| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00013/И |
| Дугаар | 146/ШШ2025/00010 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2025/00010
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй,
“талийгаач ***** хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч **** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Манай нөхөр болох **** нь 2024 оны 10 сард бурхан болсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй болохоор тэтгэвэр өвлөгддөг хууль батлагдаад тэтгэвэр өвлөж авах гэтэл хамтын амьдралтай байсан талаар баримт байхгүй байгаа учраас хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох гээд шүүхэд хандсан. Тиймээс нөхөр болох ***** хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
2. Хүсэлт гаргагч **** нь өөрийн болон талийгаач **** нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 6-7/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, талийгаач **** нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 35/, хүү ***** нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 10-13/, 2024 оны 11 дүгээр сарын 12, 13-ний өдрийн 204, 218 дугаартай Өвөрхангай аймгийн **** багийн Засаг даргын тодорхойлолтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ****** дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 2/ Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ***** дугаартай зөвлөмжийн хуудас /хх-ийн 5/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.
2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хангасан өөрөөр хэлбэл ****** хамтран амьдарч байсан байдлыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний тэтгэвэр авах эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагч **** нь талийгаач **** 1976 оноос 2024 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэдийгээр, *****, талийгаач **** нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хүсэлт гаргагч **** болон талийгаач **** нар 1976 оноос 2024 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан болох нь хэрэгт авагдсан талийгаач **** нас барсны гэрчилгээний хуулбар /хх 35/, ****** зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.2. Түүнчлэн, шүүх иргэн **** нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч нар ********” гэж тус тус мэдүүлжээ. (хх-ийн 31, 33 дугаар хуудас)
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ****, талийгаач ***** нарыг 1976 оноос 2024 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН