Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 157/ШШ2025/00081

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                     

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *******-*******  холбогдох “1,03,000 (арван долоон сая гучин таван мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 202 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* нь 202 оны 0 дугаар сарын 1-ний өдөр Хасбанкнаас цалингийн зээл 30 сарын хугацаатай, 18%-н хүүтэй 16.03.000 (арван зургаан сая гучин таван мянган) төгрөгийн зээл, мөн pocket app-с 1,000,000 төгрөгийн зээл аваад тэр зээлж авсан мөнгөө *******-******* 202 оны 0 дугаар сарын 1-ний өдөр Төрийн банкны 320001818 дансанд ,00,000 (дөрвөн сая таван зуун мянган) төгрөгийг шилжүүлж мөн *******- нь найз охин маань байгаа юм гэж хэлээд ******* ******* Хаан банкны 966301 тоот дансанд 11,00,000 (арван нэгэн сая таван зуун мянган) төгрөгийг шилжүүлсэн. *******- найз нь банкны зээлээ хаагаад эргүүлээд банкнаас зээл авч өгнө. Яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул туслаач чи надад (*******-) нь цалингийн зээл аваад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд найздаа тус болсон юм. 202 оны 0 дугаар сарын 1-ний өдрөөс 202 оны 03 дугаар сарын 10-ны өдөр буюу өнөөг хүртэл *******- нь миний мөнгийг буцааж өгөхгүй, өнөөг хүрлээ. Иймд энэ маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна.” гэжээ. 

 

2.Хариуцагч овогт *******- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хэнтий аймгийн сумын -р баг гудамж тоотод амьдардаг. Нэхэмжлэгч *******эс 1,03,000 төгрөг зээлсэн нь үнэн болно. Мөн *******тэй байнгын холбоотой байдаг. 202 оны 2-р сараас 3 сар хүртэл холбоогүй байсан. Нэхэмжлэгч *******д хүндэтгэх шалтгааны улмаас өөртэй нь ярилцаж хойшлуулж байсан. *******- миний бие ажил хийдэг бөгөөд сарын цалин аваад зээлэнд хамрагдах боломжтой тул энэ үед төлж дуусгах саналтай байна. Өмнө нь зөндөө мөнгө хайсан боловч олдохгүй байсан учраас миний энэ тайлбарыг хүлээн авна уу.” гэжээ. 

3.Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие овогтой Ган-Эрдэнэ нь *******-н тайлбар өргөдөлтэй танилцлаа. *******-гээс авах 1,03,000 төгрөгийг ойрын хугацаанд мөнгөө авах хүсэлтэй байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,03,000 (арван долоон сая гучин таван мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

 

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

3.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******- нь нэхэмжлэлийн шаардлага болох  1,03,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

.Нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,12 төгрөгийн тал хувь болох 121,62 төгрөг 0 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 121,62 төгрөг 0 мөнгийг, хариуцагч *******-гээс улсын тэмдэгтийн хураамж 121,62 төгрөг 0 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн , , 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* нэхэмжилсэн “1,03,000 (арван долоон сая гучин таван мянга) төгрөгийг хариуцагч *******- нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн . дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,12 төгрөгийн тал хувь болох 121,62 төгрөг 0 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 121,62 төгрөг 0 мөнгийг, хариуцагч *******-гээс улсын тэмдэгтийн хураамж 121,62 төгрөг 0 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ