Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2025/00092

 

 

*******иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

*******иуцагч ******* ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,884,734,20 (найман сая найман зуун наян дөрвөн мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* банктай                              ЗГ-Я000248982-2024/06/30 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 3,260,000 (гурван сая хоёр зуун жаран мянган) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Мөн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* банктай ЗГ-Я000248982-2024/07/07 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 6,380,000 (зургаан сая гурван зуун наян мянган) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан, мөн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* банктай ЗГ-Я000248982-2024/07/09 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 360,000 (гурван зуун жаран мянган) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан, мөн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* банктай ЗГ-Я000248982-2024/07/22 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 150,000 (нэг зуун тавин мянган) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Мөн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* банктай 3Г-R000248982-2024/08/02 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус авсан.

Зээлдэгч ******* нь ЗГ-R000248982-2024/06/30, ЗГ-R000248982-2024/07/07, ЗГ-R000248982-2024/07/09, ЗГ-R000248982-2024/07/22, ЗГ-R000248982-2024/08/02 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 58 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 03-р сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,884,734.20 (найман сая найман зуун наян дөрвөн мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг хорин мөнгө) төгрөг, мөн 157,106 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банкинд олгож өгнө үү.” гэжээ.

 

            2.*******иуцагч ******* ******* овогт ******* Ганпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа. “******* миний бие “******* банк”-наас нэхэмжилсэн 8,884,734,20 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 500,000 төгрөгөөр төлөлт хийхийг зөвшөөрч байна.” гэжээ.

                                                                                     

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ч.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,884,734,20 (найман сая найман зуун наян дөрвөн мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг хорин мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* банк” ХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,884,734,20 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.*******иуцагч ******* нь нэхэмжлэгч “******* банк” ХК-тай зээлийн эрх нээх гэрээ байгуулж, цахим зээлийн гэрээ байгуулж зээл авсан, үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 8,884,734,20 төгрөгийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,884,734,20 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

            7.*******иуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,884,734,20 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

8.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,106 төгрөгийн тал хувь болох 78,553 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 78,553 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 78,553 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,884,734,20 (найман сая найман зуун наян дөрвөн мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг хорин мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,106 төгрөгийн тал хувь болох 78,553 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 78,553 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 78,553 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ