| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00103/И |
| Дугаар | 157/ШШ2025/00097 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00097
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* аймаг ******* сум ******* дүгээр баг ******* 1*******01 тоотод оршин суух ******* д холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,059,63*******,93 (нэг сая тавин есөн мянга зургаан зуун гучин дөрвөн мянга ерэн гурав) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 0******* дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулан 1,23*******,55*******.96 (нэг сая хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуун тавин дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг, 2******* сарын хугацаатай, жилийн *******2% хувийн хүүтэйгээр зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээл олголт, төлөлтийн тооцоолол
|
| Төлөх | Төлөгдсөн | Зөрүү |
| Үндсэн төлбөр | 1,3*******9,900.00 | 553,*******27.58 | 796,*******72.*******2 |
| Хур.хүү | 998,702.03 | 755,702.52 | 2*******2,999.51 |
| Нэм.хүү | 67,895.90 | *******7,732.90 | 20,163.00 |
| Нийт | 2,*******16,*******97.93 | 1,356,863.00 | 1,059,63*******.93 |
Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,059,63*******.93 (нэг сая тавин есөн мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, ******* ******* ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч овогт ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,059,63*******,93 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Миний бие ажил хийх хугацаандаа зээл аваад түр хугацаагаар ажилгүй байсны улмаас төлж чадаагүй. Мөнгөн төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хувааж төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч д холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,059,63*******,93 (нэг сая тавин есөн мянга зургаан зуун гучин дөрвөн мянга ерэн гурав) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
*******.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,059,63*******,93 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,059,63*******,93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,059,63*******,93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,982 төгрөгийн тал хувь болох 1*******,991 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 1*******,991 төгрөгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 1*******,991 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,059,63*******,93 (нэг сая тавин есөн мянга зургаан зуун гучин дөрвөн мянга ерэн гурав) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,982 төгрөгийн тал хувь болох 1*******,991 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 1*******,991 төгрөгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 1*******,991 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
*******.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ