| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2024/0059/З |
| Дугаар | 118/ШШ2025/0006 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 118/ШШ2025/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаглж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай сумын, газрын даамал
Гуравдагч этгээд: ийн нарын хоорондын газар давхардуулан эзэмшүүлсэн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Улиастай сумын Ч., газрын даамал Г., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Завхан аймгийн Улиастай сумын ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн “ тухай” дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ц.т эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг гаргаж өгөхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Улиастай сумын газрын даамал нарт даалгуулах гэж тодорхойлсон.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1.Нэхэмжлэгч Ц.т Завхан аймгийн Улиастай сумын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар Улиастай сумын баг тоот хаягт байршилтай 700 кв.м газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ олгож, газар гэрээ байгуулсан.
2.2.Гуравдагч этгээд С.т Завхан аймгийн Улиастай сумын ******* оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар Улиастай сумын багийн 3 дугаар гудамж тоот хаягт байршилтай 599 кв.м газрыг гэр, орон сууц, хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар ээр шийдвэрлэж, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, нэгж талбарын дугаартай дээрх газрын талаар газрын мэдээллийн санд бүртгэсэн.
3.Маргаж буй үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс “...эзэмшил газартаа хашаа барьж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байхад иргэн С.т давхардуулан эзэмшүүлсэн, газрын албанаас газрын кадастрын зургийг гаргаж өгөөгүй нь хууль бус...” хэмээн маргасан.
3.2. Хариуцагч нараас “...нэхэмжлэгч өөрийн эзэмшил газрын баримт бичгийн нөхөн бүрдүүлэлтийг хийлгээгүй буруутай, газрын нэгдсэн мэдээллийн санд түүний нэрээр мэдээлэл байхгүй, тухайн маргаан бүхий газар нь иргэн С.т хуульд заасан журмын дагуу олгогдсон...” гэх зэргээр тайлбарласан.
3.3. Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс “...С. нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хуульд заасан журмаар олж авсан, анх багийн 3-08 тоот хаягт байршилтай газрыг эзэмших хүсэлт гаргасныг Улиастай сумынас шийдвэрлэхдээ 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжийн хавсралтад тусгалгүй орхигдуулсан, одоогийн хэсгийн 3 дугаар гудамжны тоот хаягт байршилтай газар нь С.т эзэмшүүлсэн газар мөн тул нэхэмжлэгч Ц.ын эзэмшил газар байх боломжгүй, тэрээр өөрийн эзэмшил газрын байршлаа андуурсан...” хэмээн маргасан.
4. Нэхэмжлэгч нь Улиастай сумын багийн тоот хаягт байршилтай 700 кв.м газрын кадастрын зургийг гаргуулах, газар давхардуулан эзэмшүүлсэн эсэх талаар тодруулахаар Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гомдол гарган урьдчилан шийдвэрлүүлсэн байх бөгөөд “...газрын мэдээллийн санд огт бүртгэгдээгүй, С.ийн газартай давхцаагүй...” гэх агуулгатай хариуг 2*******4 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 408 дугаар албан бичгээр авснаар тус шүүхэд 2*******4 оны 12 дугаар сарын *******-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсгийн тоотод байрлах 700 м.кв талбайтай газрыг сумын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар эзэмшиж, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай гэрчилгээг гаргуулж гэр бүлийн хэрэгцээнд хашаа барьж ашиглаж байхад ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамжаар эзэмшсэн гэж С. гэдэг хүн маргаан үүсгэсэн бөгөөд газрын албанаас тодруулахад давхардаагүй гэх боловч кадастрын зураглал С.ийн нэр дээр байна гээд миний газрын кадастрын зургийг гаргаж өгөхгүй байгаа тул С.ийн эзэмшсэн гэх ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц. миний нэр дээр кадастрын зургийг гаргуулж өгнө үү... 2019 онд кадастрын зургийг цахимд оруул гэсний дагуу газрын албан дээр очиход шинээр нөхөн бүрдүүлэлт хийж байсан учраас дараалал ихтэй байсан, эхний ээлжинд өмчлөлтэй газрыг бүртгэж байгаа гэж байсан. Тухайн үед ажил ихтэй байсан учир тэгээд өнгөрсөн. Сүүлд ******* онд яваад очиход энэ газар өөр хүний нэр дээр байсан. Өөр хүний нэр дээр байсан учраас газрын алба, бусад холбогдох газруудад өргөдөл гомдлоо өгсөн... Анх 2010 онд таньдаг хоёр хүний хамт хашаа хатгаж эхэлсэн. Тэр хашаа нь 2011 онд захирамж байхгүй, зөвшөөрөл байхгүй учраас Улиастай сумын захиргаанаас хүмүүс ирээд 2011 онд төлөвлөлтөд оруулна гээд урд нүүрний хэсгийг буулгаж аваад явсан. Гэрчээр орж байгаа Б. гэдэг хүн бид хоёр хашаагаа нийлүүлээд томоор хатгасан, дундуураа тасалгаа хийгээгүй газраа нийтэд нь хатгасан. Тэрний дараа Улиастай сумаас дахиад газрын цэгийг хатгаж өгөхдөө бид хоёрыг нэг хашаа алгасаад шонгуудыг зааж өгөөд танайх энэ гэдэг байдлаар хувааж өгснөөр хашаагаа хатгаж эхэлсэн. 2012 онд хатгаж дуусаагүй, 2013 онд дууссан. Манай гудамжинд хамгийн түрүүнд ****** эмч гэдэг айл 2012 онд хашаа хатгасан. Тэрний дээд тал дээр нэг айл байсан. Манайх багийн 3 дугаар гудамжны 6 тоот, нэг хашаа алгасаад Б.*******ынх айл байсан. Сүүлд 2014 оны сүүлээр ****, **** гэдэг айлууд зүүн талд нэмж хашаа хатгасан. Бусад айлуудыг танихгүй байна. Манай хойд талын хашааны *****гийнх бол сүүлд хашаагаа барьж дууссан, 2015 оноос бие биеийгээ таних болсон... дээрээ хашаагаа би өөрөө барьсан учраас андуурна гэсэн асуудал байхгүй. ***** гэдэг хүнтэй уулзахдаа тухайн газрыг хоосон байгааг анзаараад хашаа хатгасан гэж би хэлж байгаагүй, ****гэдэг хүн анх Улиастай сумаас 500 000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн тайлбар хэлсэн байсан. Яагаад 500 000 төгрөгөөр худалдаж авсныг мэдэхгүй. **** нь том хашаагаар барьсан байгаагүй. Барьсан бол 600 метр газрыг хуваасан бол одоо 300 метр байх ёстой гэж бодож байна. Гэтэл манай газар 600 метр байгаа. Өмнө нь **** гэдэг хүнийг хүсэлт өгсөн талаар мэдэхгүй. **** гэрчилгээ эд нар байхгүй өөрт чинь боломжгүй гэж надад хэлсэн. Танайд хувийн хэрэгт байдаггүй юм уу? гэхэд байхгүй гэж байсан. Гэрчилгээгээ олж ир гээд явуулсан. ****т яагаад ингээд өгсөн юм бэ? гэхэд ээжтэйгээ хамтран эзэмшдэг байсан. Тэгээд салгуулъя гэхээр нь салгаж эзэмшүүлсэн гэсэн. ****гийн тухайд **** гэдэг хүнийг таньдаг цуг багшилдаг байсан болохоор өгсөн гэдгээ хэлсэн. **** гэдэг хүнтэй холбоотой гэж бодож байна. Тухайн үед архиваас шүүхэд 2013 онд газраа эзэмшсэн талаарх миний мэдээлэл байж байсан... гэв.
6.Хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч Ц. нь хууль ёсны дагуу захирамж гаргуулаад, хууль ёсны дагуу эзэмшээд явж байсан, гэтэл ******* онд энэ газрыг бас нэг иргэнд давхардуулаад өгсөн байна. Гуравдагч этгээд ийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй болчхоод байна. Түүнээс ерөнхийдөө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч болохоор байгаа... Тухайн хэсгийн газруудын бүх хаягууд зөрүүтэй. Одоо байгаа айлуудын хаяг газрын гэрчилгээн дээр байгаагаас зөрүүтэй байгаа. Тиймээс хаяг дээр ач холбогдол өгөхгүй байгаа. Хамгийн гол нь кадастрын зургийн зөрүү дээр энэ асуудал үүсэж байгаа… Гуравдагч этгээдийн төлөөлөгч 2013 онд эзэмшүүлээгүй байсан газрыг эзэмшүүлсэн гэх гээд байна гэж ярилаа. 2013 онд эзэмшүүлээд, захирамж гарсан байгаа. Хамгийн гол нь кадастрын зураг дээрх эргэлтийн цэгүүд хэзээ ч давхацдаггүй байгаа. Хаягжуулалт дээр үнэхээр бас асуудалтай зүйлүүд байгаа... нь 500 000 мянган төгрөг өгсөн гэж байна. Хэнд өгсөн юм бэ? Баримт байгаа юм уу? Ямар учиртай 500 000 мянган төгрөг өгсөн юм тодорхойгүй зүйл хэлж байна. Ц.т газар эзэмшүүлсэн 2013 оны захирамж хүчин төгөлдөр гэж үзэж байна... гэв.
7.Хариуцагч Улиастай сумын нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Ц.т Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжаар багийн 3-6 тоотод 700 кв.м газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Тухайн иргэний газар нь Улиастай сумын 2013 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан. Мөн С.т ******* оны дугаар захирамжаар 599 кв.м газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн ба ******* оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна. 2017 онд улсын хэмжээнд цахим хийгдэж эхэлсэн. Тухайн үед Ц. газрынээ хийлгэсэн байсан бол ингэж давхардуулан олгогдохооргүй байсан. 2017 онд лэндмэн программ суурьшуулсан. Энэ маргаан нь нөхөн бүрдүүлэлтийг хийгээгүйн улмаас гарсан. Иргэн нь 2*******1 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хоосон газар байна, газар дээр саналаа өгье гээд саналаа өгөөд, нөхөн бүрдүүлэлт хийгээгүй учраас хоосон газар харагдаад төлөвлөгөөнд тусгагдаад ******* онд захирамж гарган эзэмшүүлсэн. Тэрнээс өмнө өргөдөл өгөөд тухайн үед шийдэгдсэн байна уу? Үгүй юу гэдгийг бид үзээгүй... Ц.ын газрын хувийн хэргийн нөхөн бүрдүүлэлт хийгдсэн бол бид нар ямар нэгэн давхардуулж олгох нөхцөл байдал үүсэхгүй байсан... , гэдэг 2 хүнийг зүс л танина. Манай 2 даамал газрын асуудлыг хариуцан ажилладаг. Иргэдээс хүсэлт өгөхөд тухайн газрыг нь төлөвлөгөөнд тусгаж хурлаар оруулахаас өмнө даамлууд хянаж ажилладаг. Миний хувьд тэр программыг хянадаггүй. Давхцаагүй байна иргэний хүсэлтийг оруулж болохоор байна гэсэн хүсэлтийг иргэдийн авч хэлэлцэж тогтоолоо гаргадаг. Тогтоолыг үндэслэж захирамж гаргадаг. Улиастай сумын хуулиар олгогдсон эрхтэй. Давхардсан гэх газар, маргаантай асуудал дээр миний хувьд захирамж гаргах боломжгүй байдаг. Тухайн иргэн 2013 онд захирамж гаргаад авсан байлаа ч, 2017 онд цахим программд мэдээллээ оруулаагүй шинэчлүүлээгүй байсан учраас иргэний хариуцлагагүй байдал тогтоогдож байна... Хүмүүсийн тайлбараас харахад газрууд солигдсон юм шиг зүйл ажиглагдаж байна. тай холбоотой асуудал программд орж ерөнхий төлөвлөгөөний дагуу явдаг болсон учраас цаашдаа маргаан гарахгүй байх. эзэмших эрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдож байгаа газар дээр мал тэжээдэг асуудал харагдаж байх шиг байна. Газрыг зориулалтын дагуу ашигласан нь дээр гэж хэлье. ******* онд сумын иргэдийн олонхоор баталж гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангаж шийдвэрлэсэн тул өөрийн гаргасан шийдвэрийг буруу гэж үзэхгүй. Хоёр иргэний асуудлыг шүүх шийдэх байх, гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзнэ ...гэв
8.Хариуцагч Улиастай сумын газрын даамал Г. гаргасан тайлбартаа: ...2017 онд улсын хэмжээнд цахимтэй болсон. Тухайн үед Ц. газрынээ хийлгэсэн байсан бол газар давхардуулах асуудал гарахгүй байх байсан. Тухайн үед манайд газрын даамал ажиллаж байсан. гэдэг хүн тэр үед миний өөрийн барьсан хашаа гэсэн мэдээлэл өгсөн байсан. Тэгээд тодруулаад харахаар хашаа баригдсан газар боловч газрын мэдээллийн санд сул газар гэж харагдаж байсан тул ******* оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулаад, т олгосон. Дараа нь ын нөхөн бүрдүүлэлтийн асуудал гарч ирээд, мөн гэдэг хүн газрын эрхээ шилжүүлэх хүсэлт өгснөөр газар давхардсан маргаантай асуудал гарч ирсэн. 2017 онд лэндмэн программ суурьшуулсан. Нэхэмжлэгч өөрийн баримт бичгийн нөхөн бүрдүүлэлтээ хийгээгүй улмаас болж энэ маргаан гарч ирж байна... 2013 оны захирамжаар энэ газар нь Ц.ын нэр дээр байна. Гэтэл гэдэг хүнд 2012 онд эзэмшүүлсэн захирамж байхгүй. Тэгэхээр тухайн газар хаяг зөрүүтэй байсан ч ийн газар мөн гэсэн зүйл огт байхгүй. Тухайн үед хаягийг багийн тодорхойлсноор явдаг байсан, захирамжид тэр хаягаар тусгадаг байсан. 2013 оны захирамж дээр нэг хаяг орхигдсон байна, энэ дээр заавал ийн газар байх ёстой гэсэн зүйл яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ц. гэдэг хүн 2011 оноос хойш хөөцөлдөж яваад, 2012, 2013 онуудад хашаагаа барьсан байгаа. Тухайн үед зааж өгсөн газар дээр хашаагаа барьсан учраас өөрийн газраа андуураагүй гэж үзэж байна. гэдэг хүн өөрөө хашаагаа бариагүй байж хожим миний өөрийн барьсан хашаа гэж тухайн үед ажиллаж байсан газрын даамалд хэлээд, төсөвт тусгуулаад газраа авсан байна. Анх 2012, 2013 онуудад гэдэг хүн дээр захирамж гараагүй тул эзэмшлийн газар нь мөн гэж үзэхгүй байна... Эхэлж олгосноор Ц.ын газар эзэмших эрхийг хэвээр үлдээж, С.ийн газрыг хүчингүй болгох нь зүйтэй... гэв.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2013 онд Улиастай сумын газар төлөвлөлтийн газраас багийн хэсгийн тухайд газруудыг хатгаж, хүсэлт гаргасан иргэдэд олгосон байгаа. 2013 онд 3 дугаар гудамжны 8 болон 9 гэсэн хоёр тоотод буюу түүний охин нар хоёр газрыг захирамж гаргуулан эзэмшсэн. , нар нь нэг том хашаа хатгаад, тухайн хашаа хатгасан газраа эзэмшиж байгаад, 3 дугаар гудамжны 9 тоот дахь газраа гэдэг хүнд зарсан. Тухайн үед гэдэг хүн тухайн хоёр газрыг хоёуланг авах сонирхолтой байсан боловч үнийг дийлээгүй учраас зөвхөн 9 тоотыг худалдаж аваад өдий хүртэл амьдарч байгаа. Тэрнээс хойш хугацаанд нь охин ийн газарт хашаа хатгаад байж байх хугацаанд хүн амьдраагүй учраас хатгасан хашааны банзнууд нурах, хог үүсэх ийм нөхцөл байдлууд үүсэж байсан тул тухайн газрыг цэвэрлээд, аймгийн хот тохижуулах газраар хогийг нь ачуулсан. 2*******1 оноос Ц. гэдэг хүнтэй газар давхацсан байна гэсэн асуудал гарч ирсэн. Тухайн үед нэгэнт захирамж гарахдаа, Ц. гэдэг хүнд 3 дугаар гудамжны 6 тоотыг, гэдэг хүнд 9 тоотыг эзэмшүүлээд, ийн хөөцөлдөж байсан 8 тоот гэх газрыг хэнд ч эзэмшүүлээгүй орхигдуулсан. тухайн үед газраа эзэмшихээр хөөцөлдөж явсаар ******* онд Улиастай сумын захирамж гарч асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үед Ц. гэдэг хүн гэдэг хүнтэй уулзаад тухайн газарт яагаад 10 гаруй жилийн хугацаанд эзэнгүй байгаа гэдгийг ажигласан учраас энэ газрыг шинээр хашаа хатгасан гэж хэлсэн байсан... Хариуцагч хаягжуулалт ямар ч ач холбогдолгүй гэж байна. Тухайн хаягжилтаар гаргасан орон нутгийн засаг захиргааны нэгж болох сумын тухайн газар нутагт газар эзэмшүүлээд, захирамж гаргаж байсан. Хаягжуулалтыг ач холбогдолгүй гэх үндэслэл байхгүй. Хаягжуулалт албан ёсных уу гэдэг нь эргэлзээтэй... хэсгийн 3 дугаар гудамж нь 2 тоотоос эхэлснээр 2013 оны захирамжид туссан байдаг. Тухайн үед 2 тоотод Энхтуяа гэдэг хүн байсан. 2013 онд газраа эзэмшиж авсан хүн өнөөдөр ч энэ газрынхаа хаягт байна. Тухайн захирамжтай харьцуулаад үзэхээр уг 3 дугаар гудамжны 5 тоот газрыг ийн гэдэг хүн эзэмшсэн байдаг. Хэрвээ тухайн газар давхацсан гэж үзэж байгаа бол зүүн талаас тооцоод үзэхээр 5 тоотыг авсан, өнөөдрийг хүртэл эзэмшээд явж байгаа. Дараагийн нөхцөл байдал нь гэдэг хүн хэсгийн 3 дугаар гудамжны 9 тоотыг 2013 оны тухайн захирамжаар эзэмшсэн, дараа нь ид зарсан, эндээс харахаар энэ газрууд дээр маргаан үүсэхгүй байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн тухайн минийх гэж заасан, давхацсан гэх газар нь хэрвээ одоо маргаад байгаа газар нь мөн үү, биш үү гэдэг эргэлзээтэй байдлыг үүсгэж байгаа. Тухайн үед гаргаж байсан захирамж эрх зүйн үндэслэлтэй. хэсгийн 3 дугаар гудамжны 7, 8, 9 тоот газрыг бүгд хууль бусаар авсан байх уу? Хууль зүйн үндэслэлтэй авсан учраас тэр захирамжаар тухайн хүмүүст эзэмшүүлээд явсан. Тийм учраас бодит байдалд газрууд давхцах боломжгүй. Харин Ц. гэдэг хүн өөрийнхөө газрыг үнэхээр зөв оноож байгаа юм уу? Эсвэл тухайн 2013 онд эзэмшүүлээгүй байсан газрыг ашиглахын тулд энэ нөхцөл байдлыг үүсгэсэн байна гэж харж байна. Тухайн үед , ээж, охин хоёр хоёулаа тэнд газар авсан. Газрыг Улиастай сумаас зохион байгуулж олгосон. нь ийн ээж учраас гэрчээр асуулгах боломжгүй байсан. ийн тухайд гэдэг хүнд хэсгийн 3 дугаар гудамжны 9 тоотыг зарсан. Харин гудамжны 8 тоот нь тэдний аль талд байх нь эргэлзээтэй учир ямар нэгэн давхцах боломж байхгүй гэж үзэж байна... хэсгийн 3 дугаар гудамжны 6 болон 8 нь аль вэ гэдгийг зөв тогтоох хэрэгтэй байгаа. Уг гудамжны 8 тоотыг 2013 онд хэнд ч эзэмшүүлээгүй газар. гэдэг хүнтэй Ц. уулзаад, таны энэ газрыг би хараад байна, хэн ч эзэмшихгүй болохоор нь би авсан гээд хэлсэн. эхлээд хашаагаа бариад, нураад унасны дараа Ц. хашаагаа барьсан. Тэрнээс Ц. 2012, 2013 онуудад хашаа бариагүй. Захирамжаа уншаад харахаар хэсгийн 3 дугаар гудамжны 8 тоот дээр хэнд ч эзэмшүүлээгүй, Ц.т 6 тоотыг эзэмшүүлсэн, д 9 тоотыг эзэмшүүлсэн, 5 тоотыг гэдэг хүнд эзэмшүүлсэн байдаг. Энэ эзэмшүүлсэн 6 тоот яг аль юм гэхлээр, уг гудамжны 5 тоотыг авсан учраас, тэрний дараах нь 6 тоот болж таарна. Энэ нь одоо эзэнгүй, хашаа дутуу барьсан газар болж таарахаар байна. Иймд нэхэмжлэгчийн газартай давхацсан гэх асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд Завхан аймгийн Улиастай сумын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “ тухай“ дүгээр захирамжаар багийн тоот хаягт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг нэхэмжлэгч Ц.т гаргаж өгөхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Улиастай сумын газрын даамал нарт даалгаж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн үзэж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумынас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны акт буюу Улиастай сумын ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Улиастай сумын ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамжаар Монгол Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг үндэслэн Улиастай сумын багийн 3 дугаар гудамж тоот хаягт байршилтай 599 кв.м газрыг гэр, орон сууц, хашааны газрын зориулалтаар гуравдагч этгээд С.т 15 жилийн хугацаагаар ээр шийдвэрлэж, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /Хэргийн 1 дэх хавтас 21, 22 дугаар хуудсанд/
3. Гуравдагч этгээд С. нь ******* оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улиастай сумынд “...сумын ******* оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан үндэслэлээр газрын гэрчилгээ гаргуулах...” тухай, мөн Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “...Улиастай сум хэсгийн 3-9 тоот хашааны газрыг ээж Б. болон өөрийн нэр дээр салгаж гэрчилгээ гаргуулах...” тухай хүсэлт гаргасныг дээрх байдлаар шийдвэрлэсэн байна. /Хэргийн 1 дэх хавтас 120, 123 дугаар хуудсанд/
4. Улиастай сумын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасныг үндэслэн хавсралтад заасан нэр бүхий 23 иргэнд газар ээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Ц.т Улиастай сумын багийн тоот хаягт байршилтай 700 кв.м газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар ээр шийдвэрлэсэн агуулга тусгагдсан байна. /Хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудсанд/
5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...21.4.3... газрыг сумын баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад , ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, ...дараах эрх хэмжээтэй байна: ...23.4.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар , ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсынд бүртгэнэ” гэж тус тус заасан.
6. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаа, болзолтойгоор, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор газар эзэмших эрх үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн урьдчилсан нөхцөл нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болохыг хуульд тодорхой тусгаж өгчээ.
7. Нэхэмжлэгч Ц., гуравдагч этгээд С. нарт Улиастай сумын багийн хэсгийн 3 дугаар гудамжинд газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус олгогдсон байх боловч тэдэнд эзэмшүүлсэн газрын эргэлтийн цэгийг газар дээр нь хүлээлгэж өгч акт үйлдээгүй /ямар нэгэн баримт байхгүй/-ээс “газар давхардуулан эзэмшүүлсэн” гэх энэ маргаан үүсжээ. /Хэргийн 1 дэх хавтас 6, 215 дугаар хуудсанд/
8. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д зааснаар газрын алба нь газрын кадастр эрхлэх, газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, 23.4.3-д зааснаар сумын газрын даамал нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсынд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэж тус тус заасны дагуу аймгийн газрын алба болон сумын газрын даамал газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, газрын кадастрын зургийг хийж, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх үүрэгтэй байна.
9. Хариуцагч нараас Улиастай сумын 2013, ******* онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газар асуудлыг шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж байгаа ба Улиастай сумын иргэдийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор баталсан тус сумын 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багийн т 0,07 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг иргэнд ээр, мөн Улиастай сумын иргэдийн 2*******1 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан тус сумын ******* оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багийн 3 дугаар гудамжинд гэр, орон сууцны хашааны зориулалтаар нэг иргэнд 0.0599 га /599 кв.м/ газрыг ээр тусгасан ч газрын хаягийг нарийвчлан тусгагдаагүй байгааг тус тус дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтас132, 135, 54, 56 дугаар хуудсанд/
10. Нэхэмжлэгчийн зааж өгснөөр түүний эзэмшил гэх багийн хэсгийн 3 дугаар гудамжинд байрлалтай ертөнцийн зүгээр зүүн, баруун, хойд талаараа айлуудын хашаагаар хүрээлэгдсэн, урд талдаа дааман хаалга бүхий хашаатай, хашаан дээр нь “*******” гэсэн хаяг байршуулсан газар /үхэр мал хашсан байдалтай байв/-т шүүхээс үзлэг хийж, газрыг хэмжиж үзэхэд 599 кв.м байх ба гуравдагч этгээд С.т эзэмшүүлсэн гэх 599 кв.м газрын кадастрын зурагт тэмдэглэгдсэн эргэлтийн цэгүүдийг мөн тусгай багажаар олж хатгаж үзэхэд бүхэлдээ нэхэмжлэгчийн зааж өгсөн дээрх газартай давхацсан нөхцөл байдал тогтоогдсон. /Хэргийн 1 дэх хавтас 95-100 дугаар хуудсанд/
11. Тухайн маргаан бүхий газрын хашаан дээр “*******” тоот гэх хаяг хадагдсан байх ба уг хаягийг газар эзэмших эрхийн гэрчилгээн дээрх хаягаас зөрүүтэй, буруу байршуулсан, өөрөөр хэлбэл, тухайн хэсгийн 3 дугаар гудамжны айлуудын хашаан дээрх хаяг нь газар эзэмшигч нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгагдсан болон газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн хаяг /мэдээллийн санд С.ийн нэрээр тоот гэж бүртгэгдсэн/-аас зөрүүтэй байгааг хэргийн оролцогч нар тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь гэрч Б., П., Б., Ж., Б. нарын мэдүүлэг болон тэдэнд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /Хэргийн 1 дэх хавтас 152, 155, 159, 195, 2 дахь хавтасны 4 дүгээр хуудсанд/
12. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс Улиастай сумын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.т эзэмшүүлсэн 700 кв.м газрын байршлыг одоогийн шинэчилсэн хаягаар газрын мэдээллийн санд бүртгэгдсэн багийн 3 дугаар гудамжны тоот /хашаан дээр хадагдсан хаягаар ******* тоот/ хаягт байх боломжгүй, өөрийн эзэмшил газрын байршлыг нэхэмжлэгч андуурсан гэж тайлбарлан маргасан.
13. Улиастай сумын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар зөвхөн багийн хэсгийн 3 дугаар гудамжинд байршилтай газруудыг иргэдэд ээр шийдвэрлэсэн ба захирамжийн хавсралт дахь жагсаалтаас харахад тухайн гудамжны 3-*******, 3-03, 3-04, *******, , *******, *******, 3-10, 3-11, ... гэж дараалсан хаяг бүхий газруудыг олгосон байна. Харин тухайн гудамжны 3-01, 3-08 тоот хаяг дахь газруудыг эзэмшүүлсэн эсэх талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байх ба энэ талаар хэргийн оролцогч нар тайлбарлаж чадахгүй байна. /Хэргийн 1 дэх хавтас 4 дүгээр хуудсанд/
14. Монгол Их 2*******3 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх зохицуулалт буюу Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатныд газрын асуудал эрхэлсэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасан.
15. Нэхэмжлэгчээс 2012, 2013 онд газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх, хүсэлтэд газрын байршлыг тодорхойлсон эсэхийг тогтоохоор шүүх Улиастай сумын 2012-******* оны захирамжууд, 2012, 2013 онуудад иргэдээс газар эзэмших асуудлаар гаргасан өргөдөл хүсэлт, холбогдохд үзлэг хийсэн боловч нэхэмжлэгч Ц., гуравдагч этгээд С. нараас гаргасан өргөдөл, хүсэлт байхгүй, түүнчлэн 3-01, 3-08 тоот хаягт байршилтай газруудыг иргэнд эзэмшүүлсэн талаар мэдээлэл байхгүй тул баг 3-08 тоот хаяг дахь газрыг С.т эзэмшүүлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /Хэргийн 1 дэх хавтасны 148, 218 дугаар хуудсанд/
16. Өргөдөл, хүсэлтийг хуульд нийцүүлэн хүлээн авч бүртгэх, хавсаргасан баримт бичгийн бүрдлийг нягтлах нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа учир газар эзэмших тухай хүсэлтийг зохих ёсоор гаргаж, бүртгүүлээгүй, нөхөн бүрдүүлэлт хийлгээгүйд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүйг энд дурдах нь зүйтэй.
17. Нэхэмжлэгч Ц.т баг тоот хаягт байршилтай 700 кв.м газрыг эзэмших эрх олгосон Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжаас өмнө буюу 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаар захирамжаар баг т нэр бүхий гурван иргэнд газар ээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Ц.т 750 м.кв газрыг ахуйн зориулалтаар агуулга тусгагдсан байх боловч газрын байршлыг тодорхой заагаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.т Улиастай сумын багийн т газар талаар хоёр удаа шийдвэрлэж байсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч “...маргаан бүхий газрыг хамгийн анх 2012 оноос эхлэн эзэмших болсон, газрын даамлаас тухайн т газрыг дахин төлөвлөж, газрын хэмжээг багасгаснаар би 2013 оны дүгээр захирамжаар 700 кв.м газрыг эзэмших эрхтэй болсон...” гэх агуулгаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа бол хариуцагч нарын зүгээс энэ талаар тайлбарлаж чадахгүй байгааг дурдах нь зүйтэй.
18. баг хэсгийн 3 дугаар гудамж анх 2012 онд үүссэн, өөрөөр хэлбэл, энэ т газар олголтыг 2012 оноос хийж эхэлсэн байх ба нэхэмжлэгч Ц. уг гудамжинд газар хашиж хашаа хатгаж байсан болох нь гэрч И., С., Б. нарын мэдүүлгээр нотлогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 249, 2 дахь хавтасны 4, 10 дугаар хуудсанд/
19. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна: 23.3.3.газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх; 23.3.5.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах; ...23.4.Сумын газрын даамал, ..дараах эрх хэмжээтэй байна: …23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсынд бүртгэх; 23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэж заасан.
20. Нэхэмжлэгч Ц.ын тухайд Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжийн дагуу баг 3 дугаар гудамжны тоот /хуучнаар/ хаягт байршилтай 700 кв.м газрыг эзэмших эрх олж авсан, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байхад хариуцагч Завхан аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, газрын даамал нар нь дээрх газрын байршлыг газар дээр нь тогтоож, газрын кадастрын зургийг үйлдэх, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь холбогдох захирамж, нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон шүүхийн 2*******5 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул “кадастрын зураг гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /Хэргийн 1 дэх хавтас 25, 26 дугаар хуудсанд/
21. Газрын кадастрын нэгдсэн санг тусгай программаар эрхлэх болсонтой уялдуулан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх ажиллагаа захиргааны байгууллагын үүрэг тул хариуцагч нар “...нөхөн бүрдүүлэлт хийлгээгүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэх шалтгаанаар нэхэмжлэгчид газрын кадастрын зургийг хийж өгөхгүй байх, дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж, түүний газар эзэмших эрхэд саад учруулах үндэслэлгүй юм.
22. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжийн хавсралтад газрын байршлыг тодорхой заасан боловч баг хэсгийн 3 дугаар гудамжны эхлэл т иргэдэд хожим нэмж газар эзэмшүүлсэн, хашааны хаяг өөрчлөгдсөн, зарим иргэд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, анхны газар эзэмшигч нарын мэдээлэл газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, хариуцагч нар урьд гаргасан шийдвэрүүдээ нягтлаагүй зэрэг шалтгааны улмаас нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 700 кв.м газрын байршил бодит байдалд эргэлзээтэй, тодорхойгүй байдлыг үүсгэсэн байна.
23. Улиастай сумын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Ц.тай хамт баг хэсгийн 3 дугаар гудамжинд газар эзэмших эрх олж авсан гэрч Б.т хадгалагдаж буй түүний нэрээр хийгдсэн ******* нэгж талбарын дугаартай 598 кв.м газрын кадастрын зурагт газрын байршлыг “ хэсгийн 3 гудамж, 6 тоот хаалга” гэж тэмдэглэсэн байх ба уг кадастрын зургийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэвлэсэн байх боловч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтний гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулаагүй байх тул үнэн зөв баримт гэж үнэлэх үндэсгүйг дурдах нь зүйтэй. /Хэргийн 2 дахь хавтасны 8 дахь хуудас/
24. Мөн иргэн Б.т 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар гэрээнд газрын байршлыг нарийвчлан заагаагүй “ баг, ” гэж ерөнхий байдлаар тусгасан бол газрын мэдээллийн санд одоогийн хаягийг нь “ 3 дугаар гудамж 310 тоот” гэж тэмдэглэсэн байна. /Хэргийн 2 дахь хавтасны 6, 7 дугаар хуудас/
25. Нэхэмжлэгч Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжийн хавсралт дахь жагсаалтад тусгасан хаягийн дарааллаас харахад нэхэмжлэгч Ц.т эзэмшүүлсэн баг хэсгийн тоот хаяг дахь 700 кв.м газар нь иргэн А., С. нарт эзэмшүүлсэн газрын дунд байрлалтай байхаар байна. Дээрх жагсаалтыг хураангуйлан дараах байдлаар харуулбал:
| Д/д | эзэмшигчийн овог, нэр | Газрын хэмжээ /кв.м/ | Нэгж талбарын хаяг, байршил |
| 1. | ***** | 600 | баг *** тоот |
| 2. | **** | 700 | баг *** тоот |
| 3. | *** | 700 | баг *** тоот |
| 4. | **** | 700 | баг *** тоот |
| 5. | **** | 700 | баг *** тоот |
| 6. | **** | 600 | баг *** тоот |
| 7. | **** | 600 | баг *** тоот |
| 8. | **** | 600 | баг *** тоот |
| 9. | ***** | 600 | баг ***тоот |
| 10. | **** | 600 | баг *** тоот |
| .... | ... | ... | ... гэх мэт |
26. Дээрх баг хэсгийн 3 дугаар гудамж дахь хашааны газруудын хаяг, газар эзэмшигч нарын нэр одоогийн байдлаар хэрхэн өөрчлөгдөж дугаарлагдсан талаар Улиастай сумын иргэдийн болон багийн ажлын алба зэрэг байгууллагуудад хадгалагдаж буй нарийвчилсан, баримт байхгүй болох нь Улиастай сумын багийн 2*******5 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 4/123 дугаар, ******* дугаар сарын 14-ний өдрийн 4/34 дүгээр, Завхан аймгийн ийн хэлтсийн 2*******5 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн 21/54 дүгээр, Завхан аймгийн ын 2*******5 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн дүгээр албан бичиг, гэрч Ц., Б. нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 117, 142, 146, 163, 175-177, 180-182 дугаар хуудсанд/
27. Газрын кадастрын мэдээллийн сангаас харахад Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжийн хавсралт дахь жагсаалтад бичигдсэн газар эзэмшигчдийн газрын байршил болон газрын кадастрын мэдээллийн сан дахь зэргийг харьцуулан харахад хуучин хаягаар баг хэсгийн тоот хаяг бүхий байршилд олгогдсон нэхэмжлэгчийн эзэмшил гэх газар нь газрын кадастрын мэдээллийн санд шинэ хаягаар буюу хэсгийн 3 дугаар гудамжны тоот хаяг /хашаан дээрх хаяг ******* тоот/-аар гуравдагч этгээд С.ийн нэрээр бүртгэгдсэн байх бөгөөд түүний баруун талын залгаа 3-******* тоот /хашаан дээрх хаяг 316 тоот/-дтэй газрын эзэмшигчээр иргэн Б. бүртгэгдсэн байна. /Хэргийн 1 дэх хавтас 199-212 дугаар хуудсанд/
28. Гэрч Б. нь тухайн газрыг иргэн Б. /гуравдагч этгээд С.ийн ээж/-ээс шилжүүлэн авсан хэмээн мэдүүлсэн ба Б. нь анх Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжаар баг ******* тоот хаягт байршилтай 600 кв.м газрыг эзэмших эрх олж авчээ. /Хэргийн 1 дэх хавтас 3, 4 дүгээр хуудсанд/
29. Дээрх үйл баримтаас дүгнэхэд энэ хэрэгт нэхэмжлэгчээс маргаж буй хэсгийн тоот хаяг бүхий газар нь тоот хаягийн дарааллын хувьд иргэн Б.д эзэмшүүлсэн газар /******* тоот/-тай баруун талаараа хөрш залгаа байх үндэслэлгүй, тэдний дунд *******, 3-08 тоот хаягт байршилтай өөр иргэдийн эзэмшил газар байхаар байна.
30. багийн 3-08 тоот хаягт байршилтай газрыг иргэнд эзэмшүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байгаа бол ******* тоот хаягт байршилтай газрыг иргэн С.д мөн Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжаар анх эзэмшүүлсэн ба тэрээр 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Ө.ад газар эзэмших эрхээ шилжүүлсэн нь шүүхийн 2*******5 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтас 4, 221 дүгээр хуудсанд/
31. Гэхдээ дээрх газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжид газрын хаягийг баг тоот гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, иргэн С.гээс Ө.ад шилжүүлсэн газрын хаяг нь нэхэмжлэгч Ц.т эзэмшүүлсэн газрын хаягтай адилхан байна.
32. Иргэн С. нь газар эзэмших эрхээ тийнхүү шилжүүлсэн тул Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжийн хавсралт дахь жагсаалтыг үндэслэн дүгнэвэл нэхэмжлэгч Ц.ын өөрийн эзэмшил хэмээн маргаж буй газрын баруун талын хөрш залгаа ******* тоот хаягт байршилтай газрын эзэмшигч нь иргэн Ө. байхаар, харин зүүн талын хөрш залгаа ******* тоот хаягт байршилтай газрын эзэмшигч нь А. байхаар байна.
33. Иргэн А. нь газраа бусдад шилжүүлээгүй 2013 оноос хойш эзэмшсэн нь газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байх боловч “шинэ хаяг” гэх т газрын хаяг тодорхой тусгагдаагүй, кадастрын зураглалаас харахад байршлын хувьд одоо түүний газар нэхэмжлэгчийн маргаж буй газрын зүүн талд залгаа биш, харин иргэн Б.ын эзэмшил газар /шинэ хаягаар 310 тоот/-ын зүүн талд залгаа байршиж байна.
34. Өөрөөр хэлбэл, Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжийн хавсралтад заасан жагсаалтыг үндэслэвэл нэхэмжлэгчийн маргаж буй газар нь иргэн А. /зүүн талын ******* тоот/, иргэн Ө. /баруун талын ******* тоот/ нарын эзэмшил газруудын дунд байрлалтай байх ёстой боловч өнөөдрийн байдлаар газрын кадастрын мэдээллийн санд байрлалын хувьд өөрөөр бүртгэгдсэн буюу иргэн Б. /зүүн талын 310 тоот/, Б. /баруун талын ******* тоот/ нарын эзэмшил газрын дунд байрлалтай байх төдийгүй гуравдагч этгээд С.ийн нэрээр бүртгэгдсэн байгаа нь шүүхийн 2*******5 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийн ажиллагаагаар тогтоогдсон. /Хэргийн 2 дахь хавтасны 199-212 дугаар хуудсанд/
35. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд Улиастай сумын багийн хэсгийн 3 дугаар гудамжинд иргэдэд эзэмшүүлсэн газрын хаяг байрлал ойлгомжгүй, хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй, Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжаар иргэдэд эзэмшүүлсэн газрын хаяг, дараалал газрын кадастрын мэдээллийн санд өөрөөр бүртгэгдсэн, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын байршлыг газар дээр нь бодитоор тогтоож, кадастрын зургийг үйлдээгүй зэрэг нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
36. Хариуцагч Улиастай сумынас ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамжаар С.т багийн хэсгийн 3 дугаар гудамжны тоот хаягт байршилтай 599 кв.м газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар дээ анх 2012 оноос газар олголт хийж гудамж үүсгэсэн тухайн байршилд зөвхөн тоот хаягт байршилтай газрыг хэн нэгэнд эзэмшүүлээгүй орхигдуулсан эсэх, эсхүл уг газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа эсэхийг судалж нягтлах зэргээр газрын бодит байдлыг баримтаар тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан журмыг хангаагүй, үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээрх үндэслэлээр зөрчсөн байна.
37. Улиастай сумын 2013 оны дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.т эзэмшүүлсэн баг хэсгийн 3 дугаар гудамжны тоот хаяг бүхий газрын талаар нарийвчлан тодруулсны эцэст гуравдагч этгээдэд газар асуудлыг хариуцагчаас шийдвэрлэх нь зүйтэй.
38. Өөрөөр хэлбэл, хариуцагч Улиастай сумынас ******* оны дугаар захирамжаар С.т газар эзэмших эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэж байгаа эсэхийг хариуцагч өөрөө дахин нягтлах шаардлагатай байна.
39. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжид хамааралгүй буюу энэхүү шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийх нь хариуцагч Улиастай сумын үүрэгт хамааралтай байх тул энэхүү үйл баримтыг тодруулсны эцэст хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар газрын маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зөв юм.
40. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Завхан аймгийн Улиастай сумын ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамжийг 45 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
41. Хариуцагч Улиастай сумынас дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын байршлыг нягтлан тогтоож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй холбоотой болон гуравдагч этгээдэд Улиастай сумын багийн хэсгийн 3 дугаар гудамжинд газар асуудлыг цогцоор нь дахин шийдвэрлүүлэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхээр байх тул маргаан бүхий захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
42. Шүүхээс хариуцагчид дахин шинэ акт гаргах 45 хоногийн хугацаа тогтоож өгсөн бөгөөд дээрх хугацаанд энэ шийдвэрийн Тогтоох т дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Улиастай сумын ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамж хүчингүй болох бөгөөд шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолохыг дурдах нь зүйтэй.
43. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, ...хугацааг заана”, 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох т тусгана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай сумын, газрын даамал нар хамтран хэрхэн биелүүлэх арга замыг дараах байдлаар тодруулж тусгах нь зүйтэй. Үүнд:
1. Завхан аймгийн Улиастай сумын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.т эзэмшүүлсэн Улиастай сумын багийн хэсгийн тоот /хуучин хаягаар/ хаягт байршилтай 700 м.кв газрын байршлыг нарийвчлан тогтоох.
2. Нэхэмжлэгч Ц.т эзэмшүүлсэн газрын кадастрын зураглалыг зохих ёсоор гаргаж, газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэх.
3. Улиастай сумын ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээд С.т ээр шийдвэрлэсэн Улиастай сумын багийн хэсгийн 3 дугаар гудамжны тоот хаяг /шинэ хаягаар/-т байршилтай, нэгж талбарын дугаартай 599 кв.м газрын байршлыг дахин нягтлан үзэж, нэхэмжлэгч Ц.т хэсгийн тоот хаяг /хуучин хаягаар/-т эзэмшүүлсэн 700 кв.м газар болон бусад хөрш залгаа бусдын эзэмшил газруудтай давхцахгүй байх боломжтой эсэхийг тогтоосны эцэст С.т тухайн байршилд газар асуудлыг дахин шийдвэрлэсэн захирамж гаргах гэж тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.5, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх т заасныг үндэслэн Завхан аймгийн Улиастай сумын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар Ц.т эзэмшүүлсэн Улиастай сумын багийн хэсгийн тоот хаягт байршилтай газрын кадастрын зургийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Улиастай сумын газрын даамал /Г./ нарт даалгаж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргуулахаар Завхан аймгийн Улиастай сумын ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамжийг шүүхийн шийдвэр хүчин хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Улиастай сумын ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь т заасныг баримтлан шүүхийн энэхүү шийдвэрийг хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай сумын, газрын даамал нар хамтран дараах байдлаар гүйцэтгэсүгэй.
3.1 Завхан аймгийн Улиастай сумын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.т эзэмшүүлсэн Улиастай сумын багийн хэсгийн тоот /хуучин хаягаар/ хаягт байршилтай 700 м.кв газрын байршлыг нарийвчлан тогтоож, эргэлтийн цэгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, баримт үйлдэх.
3.2. Нэхэмжлэгч Ц.т эзэмшүүлсэн газрын кадастрын зураглалыг зохих ёсоор гаргаж, газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэх.
3.3 Улиастай сумын ******* оны ******* дугаар сарын ******* өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээд С.т ээр шийдвэрлэсэн Улиастай сумын баг хэсгийн 3 дугаар гудамжны тоот хаяг /шинэ хаягаар/-т байршилтай, нэгж талбарын дугаартай 599 кв.м газрын байршлыг дахин нягтлан үзэж, нэхэмжлэгч Ц.т хэсгийн тоот хаяг /хуучин хаягаар/ бүхий байршилд эзэмшүүлсэн 700 кв.м газар болон бусад хөрш залгаа бусдын эзэмшил газруудтай давхцахгүй байх боломжтой эсэхийг тогтоосны эцэст С.т тухайн байршилд газар асуудлыг дахин шийдвэрлэсэн захирамж гаргах.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улиастай сумын, Улиастай сумын газрын даамал нараас 70 200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Ц.т олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх т заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ