Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 311/ШШ2025/00191

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ... баг, Б........, .... байр 1 тоотод байрлах, ........ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ...........л нэгдэл дунд .....гудамж,..... тоот хаягт оршин суух, Ж........... М.........., Г..........ын Д........ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүрэгт 9.306.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.М........, Г.Д......... нараас 9.306.736 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.М......., Г.Д....... нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...зээлийн төлбөр 9.306.736 төгрөгийг сар бүрийн 26-ны өдрөөр 400.000 төгрөгөөр графикийн дагуу төлж барагдуулах боломж олгож эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч Ж.М......., Г.Д.......... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.306.736 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.М........., Г.Д.......... нь нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 9.306.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165.258 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ........ББСБ ХХК-ийн 9.306.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.М..........., Г.Д......... нар бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82.629 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 82.629 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ