| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0102/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч, хохирогч О.Х, Г.Т
шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Х , Г.Т, Ш.Б нарт холбогдох эрүүгийн 2017 2501 2213 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Элсний хаяа ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Т /РД:/,
2. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О.Х , /РД:/,
3. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш.Б /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Эрчим Арт ХХК-ний барилгын хашаанд иргэн О.Х, Б.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч О.Х нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Эрчим Арт ХХК-ний барилгын хашаанд Ш.Б бүлэглэн иргэн Г.Тогтохбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Э ХХК-ний барилгын хашаанд О.Х бүлэглэн иргэн Г.Тогтохбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч Г.Тогтохбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Эрчим артын манаач над руу залгаад Х барилгаас бохир халиад байна гэж дуудсан. Ингээд би холбогдох хүмүүс рүү нь энэ бохирын асуудлаа шийдээрэй, одоо соруулахгүй бол манай барилга руу асгараад байна, санаатай манай барилга руу хийсэн байна гэж хэлсэн. Орой 18 цаг хүртэл барилгын талбай дээр хүлээсэн боловч ирээгүй. Маргааш нь бохирыг нь шууд хүмүүсээр шороогоор булуулсан. Нэг дугаараас залуу над руу залгаад чамайг ална гээд дарамталсан. Маргааш нь ахиад утсаар залгаж дарамталсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Х залгаад ална, хядна чи хэн бэ гэж дарамтлаад барилгын хашааны гадаа очсон чинь Х бууж ирээд намайг сая утсаар ярьсан уу гэж хэлэхээр нь би тийм байна гэж хэлсэн чинь мэндийн зөрөө байхгүй миний шанаа руу цохисон. Би хойшоо нэг алхсан чинь араас нэг нь боосон. Ингээд боосон байхад Х миний нүүр рүү нэг удаа цохиход манай хоёр ажилтан ирж салгасан. Хэрүүл болоод би барилга руу явж ороод Х д та нар санаатайгаар манай барилгын граж руу бохироо хийсэн байна гэж хэлсэн чинь дахиад миний шанаа руу цохиод боосон. Бооход нь миний цагны оосоронд Х хацар нь урагдсан санаж байна. Барилгын талбай дээр халзан толгойтой залуу бохирыг онгойлгочихсон байхаар нь би ажилчидаа “наадхаа хаа” гээд траншаны хажууд согсож байсан чинь халзан толгойтой залуу хүрч ирээд намайг цохисон бөгөөд би хойшоо хана хавсарч мөргөсөн. Би тухайн үед гартаа хүрз барьсан байсан бөгөөд хүрзнийхээ ишийг дээш нь өргөсөн чинь тэр хүн ирээд хүрзний иш мөргөсөн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-28 дугаар хуудас/,
Хохирогч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын эхээр манай барьсан барилгын бохирыг 2, 3 залуучууд бөглөөд байна гэж Их наран өргөө констракшны орчуулагч Уянга надад хэлсэн. Уянгаас Тогтохбаатарын утсыг нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед залгаад ярьсан чинь Т утасны цаанаас юу ярихав, барилга дээр бохирын шугаман дээр хүрээд ир гэхээр нь Б , М нарын хамт яваад очсон. Очоод машинаас буусан чинь Т араас машинтайгаа ирж таараад уулзаад надтай барьцалдсан чинь Б , М нар салгасан. Хашаа руу ороод би ажилчидаа наад тагласан бохирыг онгойлго гэсэн чинь Т тэнд байсан ажилчид руу нээлгүүлэхгүй гээд дайрахаар нь би Тогтохбаатарыг бариад авсан чинь тэр залуу намайг мөргөхөөр нь би тэр залууг эргүүлээд боогоод боолцсон байхдаа харилцан нүүр рүүгээ 1, 2 удаа цохилцсон. Тэр залуугийн гар нь цуцаад надаас зуурсан гараа тавиад заа боль гэснээ гараад явчихсан. Цагдаагийн хэсэг дээр очих үед Т зөрөөд гарч байсан. Байцаалт өгчихөөд буцаад барилгын талбай дээр очиход Т М толгой руу цохисон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-21 дүгээр хуудас/,
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлынхаа оффис дээр сууж байсан чинь захирал Х Сувдан хотхоны бохирыг хүн бөгөлчихсөн оршин суугчидаас нь хэл ам хийгээд байна, хамт очье гэхээр нь дагаад явсан. Ингээд барилгын талбай дээр очоод машинаас буухад Т Х нар маргалдаад зууралдсан. Тэгэхдээ сүртэй зодоон болоогүй. Тэр хоёр маргалдаж байхад миний утас дугараад хашаанаас гарчихаад буцаад ороод ирсэн чинь тэр хоёр салчихсан байсан. Бохирын хоолойг тагласан шороог ухуулаад зогсож байсан чинь Т ирээд ухуулахгүй гээд ухаж байсан хүрзийг авчихаад буцааж булна гээд байсан. Ингээд Б бохирын хоолойг таглаад буцаж бөглүүлэхгүй гээд бохирын хоолойны таган дээр зогсож байсан чинь Т намайг хэл амаар доромжилж байгаад гараа далайх шиг болохоор нь би нүүр рүү нь түлхсэн чинь хүрзээр толгой руу цохичихсон. Т байшингийн ханын хажууд зогсож байсан бөгөөд өөрөө хэлэхдээ хана мөргөчихсөн гэж яриад байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹8067 дүгнэлтэд “О.Х биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 36 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹7922 дүгнэлтэд “Г.Т биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний гадна булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун доод үүдэн 1-р шүдний хазах гадаргуун эмтрэл, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 41 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ¹865 дүгнэлтэд “2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шинжээч эмч Н.Э гаргасан №7922 дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй. …хөнгөн зэрэгт хамаарна. Г.Т 2017.06.15-ны Натур эмнэлгийн толгойн КТГ-ийн зургийг дахин уншуулахад зүүн нүдний ухархайн доод хана хуучин хугаралтай байна” гэжээ /хэргийн 48-49 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹8068 дүгнэлтэд “Б.М биед тархи доргилт, зулгайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 54 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хэргийн 13-16 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 18 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 58, 61, 63 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60, 62, 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Эрчим Арт ХХК-ний барилгын хашаанд иргэн О.Х Б.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч О.Х нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Эрчим Арт ХХК-ний барилгын хашаанд Ш.Б бүлэглэн иргэн Г.Тогтохбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Эрчим Арт ХХК-ний барилгын хашаанд О.Х бүлэглэн иргэн Г.Тогтохбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Х Г.Т Ш.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч нар нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нар нь ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, О.Х Ш.Б нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэснээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.