 50%-тай тэнцэх алданги 35,625,700 төгрөг, нийт 106,877,100 төгрөг нь манай нэхэмжлэлийн шаардлага болох 3,915,683,130 төгрөгт багтсан. 2022 оны 03-р сарын 11-ний өдөр Шунхлай талаас түлш тээвэрлэж очсон тээврийн жолооч /Г.Э/ нь "Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний хэрэгжилтийн явцад ердөө ганцхан удаа тээвэрлэлт хийсэн байдаг бөгөөд энэ нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж буй 2022 оны 03-р сарын 11-ний өдрийн тээвэрлэлт болно.

Тиймээс, нэхэмжлэгчийн зүгээс эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэгт хамааралтай нийлүүлэлт буюу 2022 оны 03-р сарын 11-ний өдрийн 23,300 литр түлш нийлүүлэлтийн төлбөр болох 106,877,100 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, үлдэх шаардлага 3,808,806,030" төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх байдлаар шаардлагаа тодруулж байна.

Багасгасан 106,877,100 төгрөгийн төлбөрийн асуудлыг холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дууссаны дараа Шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эсвэл тухайн шаардлагаас татгалзах эсэхийг нэхэмжлэгчийн зүгээс шийдэх болно гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д 2022.10.24-ний өдөр гаргасан хариу тайлбартаа: Бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн шатахууны үнэ 2,710,455,420 төгрөг, алданги 1,164,761,992 төгрөг, нийт 3,875,217,412 төгрөг гаргуулах тухай "Ш.г" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй "Н.М.Эс" ХХК нь танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Хоёр компанийн хооронд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай NM-A2191, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай NM-А****** Г/****** дугаартай "Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ"-үүд байгуулагдсан.

Уг гэрээгээр "Ш.г" ХХК нь гэрээний хавсралт 3-т заасан нэр, төрөл, хэмжээ бүхий шатахуун болон бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд хүргэлтийн цэгт хүргэж нийлүүлэх, манай компани нийлүүлсэн шатахууны үнийг төлөх үүрэг хүлээсэн. Манай компани "Шунхлайг Говь" ХХК-ийн нэхэмжилсэн дүнгээр нийлүүлэгдсэн гэж итгэж мөнгийг нь төлж, хамтран ажилласаар ирсэн.

Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манайд нийлүүлэх ёстой байсан 20.92 тонн түлшнээс "Ш.г" ХХК-ийн жолооч нь 8.49 тонн буюу 40.58%-тай тэнцэх түлшийг буулгалгүй буцаан авч явсан буюу нийлүүлээгүй болох нь тогтоогдсон. "Ш.г" ХХК нь 4-5 тасалгаа бүхий автоцистернээр түлшийг хүргэдэг бөгөөд 2 тасалгааны хаалтыг нээлгүй орхин түлшийг буулгалгүйгээр буцаан авч явдаг гэдэг нь тогтоогдсон.

Улмаар "Ш.г" ХХК-ийн жолооч нар нь уг явдлаас өмнө дээрх аргаар тогтмол нийлүүлэх ёстой хэмжээнээс дутуу хэмжээтэй шатахуун нийлүүлдэг байсныг олж мэдсэн.

Манай харуул хамгаалалтын компанийн сонор сэрэмжээр илэрсэн уг зөрчилтэй холбоотойгоор бид Баянхонгор аймаг дахь Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, зохих журмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад урьд урьдны тогтмол нийлүүлэлтээс тухай бүр дутуу шатахуун нийлүүлэгддэг байсан үйл баримтууд нэмж тогтоогдож, энэ үйл баримттай холбоотойгоор 2 компани 2022 оны 5 сарын 4-ны өдөр уулзаж худалдан авалт болон төлбөрийг түр зогсоосон.

"Ш.г" ХХК-ийн хийсэн тээвэрлэлттэй холбоотой асуудал нэг мөр шийдэгдэх хүртэлх хугацаанд түлшний нийлүүлэлт, төлбөрийн асуудлыг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрч, шалгах ажиллагаа сунжрах төлөвтэй болсон гэх шалтгаанаар талууд найрсаг харилцаагаа эрхэмлэн асуудлыг зорилгоор удирдлагын түвшинд удаа дараа уулзалт хийсний үр дүнд шийдвэрлэх хэмжэний түлш нийлүүлэгдэнэ ид хэдэн төгрөг төлөх нь хэдий хадий хамтын ажиллагаагаа эрхэмлэн манай компани өр авлага барагдуулах протокол" үйлдэхээр 2022 оны 8 дугаар сард харилцан тохиролцсон.

Уг проктолд зааснаар "Н.М.Эс" ХХК-аас 2022 оны 9 сард байдаг 200.000.000 төгрөг, 2022 оны 10 сард 300.000.000 төгрөг, 2022 оны 11 сард 400.000.000 төгрөгийг тус тус "Ш.г" ХХК-д төлөх. 2022 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт уулзалт зохион байгуулж, хэрэг мөрдөн байцаалтын ур дүнг хэлэлцэж, эцсийн харилцан тохиролцоог хийх, мөрдөн шалгах ажиллагааны YD Дунд "Ш.г" ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас түлшний хулгайн ах хэрэг гарч, хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон тохиолдолд "Ш.г ХХК-ийн хохирлын хэмжээгээр NM-A***** Г/****** тоот бараа бүтээгдэхүүн худалдан авах, гэрээний үндсэн төлбөрөөс суутгахаар болсон. Ингээд харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу "Өр авлага барагдуулах протокол"-ыг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр "Ш.г" ХХК руу и-мэйлээр явуулахад 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч талаас хянаад, саналаа тусгаад эцсийн байдлаар хүргүүлж байна, баталгаажуулаад ирүүлнэ үү гэсэн хариуг протоколын хамтаар ирүүлсэн. Уг и-мэйлийн хариуд манайхаас 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр протоколд зарчмын бус бага зэрэг өөрчлөлт оруулсан болохоо илэрхийлж, баталгаажуулан ирүүлэхийг хүссэн и-мэйлийг явуулсан.

Энэ хооронд "Н.М.Эс" ХХК-аас протоколоор тохирсон үүргээ биелүүлж 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлж, дараагийн ээлжийн 100,000,000 төгрөгийг "Ш.г" ХХК-д шилжүүлэхэд бэлэн болсон байсан. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Ш.г" ХХК-аас ирүүлсэн и-мэйлээр дээрх протоколыг нэг талын санаачлагаар цуцлах тухай мэдэгдсэн.

Талуудын хувьд шатахууны нийлүүлэлтийн хэмжээнээс үүссэн асуудлаас болж 2022 оны 6 дугаар сараас хойш харилцан санал солилцож, урьдны болон цаашдын хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа эрхэмлэн хамгийн сайн хувилбараар шийдвэрлэхээр тохиролцсон тохиролцоог үгүй болгож, хүчин чармайлт ийнхүү талаар болсон.

"Н.М.Эс" ХХК нь үүнээс өмнөх "Ш.г" ХХК-тай үүсгэсэн аливаа гэрээний явцад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөр төлөхөөс татгалзаж байсан удаагүй бөгөөд 2022 оны 4 дүгээр сард илэрсэн, ач холбогдол өгөхгүй өнгөрөөхийн аргагүй харамсалтай гэмт хэргээс болж шатахуун ч авч чадахгүй, төлбөр ч төлөх боломжгүй байдалд орж, хоёр компанийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх уг нөхцөл байдлыг зөвшилцлөөр шийдэх үүднээс талууд харилцан тохиролцож, тохиролцсон нөхцөлийн дагуу үүргээ гүйцэтгэж эхлээд байхад нэхэмжлэгч компаниас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэнэт тохиролцооноосоо буцаж, үүнээс 6 хоногийн дараа манай компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ шалтгаангүйгээр зөрчсөн мэт худал үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан байгааг бизнесийн ёс зүйд нийцээгүй үйлдэл болсон гэж харж байна.

Нэгэнт шүүхийн маргаан үүссэн энэ тохиолдолд бидний зүгээс "Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний дагуу "Ш.г ХХК-аас бодитоор, зохих ёсоор нийлүүлсэн шатахууны үнийг л төлөх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалт, үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх тухай мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан зохицуулалт болон дээр дурдсан гэрээнд нийцнэ гэж үзэж байна.

Гэвч "Ш.г" ХХК-ийн нийлүүлсэн шатахууны хэмжээ одоогоороо тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өдрөөс өдөрт бидний хүлээн авсан гэж тооцсон шатахууны хэмжээ багассаар, нийлүүлээгүй нь ихсэж байгаа нь тогтоогдож байх тул "Ш.г" ХХК-аас "Н.М.Эс" ХХК-д бодитоор нийлүүлсэн шатахууны хэмжээ нэг мөр тогтоогдох хүртэл бидний зүгээс нэхэмжлэлээр шаардсан шатахууны үнэ 2,710,455,420 төгрөгөөс нэг ч төгрөгийг төлөх боломжгүй юм.

Мөн "Ш.г" ХХК-аас "... гэрээний дагуу худалдан авсан дизель түлшний төлбөрийн үүргээ Н.М.Эс ХХК биелүүлэлгүй 6 сар гаруй болж, гэрээний үүргийн ноцтой зөрчлийг бий болгоод байна. ... 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар тооцсон алданги 1,164,761,992 төгрөгийг төлөлгүй биднийг хохироосоор байна..." гэх үндэслэлээр гаргасан алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Дээр дурдсанчлан "Ш.г" ХХК-аас хуваарьт шатахуунийг дутуу нийлүүлсэн зөрчил илрэхээс өмнө "Н.М.Эс" ХХК нь төлбөрийг хожимдуулах, төлөхөөс татгалзах зэргээр гэрээний үүргийг зөрчиж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ тохиолдолтой холбоотойгоор талууд хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан тохиролцож, хойшлуулсаар ирсэн.

Өөрөөр хэлбэл, манай компанийн буруугаас төлбөрийг хугацаанд нь төлөхгүй хойшлуулах үндэслэл үүсээгүй, гагцхүү нийлүүлсэн шатахууны хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүйгээс үүдэлтэйгээр төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй болж, үүнийг тодорхой болгох үүднээс л харилцан зөвшилцөж хойшлуулж ирсэн.

Гэтэл нэхэмжлэгч үүнд манай компанийг буруутай мэтээр нэхэмжлэлдээ бичиж, бидний бизнесийн нэр хүндэд халдаж, хариуцлагагүй, бизнесийн ёс зүйгүй компани мэт ойлголтыг шүүхэд төрүүлэхүйц үйлдэл хийж байгаад нь маш ихээр харамсаж байна.

"Ш.г" ХХК-аас нийлүүлсэн шатахууны хэмжээ тодорхойгүйгээс төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжгүй болж, талууд энэ нөхцөл байдлыг зөвшилцлийн замаар, найрсгаар шийдвэрлэхээр зорьж, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүргэсэн нь бодит үйл баримт тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй." гэж зааснаар "Наран мандал энтерпрайсес" ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд "Ш.г" ХХК нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр "Наран мандал энтерпрайсес" ХХК-аас алданги 1,164,791,992 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү.

"Ш.г ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нийлүүлэх ёстой шатахууныг зохих ёсоор нийлүүлээгүй тул бодитоор, зохих ёсоор хүлээн авсан шатахууны хэмжээнд хамаарах тодорхой бодит төлбөрийг төлөх нь хууль болон шударга ёсонд нийцэх тул одоо шаардаж буй нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлж байна гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д 2023.02.09-ний өдөр гаргасан хариу тайлбартаа: Хариу тайлбар гаргах тухай холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2022-10-24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг

1.Ш.г ХХК-ийн нийлүүлсэн шатахууны хэмжээ одоогоороо тодорхойгүй, мөрден ассаар, нийлүүлагааны явцад хүлээн авсан гэж тооцсон Батакуны хэмжээ бага 200 дугаар зүйлий нь ихсэж байх тул Иргэний хулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу "Бараа 60243 дугэгдэхүүн худалдан авах гэрээ-үүдийн дагуу "Ш.г" ХХК-аас бодитоор, зохих ёсоор нийлүүлсэн шатахууны үнийг л төлөх нь хуульд нийцнэ,

2."Ш.г" ХХК-аас нийлүүлсэн шатахууны хэмжээ тодорхойгүйгээс телех төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжгүй болж, талууд энэ нөхцөл байдлыг завшилцлийн замаар, найрсгаар шийдвэрлэхээр зорьж, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүргэсэн нь бодит үйл баримт тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй." гэж зааснаар "Наран мандал энтерпрайсес" ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй учир алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбараа өгсөн байдаг.

Хариуцагчийн зүгээс урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж байх бөгөөд хавтаст хэрэгт шинээр цугларсан нотлох баримтууд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн шинэ нөхцөл байдлууд, нэхэмжлэгч болоод нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүй бус, бизнесийн нэр хүндэд халдаж, хариуцлагагүй, бизнесийн ёс зүйгүй компани мэт ойлголтыг шүүхэд төрүүлэхүйц үйлдэл хийж байгаад тайлбар гаргаж байна.

Хоёр компанийн хооронд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай NM-A2191, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай NM- А***** Г/***** дугаартай "Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ"-үүд байгуулагдсан гэдэгт зохигчдын хэн аль нь маргадаггүй.

Хариуцагч "Н.М.Эс" ХХК нь дээрх гэрээний дагуу "Ш.г" ХХК-ийг гэрээгээр тохирсон нэр, төрөл, хэмжээ бүхий шатахуун болон бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа гэдэгт итгэж "Ш.г ХХК-иас Нэхэмжилсэн мөнгийг нь цаг тухай бүрт нь төлж хамтран ажиллаж ирсэн.

Гэвч "Ш.г" ХХК-ийн жолооч нар "Н.М.Эс" ХХК- ийн зарим ажилчидтай үгсэн хуйвалдаж "Н.М.Эс" ХХК-Д Нийлүүлэгдэх ёстой байсан бараа бүтээгдэхүүнийг байнга дутуу хэмжээгээр нийлүүлсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор 2 байгууллагын удирдлагууд 2022-05-04-ний өдөр уулзалдаж худалдан авалт болон төлбөрийг түр зогсоож, дээрх асуудлын цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон байдаг.

Гэхдээ түлшний нийлүүлэлт, төлбөрийн асуудлыг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрч, шалгах ажиллагаа сунжрах төлөвтэй болсон тул "Наран мандап энтерпрайзес" ХХК-ийн зүгээс хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа эрхэмлэн удаа дараа удирдлагын түвшинд уулзалт хийсний үр дүнд "Н.М.Эс" ХХК нь 2022 оны 9 сард 200,000,000 төгрөг, 2022 оны 10 сард 300,000 20229,400,000,000 төгргийг тус тус Ш.г 300,000,000 төгрөг, 2022 оны 11 сард сарын эхний долоон эцсилзалт зохион байгуулж 2012 оны 12 байцаалтын үр дүнг хэлэл шуласийн харилцан байгуулж, хэрэг мөрдөн байх ажиллагааны үр дүнд "Ш.г" ХХК-ийн Буруутай цайх, модны улмаас түлшний хулгайн гэх хэрэг гарч, хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон тохиолдолд "Ш.г" ХХК-ийн хохирлын хэмжээгээр М. 2224 одсон бүтээгдэхүүн худалдан авах, гэрээний үндсэн төлбөрөөс суутгахаар болж талууд 2022-08 дугаар сард "өр авлага барагдуулах протокол үйлдэхээр тохиролцсон.

"Н.М.Эс" ХХК-ийн зүгээс уг протоколд заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлж, дараагийн ээлжийн 100,000,000 төгрөгийг "Ш.г" ХХК-д шилжүүлэх гэхэд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Ш.г" ХХК нь дээрх протоколыг нэг талын санаачилгаар цуцалж буйгаа и-мэйлээр мэдэгдсэн байдаг.

Энэхүү явдалд "Н.М.Эс" ХХК нь ямар нэг буруугүй бөгөөд "Ш.г" ХХК нь "Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ"- үүдийн дагуу бодитоор хичнээн хэмжээний шатахуун нийлүүлсэн гэдгийг мэдэхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өдрөөс өдөрт бидний хүлээн авсан гэж тооцсон шатахууны хэмжээ багассаар байгаа тул бидний зүгээс нэхэмжлэлээр шаардсан шатахууны үнэ 2,539,204,020 төгрөг болон алданги 1,269,602,010 төгрөг нийт 3,808,806,030 төгрөгийг төлөх боломжгүй.

Учир нь, "Ш.г" ХХК-аас бодитоор, зохих ёсоор нийлүүлсэн шатахууны үнийг л төлөх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад нийцэх юм.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023-11-10-ны өдрийн шүүх хуралдаан болон 2023-11-13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан шаардлагадаа Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******** дугаартай эрүүгийн хэрэг дээр 2022-03-11-ний өдрийн 23,300 литр түлшний нийлүүлэлт буюу мөнгөн дүнгээр 71,251,400 төгрөгийн асуудал байгаа тул эрүүгийн хэрэгт хамааралтай нийлүүлэлт болох 71,251,400 төгрөг болон түүний алданги 35,625,700 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэсэн байдаг.

Хариуцагч "Н.М.Эс" ХХК-ийн зүгээс Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт 2020 оноос 2022-03-30-ны өдрийг хүртэлх хугацаанд хичнээн хэмжээний түлш хулгайд алдагдсан гэдгийг тогтоолгох зорилгоор хандсан бөгөөд цагдаагийн байгууллагаас одоогийн байдлаар дээр дурдсан 1 удаагийн үйлдлийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хамгийн сүүлд 2024.01.10-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024/ШЗ/****** тоот захирамжийн дагуу П.Б-ыг энэхүү хэрэгт холбогдуулан шалгах, Д.Д-ийн дансанд орсон 25,000,000 төгрөгийг шалгах, Н.М.Эс ХХК-д хичнээн литр түлш дутсан, хэдэн төгрөгийн хохирол учирсан, автомашиныг хэрхэн яаж ашигласан зэрэг нөхцөл байдлуудлыг нэг мөр тогтоох зорилгоор мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Иймд Н.М.Эс ХХК нь Ш.г ХХК-иас хуваарьт шатахууныг дутуу нийлүүлсэн зөрчил илрэхээс өмнө төлбөрийг хожимдуулах, төлөхөөс татгалзах зэргээр гэрээний үүргийг зөрчиж байгаагүй, Ш.г ХХК нь бодитоор хичнээн хэмжээний шатахууны нийлүүлсэн гэдгийг мэдэхгүй, үүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаагаас гадна хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй ба Н.М.Эс ХХК нь бодитоор, зохих ёсоор хүлээн авсан шатахууны хэмжээнд хамаарах тодорхой бодит төлбөрийг төлөх нь хууль болон шударга ёсонд нийцэх тул одоо шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлж байна гэжээ.

 

3. Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Нэхэмжлэл /1хх-1-2/, Улсын тэмдэгтийн хураамжид 19,534,038 төгрөг төлсөн баримт /1хх-3-4/, М.Ц-т 2022.09.26-ны өдөр олгосон Г/703 дугаартай итгэмжлэл /1хх-5/, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт /1хх-6/, №Г/97 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний хуулбар /1хх-7-14/, NM-A****** Г/68 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний хуулбар /1хх-15-20/, Ш.г ХХК-иас Н.М.Эс ХХК-д 2022.07.08-ны Г/630 дугаартай шаардлага хүргүүлэх тухай, 2022.06.30-ны өдрийн Г/***** дугаартай шатахууны төлбөрийн тухай /1хх-21-22/, Н.М.Эс ХХК-иас Ш.г ХХК-д 2022.04.05-ны өдрийн 22/04/07 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар /1хх-23/, Тооцоо нийлсэн актын хуулбар /1хх-24/, Ш.г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-25/, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018.10.25-ны өдрийн Г/12 дугаартай тогтоолын хуулбар /1хх-26/, нийлүүлсэн шатахууны тооцоо /1хх-27/, Н.М.Эс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-28/, Ш.г ХХК-иас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2022.10.27-ны өдрийн Г/***** дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг /1хх-66-68/, шатахуун тээвэрлэгч З.Х-н ХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ, хавсралтаар Тээврийн үйлчилгээний хөлс /тариф/ тн.км-ээр, мөнгө шилжүүлсэн баримтуудын хуулбар, Н.М.Эс ХХК-ийн 2022 оны 2 дугаар улирлын Санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, Шатахуун, тослох материалын зарлагын падаан 2021.04 сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааны /1хх-135-250/, М.Ц-т 2023.10.16-ны өдөр олгосон Г/***** дугаартай итгэмжлэл /2хх-74/, Н.М.Эс ХХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо /2хх-77-78/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /2хх-79-88/, нийлүүлсэн шатахууны тооцоо /2хх-89/, тооцоо нийлсэн акт /2хх-90-99/, зарлагын падаан /2хх-137/, М.Ц-т 2024.10.18-ны өдөр олгосон Г/678 дугаартай итгэмжлэл /2хх-248/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.07-ны өдрийн 2024/ШЗ/658 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах, иргэний хариуцагчаар татах тухай захирамжийн хуулбар /3хх-3-6/, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.04-ний өдрийн 20247/ДШМ/016 дугаартай магадлалын хуулбар, шүүх.мн сайтаас татсан /3хх-12/, нийлүүлсэн шатахууны хугацаа хэтрэлт, алдангийн тооцоолол /3хх-14-17/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /3хх-18-27/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /3хх-28-34/,

Хариуцагч тал нотлох баримтаар: Б.З-д олгосон итгэмжлэл /1хх-31/, 2022.10.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гардуулсан /1хх-32/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.05-ны өдрийн 183/ШЗ2022/****** дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар /1хх-37/, Н.М.Эс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-38/, Н.М.Эс ХХК-иас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022/10/17-ны өдрийн 22/10/18 дугаартай Нотлох баримт гаргаж өгөх тухай албан бичиг /1хх-42/, Р-д Л С-т олгосон итгэмжлэл, Г.Д-д олгосон итгэмжлэл /1хх-43-46/, Ш.г ХХК-иас Н.М.Эс ХХК-д 2022.07.08-ны өдрийн Г/***** дуагаартай шаардлага хүргүүлэх тухай /1хх-49/, 2022.08.12-ны өдрийн Г/***** дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /1хх-50/, Н.М.Эс ХХК-иас Ш.г ХХК-д 2022.08.09-ний өдрийн №22/08/08 дугаартай хариу хүргүүлэх тухай /1хх-51/, 2022.08.19-ний өдрийн 22/08/***** дугаартай хариу хүргүүлэх тухай /1хх-52/, 2022.09.20-ны өдрийн 22/09/***** дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /1хх-53/, талуудын харилцсан мейл /1хх-54-57/, Өр авлага барагдуулах протокол /1хх-58-59/, Голомт банкны 100,000,000 төгрөг шилжүүлсэн хуулга /1хх-60/, Г.Д-д олгосон 2023.04.18-ны өдрийн №23/04/***** дугаартай, 2023.07.19-ний өдрийн №23/07/**** дугаартай, 2023.11.07-ны өдрийн 23/11/***** дугаартай итгэмжлэл /2хх-69,73/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.10-ны өдрийн 2024/ШЗ/*****дугаартай Хэргийн прокурорт буцаах тухай захирамжийн хуулбар /2хх-183-188/, Ө.О-д 2024.10.18-ны өдөр олгосон №24/10/***** дугаартай итгэмжлэл, М.Д-д 2024.12.03-ны өдөр олгосон №24/12/***** дугаартай итгэмжлэл,

 

Шүүхийн журмаар: Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2023.02.15-ны өдрийн №31-4/****** дугаартай албан бичиг, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.22-ны өдрийн 2023/ШЦТ/***** дугаартай шийтгэх тогтоол /2хх-158-171/, мөн шүүхийн 2023.06.13-ны өдрийн 20****/ГХ/*****дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар /2хх-57/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023.12.11-ны өдрийн №31-4/****** дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /2хх-172/, тус цагдаагийн газраас Баянхонгор аймгийн Прокурорын газарт 2023.12.05-ны өдрийн 31-4/******* дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /2хх-173/, хавсралтаар Э.Н ХХК-ийн шинжээчийн №****** дугаартай дүгнгэлтийн хуулбар /2хх-174-176/, имэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-218-233/ байна.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 2021 оны Г/**** дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, 2022 оны NM-А***** Г/******* тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний дагуу шатахууны төлбөрт нийт 2,539,204,020 төгрөг, гэрээнд зааснаар алдангид 1,269,602,010 төгрөг нийт 3,808,806,030 төгрөгийг /Энэ дүнд хулгайн хэрэгт хамаарах төлбөр тооцоог хассан/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Худалдан авсан шатахууны үндсэн төлбөрийн үнийн дүнд маргахгүй боловч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад сэжигтэй гүйлгээнүүд хийгдсэн байдаг учир дахин өөр хулгайн гэмт хэрэг гарсан эсэхийг мэдэхгүй. Мөн талууд уулзаж тохирон төлбөрийн талаар зөвшилцөлд хүрч, протокол үйлдэхээр ярилцаж, хариуцагч талаас төлөлт хийж эхэлсэн байтал нэхэмжлэгч талаас дангаараа шийдэж, тус протоколыг байгуулалгүйгээр төлбөр төлөлтийн хугацааг удаашруулсан тул хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.Талууд тэдгээрийн хооронд шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэгт, тэдгээрийн худалдах худалдан авах гэрээ хэрэгжих явцад 1 удаагийн хулгайн гэмт хэрэг гарсан гэдэгт, нэхэмжилж буй дүнгээс хулгайн гэмт хэрэгт хамаарах үнийн дүнг нэхэмжлээгүй гэдэгт, үндсэн төлбөрийн үлдэгдэл зэрэгт маргадаггүй боловч алдангийг бүхэлд нь төлөхгүй гэж маргаж байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1.Талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Г/97 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр NM-А***** Г/******дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ тус тус байгуулагдаж, нэг талаас евро 5 стандарт, дизель түлшийг худалдахаар, нөгөө талаас харилцан тохирсон үнийг төлөхөөр талууд тохиролцжээ.

5.2.Нэхэмжлэгч Ш.г ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Г/***** дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Г/***** дугаартай албан бичгээр хариуцагч Н.М.Эс ХХК-ийг шатахууны төлбөрөө төлөхийг шаардаж, шаардлага хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

5.3.Талууд хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22/08/***** дугаартай албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22/08/******* дугаартай албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 22/09/26 дугаартай албан бичгээр хулгайн гэмт хэрэгтэй холбоотой төлбөр тооцоог эцэслэн тооцоо нийлэх, протокол үйлдэхээр тохиролцож байсан бөгөөд нэхэмжлэгч талаас тухайн протоколыг байгуулахгүй шийдвэрт хүрсэн болсон нь тогтоогдож байна. Энэ нь анх хулгайн гэмт хэрэг гарах үед хэн хэн холбогдож, нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан байсныг мэдэх боломжгүй нөхцөл байдалд талууд тохиролцохоор хэлэлцээр хийж байсныг илтгэж байх бөгөөд энэ үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хугацааг талууд зарцуулсан болох нь тогтоогдож байна.

5.4.Талуудын үйлдсэн зарлагын падаанаар нэхэмжлэгч талаас шилжүүлсэн шатахууны хэмжээ, үнэ, хариуцагч талаас тухайн барааг хүлээн авсан талаар нотлогдож байх бөгөөд талууд хулгайн гэмт хэргээс гадна бусад шилжүүлсэн шатахууны хэмжээ, түүний үнийн дүн, хүлээн авсан байдал зэрэгт маргаагүй.

5.5.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/****** дугаартай шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч хариуцагч талуудын нэр бүхий ажилтнууд хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хулгайн гэмт хэрэгтэй хамааралтай үнийн дүнг оруулаагүй, үүнтэй хариуцагч тал маргаагүй. Учир нь бодитоор гарсан хулгайн гэмт хэргийг шалгаж дууссан, үнийн дүн зэрэг нь тодорхой бөгөөд нэхэмжлэлд тус дүнг тусгаагүй, өөр хулгайн гэмт хэрэг гарсан гэх баримт хэрэгт авагдаагүй гэж тайлбарладаг тул өөр олж тогтоогоогүй хулгайн гэмт хэрэг гарсан байж болзошгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ш.г ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, нэхэмжилж буй үнийн дүнд таарах шатахууныг хариуцагч талд хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагч тал гэрээнд заасан үнийг төлөх үүрэгтэй байна. Иймээс нэхэмжлэгчийн шаардсан шатахууны үндсэн төлбөр болох 2,539,204,020 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7.Иргэний хуулийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

8.Талуудын хооронд байгуулсан 2021 оны Г/97 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний 3.4-т Гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон бүтээгдэхүүний үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,25 хувиар тооцон алданги төлөх үүрэгтэй гэж, 2022 оны NM-А***** Г/****** тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний 3.4-т Гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон бүтээгдэхүүний үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх бөгөөд талууд алданги төлөхөөр бичгээр, гэрээнд тусгаж тохиролцсон, нэхэмжлэгч нь хуульд заасан хэмжээгээр алдангийг тооцож 1,269,602,010 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, төлбөрийн хугацаа хэтэрсэн талаар сануулж байсан болох нь баримтаар тогтоогдсон. Үүний учир хариуцагч талаас төлбөр төлөх үүрэгтэйгээ мэдэж, талууд харилцан төлбөрийг барагдуулах зорилгоор протокол үйлдэхээр ярилцаж, тохиролцоонд хүрээгүй боловч тус протоколыг үйлдээгүй нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй буюу хариуцагч төлбөрөө төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй юм. Мөн бодитой гарсан хулгайн гэмт хэргийг шалгаж дууссан, үүнтэй холбоотой үнийн дүнг нэхэмжлэлээс хасч, үлдсэн дүнгээс алдангийг тооцсон мөн алдангийг хуульд зааснаар нэхэмжилж байх тул нэхэмжлэгч Ш.г ХХК нь алданги шаардах эрхтэй, нөгөө талаас хариуцагч Н.М.Эс ХХК нь нэхэмжлэгчид алдангийг төлөх үүрэгтэй байна.

 

10.Харин хулгайн гэмт хэрэг анх гарсан цаг үед тус гэмт хэрэгт хоёр компанийн ямар ажилтнууд холбогдож, хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, талууд энэ талаар албан бичгээр харилцаж, зөвшилцөлд хүрэхээр хичээж, үүнд тодорхой хэмжээний хугацаа орсон болох нь мөн баримтаар тогтоогдсон, энэ хугацаанд хариуцагч талаас алданги төлөх боломжгүй байсан буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж хугацаа алдаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Иргэний хуулийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийг 269,602,010 төгрөгөөр багасгаж тооцох үндэслэлтэй байна.

11.Иймд хариуцагч Н.М.Эс ХХК-иас гэрээний үндсэн төлбөрт 2,539,204,020 төгрөг, алдангийн төлбөрт 1,000,000,000 төгрөг нийт 3,539,204,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 269,602,010 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч Н.М.Эс ХХК-иас 3,539,204,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 269,602,010 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,894,317 /19,534,038+360,279/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,853,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ