| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0105/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б холбогдох эрүүгийн 1706 0038 50006 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Т тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, О.Б , /РД:ВЗ76041218/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Б нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6-135а тоотод оршин суух иргэн Д.Д бага насны 11 настай, 2 настай 2 хүүхдийг нь гэртээ байхад нь орж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өглөө эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ байж байтал манай гэрийг барьж өгсөн 3 залуугийн 1 нь согтуу 06 цагийн үед орж ирээд мөнгө нэхээд байсан. Тэгэхээр мөнгө байхгүй байна гээд бэлэн байсан задгай 700 төгрөгөө өгөөд дахиж битгий манайд орж ирээрэй гээд гаргасан ба картнаасаа мөнгө аваад өг гээд байсан. Тэгтэл нөгөө залуу 10 цагийн үед дахиад согтуу манай хашааг давж орж ирээд мөнгө нэхээд байхаар нь эхнэр уурлаад загнаж байгаад цагдаа дуудлаа шүү гэж хэлээд гаргасан. Эхнэр бид хоёр хамтдаа 11 цаг өнгөрч байхад гадагшаа юманд явсан ба гэрт 10, 2 настай хоёр хүүхэд үлдсэн. Буцаад 14 цагийн үед гэртээ иртэл нөгөө өглөөний ах согтуу орж ирээд айлгаж байгаад гар утас аваад явчихлаа гээд айчихсан миний өөдөөс гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-14, 38 дугаар хуудас/,
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.07.14-нд манай хүү О.Б ард талын айлаас дэлгэц нь хагархай 1 ширхэг хар өнгөтэй товчлуургүй гар утсыг аваад ард талын ТҮЦ-нд тавьсан байсан. Тэгээд би тэр ТҮЦ-ээс 2.000 төгрөгөнд тавьсан гэхээр нь 2.000 төгрөг өгч авахуулаад тэр айлын эмэгтэйд нь өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.07.14-ний үүрээр 05-06 цагийн үед манайд согтуу орж ирээд архины мөнгө нэхэхээр нь байхгүй гээд гаргасан. Тэгтэл эргэж орж ирнээ гээд гарсан ба ахиад 09 цагийн үед босчихсон байхад орж ирээд байхгүй гээд манай нөхөрт хөөгдөөд гарсан. Нөхөр бид хоёр ажилдаа явцгаагаад хоёр хүүхдийг гэртээ байхад нь орж том хүүгээс утсаар чинь яриадхая гэж аваад гараад утсыг нь авч явсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 31 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Б нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6-135а тоотод оршин суух иргэн Д.Д бага насны 11 настай, 2 настай 2 хүүхдийг нь гэртээ байхад нь орж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 жилийн хорих ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч О.Б холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй хэдий ч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,согтууруулах ундаа хэрэглийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.