| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00373/И |
| Дугаар | 197/ШШ2025/05012 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/05012
2025 04 25 197/ШШ2025/05012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 426 дугаар байр, 10-******* хаягт оршин суух Хө******* овогт Ба******* Нэ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, МН тауэр, 10 давхар, ******* хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 4,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирол болох зуулчлалын хөлс 1,364,000 төгрөг, ******* коллежоос сургалтын төлбөрийг дутуу буцаан олгосоны хохирол 1,655,000 төгрөг, хариуцагч зуучлалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд буцаан олгоогүйгээс зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 1,900,000 төгрөг, нийт 4,900,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч сайн дураар гэрээнээс татгалзсан, ******* коллежид төлсөн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй, үйлчилгээний урьдчилгаа төлбөр 1,364,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзахгүй гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч Б.Нэ******* нь Канадын Ниагара коллежид суралцах зорилгоор хариуцагч ******* ХХК-тай Үйлчилгээний гэх гэрээг байгуулж, хариуцагч нь тус сургуульд суралцах цогц зөвлөгөөг өгөх, нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу түүний нэрийн өмнөөс Канадын Ниагара коллежид цахим болон цаасан маягтуудыг бөглөж хүргүүлэх, материалын тайлбарууд болон орчуулгын үйлчилгээ үзүүлэх, Канад улсын сургалтын виз мэдүүлэх, нэхэмжлэгч нь тухайн үйлчилгээний урьдчилгаа хөлсөнд 400 америк долларыг, виз гарсан тохиолдолд 800 америк долларыг нийт 1,200 америк долларыг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 7-10, 33-36/
3.2. Хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч Б.Нэ*******ын нэрийн өмнөөс Канадын Ниагара коллежид хүсэлт илгээх, маятуудыг мэдүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлсний үр дүнд Канадын улсын Ниагара коллежоос Б.Нэ*******т баталгаажуулах захидал, төлбөрийн хураангуй, хүсэлт хүлээн авсан захидал, төлбөрийн хураамжийн мэдэгдэл ба нэхэмжлэхийг ирүүлж, нэхэмжлэгч Б.Нэ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Канадын улсын Ниагара коллежийн дансанд сургалтын төлбөр болох 4288.55 ам долларыг төлсөн байна.
4. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Тодруулбал, Хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч Б.Нэ*******ын нэрийн өмнөөс Канадын Ниагара коллежид хүсэлт илгээх, маятуудыг мэдүүлэх зэрэг цогц үйлчилгээг үзүүлж, нэхэмжлэгч Б.Нэ******* нь үйлчилгээний төлбөрийн урьдчилгаанд 1,364,000 төгрөг төлсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй бөгөөд хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг гэрээний шаардах эрхтэй.
4.2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримт, талуудын тайлбараар хариуцагч ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тайлбарлавал, хариуцагч буюу зуучлагч ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэгч буюу зуучлуулагч Б.Нэ*******ын нэрийн өмнөөс холбогдох баримтыг бүрдүүлж өгснөөр ******* коллежоос баталгаажуулах захидал, төлбөрийн хураангуй, хүсэлт хүлээн авсан захидал, төлбөрийн хураамжийн мэдэгдэл ба нэхэмжлэхийг ирүүлснээр нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгаар сарын 04-ний өдөр төлбөрөө төлсөн боловч төлбөр төлснөөс хойш 6 хоногийн дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тухайн сургуульд санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас суралцах боломжгүй гэх үндэслэлээр суралцахгүй болохоо илэрхийлж, төлбөрийг буцаан олгох хүсэлт гаргажээ. /хх 31/
4.3. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4-т Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно., 221.5-т Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ., мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т Хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно. гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс сайн дураар татгалзсанаар гэрээнд заасан виз мэдүүлэх үйлчилгээг хариуцагч үзүүлэх боломжгүй болжээ.
4.4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч дээр дурдсанаар хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь сургалтын төлбөр болох 4288.55 америк долларыг хариуцагч ******* ХХК-д бус Канадын улсын Ниагара коллежид төлсөн зэрэг үйл баримтаас дүгнэвэл сургалтын төлбөрийн зөрүү 1,655,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж буй нь үндэслэлгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч зуучлалын хөлс болох 1,364,000 төгрөгийг буцаан олгоогүйн улмаас нэхэмжлэгч зээлийн хүүгийн төлбөрт 1,900,000 төгрөг төлж хохирсон, хариуцагч гэрээнд заасан мэдээллийг бүрэн өгөөгүй буюу канадад суралцах явцдаа 7 хоногт 10-аас илүү цаг ажил хийх боломжгүй болохыг Канадын улсын Ниагара коллежид суралцагчдын цахим бүлгэмээс олж мэдсэн учраас гэрээнээс татгалзсан гэх үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй.
6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй. гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүй боловч хариуцагч нь зуучлалын хөлс болох 1,364,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг зөвшөөрсөн.
Иймд хариуцагч ******* ХХК-иас 1,364,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нэ*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,536,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 410 дугаар зүйлийн 410.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 1,364,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нэ*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,536,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нэ*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР