МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.*******,
Хариуцагч: Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал
Гуравдагч этгээд: Л.******* нарын хоорондын “Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын болон мөн Хурлын комиссын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн тус бүр 02 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, хариуцагч Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга М., хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал, гуравдагч этгээд Л.*******, гэрч У., М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч нь “Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоол болон мөн Хурлын тооллогын комиссын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдөр хийсэн бөгөөд хуралдаанаар тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулж “02” дугаартай маргаан бүхий тогтоолыг гаргажээ.
3. Нэхэмжлэгч Х.******* нь 2025 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох “Саналын хуудас”-тай танилцаж, мөн сарын *******5-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн байх ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
3.*******. Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны комиссын даргаар Л.*******той ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох М.г ажиллуулсан,
3.2. Тус хуралдааны материал, саналын хуудастай танилцах хүсэлтийг 2025 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр Булган аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гарган зохих зөвшөөрөл авсны дагуу холбогдох материалуудтай танилцах явцдаа багийн Засаг даргад нэр дэвшигчдэд өгсөн оролцогчдын “Саналын хуудас”-ыг тоолоход 233 биш 23******* ширхэг саналын хуудас байсан ба Л.*******т өгсөн гэх саналын хуудас дотроос Х.******* гэх нэртэй 2 ширхэг саналын хуудас гарч ирсэн,
3.3 комиссын саналын хуудсыг буруу тоолж, танилцуулсан алдаатай үйл ажиллагааны улмаас миний багийн Засаг даргад нэр дэвших, ******* сумын ******* дүгээр багийн иргэдээс надад саналаа өгсөн иргэдийн сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхлууд зөрчигдсөн гэж маргааны үндэслэлээ тодорхойлон “Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын болон мөн Хурлын комиссын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн тус бүр 02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна. Тэрээр “Миний бие нь 2025.оны 0******* дүгээр сарын 08-ны өдөр Булган аймаг ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар ******* дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшсэн. Тус өдрийн хуралдааны явцад саналын тоог тоолох комисс томилогдон, сонгуулийн саналын хуудсыг тоолж, нийт санал өгсөн 233 хүн оролцсон...Х.******* **************5 санал авсан ...Л.******* **************7 санал авсан..., ******* хүчингүй саналын хуудас байна гэж танилцуулж нэр дэвшигч Л.*******ыг ялсан тухай комиссын М. иргэдэд танилцуулсан. Үүнийг дараа Л.*******ыг Засаг даргад нэр дэвшиж байгааг танилцуулсан. Өөрөөр хэлбэл Л.******* нэр дэвшигчийг танилцуулахад... саналын хуудсыг үнэн зөв тоолсон эсэхэд эргэлзээтэй санагдсан учраас 2025 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр сонгуулийн үйл ажиллагаатай холбогдох баримттай биечлэн танилцах хүсэлт гаргасан. Тухайн баримттай танилцах зөвшөөрлийг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Н. өгсөн.
Ингээд сонгуулийн холбогдох баримтыг танилцахаар сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын танхимд ороход саналын хуудсыг нааж байна гэх шалтгаан хэлж М., Л.******* нар байсан. Сонгуулийн саналын хуудас битүүмжлэгдээгүй ил байсан. Нэгэнт сонгуулийн баримт бичигтэй танилцах зөвшөөрөл олгосны дагуу хөндлөнгийн этгээдээр багийн иргэн Л., Ц., Б. нарыг оролцуулж, баримт бичгийн хянагчаар сумын иргэдийн Хурлын ажлын албаны ажилтан У.ыг байлцуулан битүүмжлэлгүй сонгуулийн саналын хуудсыг дахин тоолоход комиссоор ажилласан Д.*******, Б.*******, Б., М. нар мөн нэмэгдэн ирж саналыг хуудсыг дахин тоолох ажиллагааг явуулахад Х.******* **************7 санал авсан саналын хуудас, Л.******* **************3 санал авсан саналын хуудас, ******* ...хүчингүй саналын хуудас гарч ирсэн ба 2 саналын хуудас дутуу огт байхгүй үйл баримт тогтоогдож, тухайн асуудлыг багийн Нийтийн Хурлын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, миний бие Хурлын дарга М.т өргөдөл гаргахад Булган аймаг ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025.0*******.08-ны өдрийн 02 тоот тогтоол албажиж гарсан учраас тогтоолоо бид шууд хүчингүй болгож болохгүй байна, комиссын алдаа гарсныг зохих байгууллагаар шийдвэрлүүл гэх хариу өгч, харин тухайн асуудлыг шийдвэрлэтэл сонгуулийн саналын хуудас болон бусад баримтыг лацдаж битүүмжлэх ажиллагааг хийж өгье гээд сонгуулийн саналын хуудас болон бусад холбогдох баримтыг битүүмжлэх ажиллагааг хийж, ажлын албанд хүлээлгэн өгсөн.
Энэ үед Булган аймаг ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025.0*******.08-ны өдрийн комисс саналын хуудсыг буруу тоолсон нь тогтоогдсон ба комиссын зарим гишүүд уг алдаагаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч зарим ...хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр дээрх захиргааны актыг хууль бус болохыг шийдвэрлэх боломжгүй болгосон тул захиргааны акт гаргах эрхзүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр Булган аймаг ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025.0*******.08-ны өдрийн 02 тоот тогтоолыг илтэд хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн “ комиссын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” гэх шаардлагаасаа татгалзаж, иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна... комиссыг ард иргэд сонгосон нь үнэн. Тухайн үед журам дээр дурдсан байсан. Гэтэл олон жил төрд ажилласан хүмүүсийг ашиг сонирхлоор ажиллана гэж бодоогүй. Тус өдрийн хуралдаанд би огт маргаан үүсгээгүй, шударга болсон гэж бодсон. комисст маш их итгэж байсан. Малчдын хүсэлтээр 2025 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр зохих ёсных нь байгууллагад хүсэлтээ гаргаж, зөвшөөрлөө авч орсон. Гэтэл зөвшөөрлөө аваад ороход Засаг даргад сонгогдоогүй, эрх нь үүсээгүй байхад Л.******* болон М. нар сонгуулийн материалтай саналын хуудас нааж байна гэх нэрийдлээр сууж байсан. Магадгүй тухайн үед бид ороогүй байсан бол булхайгаа засах гэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. У. компьютерынхоо ард ажлаа хийгээд сууж байсан. ******* надтай хувийн асуудалтай, зарим иргэдэд Х.*******г унагаах хэрэгтэй гэх зүйл ярьсан байсан. Тухайн үед комисс иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрх зүйн мэдлэгтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан М. уг нөхцөл байдлыг бий болгосонд гомдолтой байна. М.ийг М. эгчийн үгээр байдаг гэж бодож байна. Л.******* ялгаагүй хохирогч, 233 хүний саналыг будилуулж байгаа нь Л.******* болон намайг хохироож байгаа үйлдэл” гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын “Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын комиссын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” гэх хэсгээсээ татгалзаж, харин тус “Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” гэх хэсгийг дэмжин оролцож байна. комиссын шийдвэр бол ...захиргааны акт юм... 02 дугаартай тогтоолыг комиссын тогтоол үндэслэж.... гаргасан. Саналын хувь хууль бус байгаа... комиссын үйл ажиллагаа Засаг даргыг томилж байгаа акттай хамааралгүй гэх байдлаар тайлбарлаж байна. Энэ тайлбар нь үндэслэлгүй... хамааралгүй гэж үзэж байгаа бол яагаад уг актыг үндэслэсэн бэ? Захиргааны акт үндэслэн яагаад дотоод журмаа баталсан юм. Яагаад дотоод журамдаа дэгийг сахина, дотоод журмыг сахина гэж тодорхойлсон юм... 02 дугаартай тогтоолыг гаргахдаа дотоод журмыг баталсан. Эрх зүйн акт нь дугаарлалтаасаа болж хүчингүйд тооцох үндэслэлтэй байна. 233 төлөөлөгч бол оролцогч биш гэдэг тайлбар гаргаж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд багийн иргэдийн Нийтийн Хурал гэсэн бүлэг сэдэв байна. Иргэдийн төлөөлөгчид нь өөрөө иргэн байна. Оролцож байгаа этгээд нь оролцогч байна гэж заасан байдаг. Тухайн багийн иргэдийн төлөөллөөр оролцож байгаа иргэд оролцогч учраас төлөөлөгч гэсэн үг юм. Төлөөлөгчид олонхын саналаар шийдвэр гаргана. Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт дэгийг сахина. Шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцоно, хурлын шийдвэрийг тайлбарлан таниулна, хуралдааны даргыг сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байна. 233 төлөөлөгч бол тухайн иргэдийн Нийтийн Хурлын оролцогч бөгөөд оролцогч болгон дотоод журамд захирагдана... гуравдагч этгээд Л.******* Дотоод журмыг өөрчилсөн гэдэг байдлаар тайлбарлаж байна. Дотоод журам... дэг зөрчин ...Засаг даргыг томилсон актыг баталсан. Үүнийг батлах боломжгүй... Иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан шийдвэрүүд бичиг баримтын чанарын шаардлага огт хангадаггүй, хууль ёсны бичиг баримтыг гаргах ёстой... Сонгогчдын эрх ашиг сонирхлын зөрчиж, тухайн хурлаас гаргаж байгаа шийдвэр болгон эрх зүйн үр дагаврыг үүсгэж чадахгүй асуудал үүсэж байна... дэг болон дотоод журамд ...Хурлаас гаргаж байгаа тогтоол болон комиссоос гаргаж байгаа тогтоол тус бүрийг төлөөлөгчдийн олонхын саналаар батална гэж тодорхой тусгасан байна... комисс тогтоол гаргадаг. Бичгээр заавал гаргах ёстой, бичгээр гаргахдаа тэмдэглэл хөтлөх ёстой. комисс тэмдэглэл хөтлөөд тогтоол гарна. Тухайн тогтоолыг Хуралд танилцуулна. Хурал үүнийг баталгаажуулж, тогтоол хүчин төгөлдөр болно... Гуравдагч этгээд Л.*******той санал нийлээд байгаа ******* зүйл нь Хурлын ажлын алба болон комисс маш хариуцлагагүй хандсан. Шүүхийн үзлэгийн явцад саналын хуудас тоолоход бодит байдал ямар байсан нь тодорхой байна. ...Ажлын алба болон комисс иргэдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. 233 хүн санал өгсөн. Ямар ч маргаангүйгээр тогтоолоо танилцуулж, батлуулсан бол иргэдийн эрх ашиг сонирхол өнөөдрийг хүртэл хамгаалагдсан байх ёстой. ******* саналын хуудас хүчингүй болсон байхад хүчингүй саналын хуудсыг нийт саналын хуудаст оруулан тоолж, 2 саналын хуудсыг дутуу, саналын тоог зөрүүтэй танилцуулснаас болж маргаан үүсэх үндэслэл болсон. Эдгээр үндэслэл нь 02 дугаартай захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болж байна... Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай багийн Засаг даргыг нэр дэвшүүлсэн тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүчингүй болгуулах шаардлагад тухайн захиргааны акт хууль ёсны дагуу үндэслэх ёстой захирамж актыг үндэслээгүй, хууль ёсны дагуу гараагүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тухайн актыг иргэдийн оролцоогоор баталгаажуулаагүй хууль бус захиргааны акт байна гэж үзэж байна... маргаан бүхий захиргааны актын үндэслэл хэсэгт заасан 02 дугаартай тогтоолоо баталгаажуулаагүй байна. Баталгаажуулаагүй бодитоор байхгүй захиргааны актыг тухайн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгож, захирамжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн хурлын үйл явц дотоод журам, дүрмийнхээ дагуу зохион байгуулагдах ёстой. Дотоод журамд тогтоол шийдвэрийг тухай бүрд танилцуулж, хуралд оролцсон оролцогчдын олонхын саналаар баталгаажуулна гэж тусгасан байна. Дотоод журмын дагуу хурлыг зохион байгуулаарай гэсэн үүрэг чиглэлийг комисст иргэдийн Нийтийн Хурлын 0******* дугаартай тогтоолоор даалгасан. Гэтэл комисс тухайн үйл ажиллагааг явуулахдаа дотоод журмыг баримталсан эсэх нь эргэлзээтэй байна. комиссын 02 дугаартай тогтоол ямар эрх зүйн актыг үндэслэж байна вэ гэдгийг иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлд тусгагдсан байх ёстой. Хурлын сүүлийн 6 минутын видео бичлэг хавтаст хэрэгт авагдсан... бичлэгт комиссын дарга М. комиссын дүнг танилцуулж байгаа талаар тусгагдсан байна. Тогтоол батлаагүй, харин дүнг танилцуулсан байдаг. Тогтоол уншиж танилцуулсны дараа үргэлжлүүлээд нэр дэвшигч Л.******* талархлаа илэрхийлсэн байдаг... комиссын 02 дугаартай тогтоолыг иргэдийн Нийтийн Хурлаас гарч байгаа шийдвэрүүд дээрээ үндэслэл байсан. Энэ талаар гэрчүүдээс тодруулсан. Гэтэл тооллогын комиссын 2 дугаартай баримт хэргийн материалд авагдсан байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас тодруулахад хуралдааны тогтоол гэдэг байдлаар хариулсан. Мөн гэрч М.гийн гэрчилж байгаагаар хуралдааны тогтоол техникийн алдаа гарсан байх боломжтой гэж байна... анхдугаар хуралдааны тооллогын комисс санал хураалт явуулсан тэмдэглэл гэсэн баланк дээр хэвлэгдсэн байна. Энэ нотлох баримтыг эх хувиар нь нотлох баримтын шаардлага хангаж өгсөн... Тэмдэглэл хэсэгт комиссын дарга болон хариуцагчийн тайлбарласнаар 233 саналын хуудас гэсэн байсан. Гэтэл 233 саналын хуудас биш, бодит байдал дээрээ 23******* саналын хуудас байсан. Шүүх үзлэг хийх явцдаа 23******* саналын хуудас байсан болохыг тодорхойлсон. Бусад этгээд алга болгосон байх боломжтой, ямар нэгэн байдлаар байхгүй болгосон байх боломжтой гэж шүүх хуралдааны явцад гэрчүүдээс тодруулж асуухад М. У.т өгсөн. У. сейфэндээ түгжсэн. Сейфнээс 2025 оны 0******* дүгээр сарын *******0-ны өглөө М. аваад, үргэлжлүүлээд Л.******* хамт үзэж, мөн дараа нь үргэлжлүүлээд Х.******* хамт үзсэн байдаг. У. буцаагаад сейфэндээ лацдаж хийсэн гэдэг. Харин шүүх 2025 оны 02 дугаар сарын *******0-ны өдөр очиж үзлэг хийсэн. Дахин тооллого хийхэд 23******* саналын хуудас байсан нь комисс тооллого явуулж байх үед 23******* саналын хуудас байсан байх боломжтой гэж үзэж байна. 233 саналын хуудас хэвлэж өгсөн байтал 23******* саналын хуудас байгаа нь тухайн комиссын дарга 233 саналын хуудсыг тарааж өгсөн эсэхэд эргэлзээ үүсэж байна. Энэ асуудал нь комиссын зохион байгуулалтын асуудал юм. Эргэлзээтэй баримтыг шууд дүгнэх боломжгүй. ******* хүчингүй саналын хуудас байгаа... комисс саналын хуудасны дүнг танилцуулахдаа буруу танилцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна... саналын хуудсыг зөрүүтэй танилцуулж байгаа нь уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Хавтаст хэргийн 77-99 дэх талд авагдсан нотлох баримтын хүрээнд ******* дүгээр багийн хүн амын дэлгэрэнгүй судалгаа авагдсан байна. ******* дүгээр багт 704 хүн бүртгэлтэй байдаг. Тухайн санал өгөх нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн дунд явуулах ёстой. Иргэдийн оролцоог засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд заасны дагуу хангах ёстой. Биеэр хүрэлцэн ирж оролцохдоо саналын хуудсыг жагсаалтын дагуу өгөх байсан. Санал хураалтын ажиллагаа үргэлжилж байх явцад ямар ч байдлаар нэмж санал өгөх боломжгүй. Саналын хуудсыг хэвлэхэд эрсдэл үүсэх боломжтой гэж үзэж, илүү саналын хуудас хэвлэдэг. Гэтэл 32 иргэдийг нэмж, бүртгэж санал өгсөн байдаг. Нэрийн жагсаалтад байгаа хүмүүс бодитоор санал өгсөн эсэхэд эргэлзээ төрж байна. Энэ нь бодитоор нотлогдохгүй, 02 дугаартай тогтоол огт дурдагдаагүй, танилцуулагдаагүй байгаа нь хүчингүй болгох үндэслэл болж байна.
Засаг даргыг томилсон шийдвэрийг баталгаажуулаагүй. комиссын дүнгийн танилцуулах явцад ихэнх хүмүүс байхгүй байсан. 30-40 хувь нь танхимд байсан ...талаар гэрчүүд.. мэдүүлдэг... ******* тухайн тогтоолыг баталсан гэж мэдүүлж байгаа боловч бусад этгээдийн мэдүүлгээс зөрүүтэй байдаг. Энэ нь *******гийн мэдүүлэг бусад гэрчийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Бодит байдал бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна... Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд тооллогын комисс ...Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар тогтоолыг баталгаажуулаагүй... Танхимаас гарч явахыг хориглоно, гарч явсан тохиолдолд хурлын шийдвэрийг зөвшөөрөөгүй гэж үзэж, гарч явсан этгээдийг эсрэг санал өгсөнд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байна. ...Үндэслэх хэсэг дээрээ комиссын 02 дугаарыг дугаартай тогтоолыг оруулсан, саналын хувийг буруу тооцоолж гаргасан нь Засаг даргад нэр дэвшүүлэх тухайн актыг хүчингүй болгох гол үндэслэл болж өгсөн. Нэхэмжлэгч бодитоор **************7 хүний саналыг авсан байтал **************5 гэж уншуулснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн. Нэхэмжлэгч бодит саналаар Засаг даргын албанд үүргийг гүйцэтгэх боломжтой байтал саналыг дүнг буруу танилцуулсан нь өрсөлдөж байгаа этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчихөөс гадна иргэдийн Нийтийн Хуралд оролцсон оролцогчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
4. Хариуцагч Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга М. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Багийн Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага гэдэг утгаар 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуульд заасны дагуу болж өндөрлөсөн...
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн Иргэдийн Нийтийн Хурал нь хэрхэн ажиллах талаар тодорхой заагаагүй, мөрдөн ажиллах заавар, журам, дүрэм байхгүй тул Хурал өөрөө өөрийнхөө бүхий л асуудлыг зохицуулдаг. Гэтэл тухайн хурлын өдөр тооллогын комисс эргэлзээтэй буруу тоолсон гэх үндэслэл байсан бол тооллогын комиссыг дахин тоолохыг шаардах, өөр хүмүүсээр тоолуулах эрх нь нээлттэй байсан.
Иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгох, сонгогдох эрхтэй бөгөөд тухайн иргэний саналын хуудас нууц, саналын хуудасны битүүмжлэлийг задлахгүйгээр архивд хадгалах журамтай байтал иргэдийн эрхэнд халдаж сонгогчдын саналтай хууль бусаар танилцсан үйлдэл бий болсон байна гэж харж байна.
Тухайн тооллогын комисс нь 5 хүний бүрэлдэхүүнтэй, иргэд багийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцдог учир комиссын гишүүдийг олонхын саналаар баталсан. Өмнөх хуралдаан даргалагч Л. нийт 233 иргэний нэрсийг бүртгэж, ажлын албанаас саналын хуудсыг хэвлэж баталгаажуулаад Н.*******д өгсөн. ******* сумын соёлын төвд 3 ширээг санал авах зориулалтын дагуу бэлтгэж, тус бүрд нь саналын хайрцаг тавьсан байсан ба комиссын дарга М. нь гаргасан нэрсийн дагуу иргэдийг дуудаж, иргэд Н.*******гаас саналын хуудас авч нэг нэгээрээ зориулалтын дагуу бэлтгэсэн ширээнд сууж саналаа нууцаар өгч байсан. Иргэд саналаа өгч дууссаны дараа комиссын гишүүд 3 хайрцгийг нэг нэгээр нь ээлжлэн задалж тооллого хийж дуусаад тооллогын комиссын дарга М. комиссын тогтоолыг уншиж, танилцуулахад Л.******* **************7 хүний санал, Х.******* **************5 хүний саналыг авсан байсан. Ингээд миний бие тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Багийн Засаг даргад Л.*******ыг нэр дэвшүүлсэн тогтоолын төслийг уншиж танилцуулсан. Ингээд хуралд оролцсон иргэд баталгаажуулсан бөгөөд тооллогын комисс саналын хуудсыг үнэн зөв тоолсон, хууль бус үйлдэл байгаагүйг тухайн хуралд суусан иргэн бүр батална.
... комисс тогтоолоо уншиж танилцуулахад иргэд суудлаасаа босоод зогсчихсон, зарим нь гараад явчихсан байсан. Гэхдээ заалны суудал дүүрэн хүнтэй байсан. Зарим хүмүүс заалны үүдэнд зогсчихсон байсан. Гарах гэсэн хүмүүсийг би түр сууж байгаарай Засаг даргын тогтоолыг уншиж танилцуулж, батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол тогтоолгүй Засаг даргатай болчихвол яаж ажиллах юм бэ гэж хэлээд суулгасан. Үүнийг иргэд мэдэж байгаа. Дараа нь Л.******* босож ирээд баярлалаа гэж хэлсэн. Энэ талаар дуу хураасан бичлэг байсан, хавтаст хэрэгт авагдсан байна...
Иргэдийн саналыг ...иргэдийн төлөөлөлтэй, хөндлөнгийн этгээдүүдтэй тоолсон. Гэтэл , , нар нь хөндлөнгийн этгээд болж байгаа. Харин би эдгээр хүмүүсийг хөндлөнгийн этгээд гэж үзэхгүй байна. Саналын хуудсыг тоолоход ******* хүн тоолж, бусад нь харахыг би нягталж тоолох гэж үзэж байна. Тухайн өдөр саналын хуудсыг тоолох явцад иргэдийг 2 метр болон 4 метрийн хэмжээтэй дотогш орохыг хориглосон хаалт тавьсан байсан. Мөн саналыг хуудсыг хэн хэрхэн тоолж байгаа нь мэдэгдэхээргүй байсан... Журам болон дэг, дарааллыг урьд иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан уншиж, танилцуулсан. Хурлыг үймүүлсэн зүйл огт болоогүй. Иймд Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоол нь хууль ёсны учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
- Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ комиссын хувьд ******* удаагийн шинжтэй, үүргээ гүйцэтгэсэн учраас ...дахин уг үүргийг хэрэгжүүлэхгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангахгүй байна... 233 саналын хуудас яагаад 23******* болж байгаа, Л.*******ын саналын хуудас **************7 гэж тоологдсон байхад яагаад **************5 болж, Х.*******гийн саналын хуудас өсөж байгаа юм. Тухайн 233 саналын хуудас хэвлэлтээс гарахад эхлээд Ажлын албанаас *******98 хуудсыг хэвлэж гаргасан. Гэтэл Булган аймгийн ******* сумын Сөрт багийн иргэд нэмэгдэж ирээд санал өгөхөд тухайн хүмүүсийг тоолж байгаад саналын хуудсаа нэмж хэвлэсэн. Саналын хуудас иргэний тоотой яг таарч байсан. Үүнээс зөрөх үндэслэл байхгүй. 233 саналын хуудас яагаад 23******* болсныг тогтоох байх. Мөн нэхэмжлэгчийн зүгээс комиссын дарга М. сандарч, чичирсэн учраас эргэлзэх шалтгаан болсон гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Гэтэл тухайн хүн биеийн хэлэмжээ хэрхэн яаж гаргахыг нэхэмжлэгч Х.******* өнөөдөр тодорхойлохгүй гэж бодож байна. Учир нь М. тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаас болж сэтгэл зүйн онцлогийг хэрхэн яаж гаргасныг хувь хүн өөрөө тодорхойлж, тайлбарлана. Бусдын биеийн хэлэмжийг тодорхойлох нь тохиромжгүй гэж бодож байна. ... комисс байгуулах тухай хуралдаан даргалагч гийн гарын үсэгтэй тогтоолд багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Зөвлөл сонгох санал хураалтыг зохион байгуулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа гэсэн тогтоол гарсан. комиссын 0******* дугаартай тогтоол нь болон М. нарын иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлсэн. Харин багийн Засаг даргыг нэр дэвшүүлсэн тогтоол нь 02 дугаартай тогтоол юм... Мөн комиссын тогтоол бичгээр гараагүй, баталгаажаагүй учраас хүчингүй гэж үзэх үндэслэлтэй гэх тайлбар гаргаж байна... комиссын 5 гишүүн гарын үсэг зураагүй эс үйлдэхүй нь 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Асуудал тус бүр дээр яагаад тогтоол гаргаагүй юм бэ гэдэг байдлаар нэхэмжлэгч тайлбарлаж байна. Дотоод журмын 5.2 дахь заалтын хувьд хуралдааны даргыг сонгох, багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх, Зөвлөлийн гишүүд байгуулах үйл ажиллагаа тус бүр дээр тогтоол гаргана гэж тусгасан байна. комисс тогтоол гаргана гэж тусгасан, бичиж тэмдэглэсэн зүйл огт байхгүй. комиссын тогтоол М.тай ямар ч хамааралгүй. комисс хараат бусаар тогтоол гаргана гэж заасан байтал М.т өмнөөс нь тогтоол гаргах эрх үүрэг олгогдоогүй. комиссын 5 гишүүнд тогтоол гаргах үүрэг олгосон. Мөн дотоод журмын 6 дахь хэсэгт заасны дагуу хуралдаанд оролцогчид хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэй танхимаас гарч болно. Харин хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр танхимаас гарсан тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцно гэж тусгасан байна. Гэтэл уг журмын цаад агуулгын хувьд санал хураалтыг илээр болон нууцаар явуулах үйл ажиллагааг ялгаж салгасны үндсэн дээр тайлбарлах шаардлага бий болж байна. Нэгэнт нууцаар санал хураалт явагдаад хурлын үр дүн гарсан байхад тухайн оролцогч нь би зөвшөөрөхгүй гэж байгаа тохиолдолд иргэдийн саналыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Хүчин төгөлдөр гарчихсан шийдвэрийг багийн Засаг даргын нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд 2 шаттай сунгаж өгнө гэх талаар уг журамдаа тусгаагүй байна. Иргэд баталсан эсэхэд ач холбогдол өгч, маргалдах шаардлага байхгүй гэж бодож байна... Танхимаас оролцогчид нь гарч явсан гэх байдлаар тайлбарлаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд удирдах албан тушаалтныг сонгоход төлөөлөгчийн байгууллагаараа сонгоно, эсхүл өөрөө оролцож байгаа төлөөлөгч сонгоно гэж заасан байдаг. Төлөөлөгч хэдэн иргэнийг төлөөлж оролцоод байгаа юм шиг нөхцөл байдал биш, оролцогч буюу тухайн иргэн хурлын оролцогч болно. 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн Сөрт багийн 02 дугаартай тогтоол нь хууль ёсны комиссын тогтоолын үндэслэл болж гарсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална гэж заасан байна. Гэтэл мөн хуулийн *******2 дугаар зүйлийн *******.6 дахь хэсэгт нутгийн удирдлага нь тухайн нэгжид оршин суух иргэдийн эрх зүйн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үзнэ гэж заасан байна. Тухайн хуралд 233 иргэн оролцож, саналаа өгч, шийдвэрээ гаргасан. Гэтэл тухайн комисс гарын үсгээ зураагүй, техникийн шинжтэй алдаатай, өөр баланк дээр тогтоол гаргасан гэдэг байдлаар иргэний эрхийг зөрчигдөж байна гэж үзэх үндэслэл болохгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.8 дугаар зүйлд багийн иргэдийн Нийтийн Хурал дараах эрхтэй гэж заасан байдаг. Уг эрхэд баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх эрх нь Хурлын даргад өөрт олгогдсон. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн, нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж заасан байна. Гэтэл М.ийн 02 дугаартай тогтоол нь олонхын санал авсан хүн буюу 50.2 хувийн санал авсан Л.*******ыг дэвшүүлсэн. 02 дугаартай тогтоол нь ямар нэгэн хуулийг зөрчөөгүй үндэслэлтэй гарсан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Х.*******гийн ямар эрх нь зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Х.******* олонхын санал аваагүй учраас Л.*******ын нэрийг Засаг даргад дэвшүүлсэн. М.ийн тогтоол нь үндэслэлтэй байна. 233 саналын хуудаснаас саналын хувийг тооцохдоо 23******* саналын хуудаснаас процентын арга бодох ёстой байсан гэж байдлаар тайлбарлаж байна. Үр дүн хүчингүй гээд 233 саналын хуудаснаас процент авах, 232 саналын хуудаснаас процент авахад үр дүнд ямар ч өөрчлөлт орохгүй. комиссын 02 дугаартай тогтоол байхгүй, үндэслэлгүй тогтоол гаргасан, хүчингүй гэсэн тайлбар гаргаж байна. комиссын тогтоол тухайн өдөр шийдвэрийн төсөл хэлбэрээр гарсан. М.ийг томилсон хурлын тогтоол мөн адил гарсан. М. гарын үсгээ зураад, тамга тэмдгээ дараад баталгаажуулсан. Баталгаажуулаагүй тогтоол байхгүй. Тухайн өдөр хэн хэн нь маргаагүй. комиссын 02 дугаартай тогтоол гараад, М. гэх хүн уншиж танилцуулсан. Бусад гэрч нарын мэдүүлгээр тухайн өдөр бид нар хамтын зарчмын үндсэн дээр уг тогтоолыг гаргасан. Эрүүгийн хуулийн *******4.7 дугаар зүйлд сонгууль ард нийтийн санал хураалтыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн эсхүл бусад албан тушаалтан дараах нөхцөл байдлыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно гэж заасан. Үүнд тоолох ажиллагаанд зориуд саад хийсэн, саналын хуудсыг сольсон, хүчингүй саналын хуудас авахыг зохион байгуулсан, хатгасан, дэмжсэн, дэмжсэн санал гомдлыг өөрчилсөн бол торгох ял нь өндөр, зорчих эрх хязгаарлах ял, *******-5 жил хүртэлх хугацаанд хорих ялтай гэж заасан байна. Нэхэмжлэгч Л.*******, М. нарын саналын хуудас өөрчилсөн гэж үзэж байгаа бол холбогдох газарт шалгуулах ёстой байх. Л.******* болон М. нарын хувьд бусад этгээдүүдийн хууль зүйн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй шийдвэр гаргасан ба өөрчлөх үндэслэлгүй гэж үзэж байна. М.гийн хувьд тухайн үед 233 саналын хуудас байсан. Мөн комиссын тогтоолыг уншиж танилцуулсан. Үүнийг хүчингүй болгох үндэслэл мөн адил байхгүй. Мөн комиссын тогтоол нь Засаг даргын санал хураалтын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд татгалзсан. Гэтэл комиссын тогтоол нь гарсан учраас М. 02 дугаартай тогтоол гаргасан нь үндэслэлтэй байна. Мөн хэрэгт комиссын тэмдэглэл авагдсан байдаг. Уг тэмдэглэлд тухайн санал хураалтын хувь хэмжээг бичсэн, гарын үсэг зураагүй байсан талаар шинжлэн судлууллаа. М. ноорог байна гэдгийг хэлсэн... Мөн ноорог дээр , ******* нар гарын үсэг зураад тухайн хуралдааны комиссын үр дүнг хүлээн зөвшөөрсөн атлаа Х.******* ялагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй учраас гарын үсэг зурахгүйгээр гарч явсан нөхцөл байдал тогтоогддог. Гарын үсэг зураагүй, баталгаажуулаагүй учраас уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэд тухайн өдөр танхимд бүтэн өдөр суусан байдаг. Гэтэл Ажлын албаны асуудал болон комисстой хамааралтай техникийн шинжтэй алдаанаас болоод хүмүүс бүтэн өдрөө алдах нөхцөл байдал үүсэх боломжгүй. Орхиод гарсан учраас санал өгөөгүйд тооцно гэх зүйл ярьж байна. Гэтэл уг иргэд саналаа өгөөд, шийдвэр гарах үед танхимаас гарах гээд явж байхад нь М. нь “Гарч болохгүй шүү. Тогтоолоо батална” гэдэг байдлаар хандаж, уг иргэдийг танхимд үлдээж, гарын үсэг зуруулсан нөхцөл байдал тогтоогддог. Хариуцагчийн зүгээс комиссын шийдвэрт хэн нэгэн этгээд нөлөөлөх боломжгүй. Хамтын зарчмаар шийдвэрээ гаргасан. Уг тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тухайн үед М. бодит нөхцөл байдалд тулгуурлаж тогтоолоо гаргасан. Иймд 02 дугаартай тогтоол нь хуульд заасан журмын дагуу гарсан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн 3.*******4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.
5. Гуравдагч этгээд Л.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Сонгуулийн үйл ажиллагааг ******* сумын ИТХ-ын ажлын алба зохион байгуулалтын ажлыг хийж ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй, иргэд дундаасаа тооллогын комисст ажиллах иргэдээ нэр дэвшүүлэн ил гар өргүүлэн М., Б.*******, Д.*******, Н.*******, н. гэх 5 тоологч сонгогдон олон түмний нүдэн дээр ил тод саналыг хуудсыг гар дамжуулан сайн тоолж байсан. ...Тоолох үйл явцад ямар нэгэн маргаан гараагүй, хуралдаан дотоод журмын дагуу асуудалгүй болсныг сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн У.ын хөтөлсөн хурлын тэмдэглэл гэрчилнэ. ...2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн сонгуулийн материал болон бусад баримт иргэний танхимд хурлын ажлын албанд ямар ч лац, ломбо, битүүмжлэлгүй хадгалаастай байсан байна. 2025 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр хөндлөнгийн хяналтгүй лац ломбо битүүмжлэлгүй материалыг ******* талыг барьж гаргаж ирэн оролдсоныг иргэн миний бие нь хардах эрхийнхээ хүрээнд ямар нэгэн засвар орсон гэж үзэж байна. ...Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэж,
Түүний 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн сонгууль санал өгөхөөр ирсэн иргэдийн нүдэн дээр ил тод, нээлттэй, шударга, ямар нэгэн маргаангүй явагдсан гэж үзэж байна. комиссыг иргэд дундаас нэр дэвшүүлж, олонхоороо гар өргөж баталж, таван гишүүдтэй байхаар баталсан. ...Иймд надтай багийн Засаг даргад өрсөлдөн **************5 хүний санал авч ялагдсан Х.******* нь ийм илтэд худал нэхэмжлэл өгч тооллогын комисс болон багийн иргэдийн Нийтийн хурлын даргын тогтоолыг хүчингүй болгуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... комисс нэр бичихдээ андуурсан гэх зүйл ярьж байна. Үүн дээр маш хариуцлагатай хандсан. Андуурсан зүйл огт байхгүй гэж үзэж байна” гэв.
6. Гэрч:
- Н.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Багийн иргэдийн нийтийн хурлын сонгуульд оролцсон бүх хүмүүс нэр дэвшүүлж баталсан. Заалнаас 5 хүнийг тооллогын комиссын гишүүдийг сонгоно гэсэн ба тэнд байсан хүмүүс бусад хүмүүсийн нэрийг дэвшүүлсэн. Хуралд оролцсон иргэд нь өөрсдөө гар өргөж 5 хүнийг баталсан. , ******* эгч, ******* эгч, хурлын дарга байсан , болон миний бие *******г дэвшүүлсэн. Санал өгсөн хүний тоо саналын хайрцгаас гарсан хуудасны тоотой тэнцүү байсан. 233 саналын хуудас орсон ба ******* хүчингүй болсон саналын хуудас байсан. Тоотойгоо таарч байсан. комиссын гишүүдийн нэрсийг нэг нэгээр нь дуудаж байсан ба миний бие саналын хуудасны нэр нэрээр нь дуудаж өгсөн. Нийт 233 саналын хуудас байсан. Сонгогчид саналаа өгсний дараа заалнаас гарсан ба бид 5 үлдээд 2 хайрцагтай саналын хуудсыг тоолж эхэлсэн. Би ******* гэх саналын хуудсыг тоолсон. Том ширээн дээр саналын хуудасны тавьж байгаад саналын хуудаснуудыг нэг нэгээр нь авч тоолсон. Ингэж тоолоход ******* дээр **************7 саналын хуудас байсан. ******* дарга дээр **************5 саналын хуудас байсан. 2 хүн нэр дэвшсэн. ...Саналын хуудсыг нэр дэвшигч тус бүрээр нь тоолсон. ******* **************7 санал, ******* **************5 санал, хүчингүй нэг саналын хуудас байсан. ...2025 оны ******* дүгээр сарын *******0-ны өдөр намайг Иргэний танхимд дуудаагүй. Энэ талаар мэдээгүй” гэжээ.
- Б. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “233 хүн санал өгсөн. Тэрнээс ******* **************5, ******* **************7 хүний санал авсан ба хүний тоо, хураалгасан саналын хуудасны тоо тэнцүү байсан. Хүчингүй нэг саналын хуудас гарч ирсэн. ... Эхлээд нэгдүгээр хүн, хоёрдугаар хүнээр нь ялгасан. Би нэгдүгээр хүний саналын хуудсыг багцалсан. 3 хайрцаг задарч дууссаны дараа тоолж эхэлсэн. Нэгдүгээр хүн нь ******* байсан ба би өөрийнхөө багцалсан хүнийг тоолсон буюу ингэж тоолоход ******* **************5 санал авсан байсан. Дараа нь би *******ынхыг тоолсон. Хүн хүнээр нь ялгасан байсан. ******* гэх нэрээр **************7 саналын хуудас байсан ба нэгэнт нэр нэрээр нь ялгасан байсан учир шууд тоолсон. Нэрийг нь яг нягт хараагүй. Эхлээд нэгдүгээр хүн, хоёрдугаар хүнээр нь ялгасан. Би нэгдүгээр хүний саналын хуудсыг багцалсан. 3 хайрцаг задарч дууссаны дараа тоолж эхэлсэн. Нэгдүгээр хүн нь ******* байсан ба би өөрийнхөө багцалсан хүнийг тоолсон буюу ингэж тоолоход ******* **************5 санал авсан байсан. Дараа нь би *******ынхыг тоолсон. Хүн хүнээр нь ялгасан байсан. ******* гэх нэрээр **************7 саналын хуудас байсан ба нэгэнт нэр нэрээр нь ялгасан байсан учир шууд тоолсон. Нэрийг нь яг нягт хараагүй. ... 2025 оны 0******* сарын *******0-ны өдөр ажлын өдөр байсан ба би үдээс хойш *******4 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд *******, , , /Буяка гэж дууддаг/ Цээгий гэж дууддаг /Бүтэн нэрийг нь мэдэхгүй/, ******* нар ирсэн байсан. Тэгээд тоо зөрсөн асуудал гарсан тул намайг дахин тоол гэхээр нь тоолохгүй байж байтал тооллогын комиссын дарга орж ирээд та нар ингэж болохгүй, журам зөрчиж байна гэх утгатай зүйл ярьсан. Ингээд дахин тоолоход ******* **************7, ******* **************3, хүчингүй нэг саналын хуудас байсан. ...” гэжээ.
- Б.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Нийт саналын хуудсыг *******, хоёр нэр нэрээр нь ялгаж тавьсан. бид хоёр *******гийн саналын хуудсыг тоолсон. Ингэж тоолоход ******* **************5 санал авсан. Миний хувьд *******гийн саналын хуудсыг тоолохдоо нэрийг нь нэг бүрчлэн шалгаж харсан. *******ын саналын хуудсыг тоолоход оролцоогүй. ... 2025 оны 0******* сарын *******0-ны өдөр намайг гэртээ байхад *******ын саналын хуудсан дотроос *******гийн хоёр ширхэг саналын хуудас гарч ирлээ, та тооллогын комиссоор ажилласан тул хүрээд ир гэж хурлын дарга утсаар ярьж дуудсан. Намайг ирэхэд хурлын дарга , *******, , иргэд болох , Цэрэнпил /нэрийг нь гүйцэт сайн мэдэхгүй байна/, нар ирчихсэн. Маргаан болчихсон байсан ба ******* өөрийнхөө саналын хуудсыг наагаад сууж байсан ба *******ын саналын хуудсыг тоолоход *******гийн нэртэй ******* ширхэг саналын хуудас гарч ирлээ, мөн дахин тоолоход ахин нэг *******гийн нэртэй саналын хуудас гарч ирлээ гэх яриа үүссэн нөхцөл байдалтай байсан. Намайг та үүнийг дахиад тоол гээд *******, ******* хоёрын саналын хуудсыг өгсөн. Ингэж тоолтол *******гийн **************5 саналын хуудас дээр *******ынхоос гарч ирсэн 2 ширхэг саналын хуудсыг нэмж нийт **************7 саналын хуудас болсон. *******ынхыг тоолоход **************3 билүү, **************4 болж байсан санагдаж байна. Яг ингэж тоолж байтал ******* орж ирсэн ба *******гаар дахин тоолуулсан. ... комисс саналын хуудас тоолохдоо тэмдэглэл хөтлөөгүй, тооллогын комиссын дүнг баталгаажуулсан гарын үсэг зуруулсан баримт үйлдэгдээгүй. ...” гэжээ.
- Д.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Гурван саналын хайрцаг байсан ба ширээнүүдээ нийлүүлж байгаад бүх саналын хуудсаа асгаад хүн хүнээр нь ялгасан. Үүний дараа ялгаж авсан хүмүүсийнхээ саналын хуудсыг тоолсон. Эхлээд ******* *******ынхыг тоолсон, ******* *******гийнхыг тоолсон. Дараа нь бид хоёрт ******* дахин тоол гээд өөрийнхөө тоолсон саналын хуудсаа өгсөн. Надад өгсөн саналын хуудсыг тоолоход 44 байсан ба т өгч өөрийн тоолсноо нэмээд нийт **************7 боллоо гэсэн. *******гийнхыг тоолоход хажуу талаас нь ажиглаж байсан **************3 хүртэл давхар тоолсон. Гэхдээ *******гийнхыг **************5 боллоо гэж байсан. ... Хүн хүнээр нь тоолоход ******* **************7, *******д **************5 хүн санал өгсөн байсан. ******* хүчингүй саналын хуудас гарч ирсэн. ... 2025 оны 0******* сарын *******0-ны өдөр намайг гэртээ байхад ************** цагийн орчимд багийн дарга ******* намайг утсаар дуудсан. Тэгэхдээ “та хүрээд ирээч, саналын хуудас тоолоход асуудал гарсан, бусад тооллогын комиссын гишүүдийг дуудсан” гэж хэлсэн. Тэгээд намайг ирэхэд иргэний танхимд ******* дүгээр багийн иргэд болох , , , *******, *******, , , нар байсан. Намайг ороход “та нар андуураад миний нэртэй саналын хуудсыг *******ынх руу хийчихсэн байна” гэсэн утгатай зүйл ******* хэлсэн. Тэгээд намайг тоол гэхээр нь би “бид нар тоолсон” гэхэд “та хамаатан байж яах гэж тооллогын комиссын гишүүнд орсон юм бэ” гэж ийг хэлэхээр нь би “хариуцлагатай ажил хийж байж юу гэж алддаг юм бэ? Хүнийхээ нэрийг харж тоолсон, хэрэв та нар тэр үед нь хамаатан нь байна тооллогын комисст оруулахгүй гэж хэлсэн бол би тухайн үед тооллогын комисст орж ажиллахгүй байсан” гэж хэлсэн. Тэгээд ******* миний хажууд ирээд тоол гээд байхаар нь тоолоод байж байтал хүмүүс энд тэндээс олон зүйл яриад байхаар нь би тоолохоо болиод гараад явсан. Энэ үед орж ирээд анх тоолоход *******гийнх **************5, *******ынх **************7 санал авсан байсан шүү дээ гэж хэлсэн. ...” гэжээ.
- П.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдөр Сөрт *******-р багийн Иргэдийн нийтийн хуралд санал өгөх зорилгоор оролцсон. ...Санал хураалтын дүнг тооллогын комиссын дарга М. нийтэд танилцуулсан. Уг ажиллагаа болон тооллогын дүнгийн талаар маргаан гарсан зүйл ажиглагдаагүй. Дүнг танилцуулахад танхимд анх хуралдаанд оролцож байсан иргэдийн 60 гаруй хувь нь байсан. дүнг сонсоод иргэд тарцгаасан. ...” гэжээ.
- М.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр хурал дуусаад ойролцоогоор *******8 цаг өнгөрч байсан байх /цагийг нарийн сайн санахгүй байна/ хурал дуусаад би болон , , ажлын албаны ажилтан бид дөрөв үлдсэн байсан. Үүний дараа , хоёр гарч явсан байсан ба , бид хоёр үлдээд тэр хавийн эд зүйлийг цэгцлээд байж байхдаа “засаг даргын саналын хуудас хаана байна” гэж аас асуухад тэрээр “мэдэхгүй байна, танд өгөөгүй юм уу” гэхэд саналын хуудсыг санал өгөх нууцлалын бүхээгийн дээр гялгар уутанд хийгээд тавьсан байсныг аваад боогоод дараа цэгцэлж янзалъя гээд өөрийнхөө өрөөнд аваачиж сейфенд хийснийг нь би харсан. Тэгээд бид хоёр өрөөгөө түгжээд цуг гарч явсан. 0******* сарын *******0-ны өдөр даргын цохсон өргөдлийн барьж тавуулаа орж ирэхээр нь би удирдлага маань нэгэнтээ үзүүл гэсэн шийдвэр өгсөн учир иргэний танхимд ороод үз гээд иргэний танхим буюу миний өрөөний хажуу талын өрөө лүү оруулсан ба руу тус цохсон бичгээ аваад орсон. Яг тухайн өрөөнд ороод хэн, яаж, юу хийсэн талаар мэдэхгүй байна. Учир нь тухайн үед 2 дугаар багийн хурал болох гэж байсан учир би яараад доошоо буучихсан. ...Тухайн өдрийн өглөө буюу *******0 цагийн орчимд нь тогтоолууд гаргахаар ажил дээр ирсэн ба эхлээд тогтоолуудаа гаргаад тамгын газарт хүлээлгэж өгсөн. Тэгээд ийг өөр ажилгүй гэхээр нь би “саналын хуудсаа наагаад, бусад материалуудаа цэгцлээд үдэж архивлахад бэлэн болгочих” гэж хэлээд иргэний танхим руу оруулсан байсан юм. ...” гэжээ.
- Б. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Анх *******82 хүн бүртгэгдээд, нэмж бүртгэгдэж байгаад нийт 233 хүн санал өглөө гэж хурал дээр танилцуулсан. Дахин тоолох болсон хамгийн гол шалтгаан нь хурал дээр *******ыг 2*******7 хүний санал авлаа гэж тайлбарласан ба *******г яасан талаар асуухад ******* **************5 санал авлаа гэж хэлсэн. ...2025 оны 0******* сарын *******0-ны өдөр , , , , *******, ******* бид нар байсан ба ******* нь биднийг саналын хуудсыг тоолж эхлэх үед гараад явсан. Бид нар саналын хуудсаа тоолж байхад , *******, *******, гэсэн тооллогын комиссын дөрвөн хүн ирсэн. дарга саналын хуудас тоолоогүй, та нарт ингэж танилцах эрх байхгүй гээд гараад явсан. комиссын гишүүн *******, *******, нар саналыг хуудсыг тоололцсон. Би саналын хуудас тоолсон. Бид нарыг саналын хуудсыг тоолж байхад ******* даргын саналын хуудаснаас ******* гэх саналын хуудас гарч ирсэн ба нэг саналын хуудсыг нь , дахин нэг саналын хуудсыг нь гаргаж ирсэн. ...” гэжээ.
- Ц. 2025 оны 02 сарын *******3-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 0******* сарын *******0-ны өдөр сонгуулийн материалтай танилцах гэж *******, , бид дөрөв сумын Иргэний танхим руу орсон. Биднийг ороход сонгуулийн материал ширээн дээр дэлгээстэй байсан. Тэнд , ******* дарга, нар байсан ба *******, хоёр сонгуулийн хуудсыг наагаад байж байсан. ... , , , , *******, ******* бид нар байсан. Тэр үед руу утсаар залгаж дуудсан байсан. ******* нь биднийг саналын хуудсыг тоолж эхлэх үед гараад явсан. Бид нар саналын хуудсаа тоолж байхад ирсэн. Түүний дараа саналын хуудсыг тоолоод дууссаны дараа *******, *******, гэсэн тооллогын комиссын гишүүд ирсэн. дарга саналын хуудас тоолоогүй, та нарт ингэж танилцах эрх байхгүй гээд гараад явсан. Бид нарын тоолсон саналын хуудсыг тооллогын комиссын гишүүн *******, нар ахин тоолсон. Би саналын хуудас тоолсон. Саналын хуудсыг хоёр хэсэг ялгасан байсан ба бид нарыг саналын хуудсыг тоолоход ******* гэх саналын хуудаснаас ******* гэх саналын хуудас гарч ирсэн. Ингээд хоёр тийш нь ялгаж нягталж дахин тоолоход *******т **************3, ******* **************7, ******* хүчингүй хуудас гарч ирсэн. Тэгээд хоёр хуудас дутчихлаа гэж хэлтэл “та нарын яасныг би яаж мэдэх вэ? Яачихсан ч юм билээ?” гээд маргаан бүхий зүйл болсон. ...” гэжээ.
- Л. 2025 оны 02 сарын *******3-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “... 2025 оны 0******* сарын *******0-ны өдөр сонгуулийн материалтай танилцаж байхад , , , , *******, ******* бид нар байсан. Удалгүй ******* гараад явчихсан. Тэр үед руу утсаар залгаж “хурлын материалтай танилцахаар хүмүүс ирсэн” гэх байдлаар хэлж байсан. Биднийг ороход саналын хуудас хүн тус бүрээрээ байсан. Би хамгийн түрүүнд *******ын саналын хуудсыг тоолсон ба дотроос нь *******гийн саналын хуудас ******* ширхэг гарч ирсэн. Хэсэг хугацааны дараа миний тоолсон *******ын саналын хуудсыг дахиж тоолоход ******* гэх нэртэй саналын хуудас дахин нэг гарч ирсэн. Тэгээд нэг хүчингүй хуудас гарч ирсэн ба яг хэнийг тоолж гаргаж ирснийг мэдэхгүй байна. Биднийг тоолж байхад тооллогын комиссын гишүүд нэг нэгээрээ ар араасаа орж ирсэн. Тэгээд бид нарын тоолсон саналын хуудсыг *******, *******, нар дахин тоолсон. Ингэж тоолоход ******* **************7, ******* **************3, хүчингүй ******* хуудас байсан ба нийт 23******* саналын хуудас болж түүнийг багийн дарга *******, нар гарын үсгээ зурж скочдож лацдаж т хүлээлгэж өгсөн. ...” гэжээ.
- У. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Багийн Засаг даргын санал хураалтыг Х. эгч танилцуулсан. комиссын тэмдэглэлийг би хөтөлсөн. Миний хувьд анх удаа иргэдийн Нийтийн Хуралд оролцсон. Тогтоолыг гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй. комисс тогтоолыг уншиж танилцуулсан. Зааланд цөөн хүн байсан. Зарим иргэд гарч явсан байсан. Гар өргөж баталгаажуулсан зүйл болоогүй. Саналын хуудас нь жигд бус хэмжээтэй байсан. Саналын хуудсыг 2 хувааж хэвлэсэн. Хуралдаан дуусаад өөрийнхөө ашигласан зүйлсээ зөөгөөд явж байхад багийн Засаг даргын саналын хуудас хаачсан бэ гэж надаас асуусан. Тухайн үед надад саналын хуудсыг өгөөгүй. Засаг даргын саналын хуудас түр хугацаанд байхгүй, олдохгүй байсан. М. эгчээс асуухад мэдэхгүй байсан. Санал хураалтын үйл ажиллагаа дуусгавар болонгуут М. эгч энгэртээ нэг зүйл хийж байсан. Соёлын төвийг хэд хоногийн өмнө камержуулсан байсан тул камер шүүх талаар ярьсан. Удалгүй М. эгч энд тавьчихсан байна гээд олсон. Би аваад сейфэндээ хийсэн. Саналын хуудсыг гээгдүүлсэн зүйл байхгүй...” гэв.
- Гэрч М. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “... комиссын даргын үүрэгтэй оролцсон. 233 саналын хуудсыг **************5 болон **************8 ялгаж, уншиж танилцуулсан. Танилцуулах явцад тоологч, ******* тоологч нар гарч явсан. Хурал даргалагч тогтоол батлах талаар сануулж, иргэдээр тогтоолоо батлуулсан. комисс холбогдох материалыг *******д өгсөн. Зааланд 3 хүн үлдсэн. Би хариуцлагатай үүрэг хүлээсэн тул саналын хуудсыг *******д аваачиж өгсөн. Тоолж авна гэж бодсон боловч надаас тоолж аваагүй. Урьд нь энэ төрлийн ажил хийж байгаагүй учраас хариуцлагатай хандахыг хичээсэн. Иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга комиссын тогтоолыг баталгаажуулж ноорог дээрээ гарын үсэг зураарай гэхэд нь ноорог дээр зурсан. Тоо бичих зориулалттай төслийн маягт л ирсэн. Өөр төсөл бичиж гаргаагүй. Саналын хуудсыг жигд хэмжээтэй хэвлэсэн. Саналын хуудсыг *******д хүлээлгэж өгсөн. Хаяж гээгдүүлсэн зүйл болоогүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгч Х.******* нь “Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны Тооллогын комиссын алдаатай үйл ажиллагааны улмаас миний багийн Засаг даргад нэр дэвших эрх ашиг болон ******* сумын ******* дүгээр багийн иргэдээс надад саналаа өгсөн иргэдийн сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхлууд зөрчигдсөн” гэх агуулгаар тайлбарлан тус Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаас гаргасан 02 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан.
- Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 02 дугаартай тогтоолыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэх шаардлагаа “хүчингүй болгуулах” гэж өөрчлөн “Тус Хурлын комиссын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
- Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлэв.
- Тиймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар маргааны “Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны комиссын 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” хэсгээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, үлдсэн хэсгийг ердийн журмаар шийдвэрлэв.
- Мөн нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг хариуцагчаар тодорхойлсон байсныг тус иргэдийн Нийтийн Хурлаар солихыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул шүүх маргааны хариуцагчийг “Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал”-аар сольсон бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь уг шийдвэрийн улмаас шинээр гаргах тайлбар, нотлох баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах санал, хүсэлтгүйгээ илэрхийлэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг дэмжсэн тайлбарыг гаргасан болно.
- Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал /цаашид “ИНХ” гэх/-аас тус Хурлын хуралдааныг 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн *******2:00 цагт Соёлын төвийн үзвэрийн зааланд хуралдуулахаар товлон зарлаж, уг хуралдаанаар багийн ИНХ-ын хуралдаан даргалагч болон зөвлөлийн гишүүдийг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн 2024 оны *******2 дугаар сарын 30-ны өдрийн *******0 дугаартай тогтоол,
- ИНХ-ын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар товлосон асуудлуудаа хэлэлцээд
- “ХАНГАЛ СУМЫН СӨРТ НЭГДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААНЫ ДЭГ” /ХХ-236/,
- “БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН СӨРТ НЭГДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫГ УДИРДАХ ДАРААЛАЛ /дэлгэрэнгүй/” /ХХ-75-76/,
- “БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН СӨРТ НЭГДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫ ДОТООД ЖУРАМ /дэлгэрэнгүй/” /ХХ-237-240/,
- Манги овогтой ийг тус Хурлын хуралдаан даргалагчаар 2 жилийн хугацаатайгаар сонгож шийдвэрлэсэн, “Сөрт багийн Иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагч сонгох тухай” 0******* дугаартай” “БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН *******-р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОГТООЛ” /ХХ-**************3/,
- Лхагвасүрэн овогтой *******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлж шийдвэрлэсэн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 02 дугаартай “БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН *******-р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОГТООЛ” /ХХ-**************5-**************7/,
- ИНХ-ын Зөвлөлийн даргаар М.ийг, гишүүдээр Л.*******, Д.Оюумаа, Э.Зул-Эрдэнэ, Б., С.Лхам-Эрдэнэ, Р.******* нарыг сонгож шийдвэрлэсэн “Сөрт багийн Иргэдийн Нийтийн хурлын зөвлөл байгуулах тухай” 03 дугаартай “БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН *******-р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОГТООЛ” /ХХ-**************8-**************9/,
- “СӨРТ НЭГДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ” /ХХ-7*******-74/
- ИНХ-ын Хуралдаан даргалагч, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Зөвлөл сонгох санал хураалтыг зохион байгуулах комиссын даргаар М., гишүүдээр Б.*******, Н.Даарий, Д.*******, Б. гэх хүмүүсийг томилсон “ комисс байгуулах тухай” 0******* дугаартай “БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН СӨРТ НЭГДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫ ТООЛЛОГЫН КОМИССЫН ТОГТООЛ” /ХХ-*******00/,
- “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнгийн тухай” 02 дугаартай “БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН НЭГДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫ ТООЛЛОГЫН КОМИССЫН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛСАН ТЭМДЭГЛЭЛ” /ХХ-220/-ийг бичгийн хэлбэрээр гаргасан нь тус тус хэрэгт цугларсан.
- Дээрх баримтуудаас Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн *******3:30 цагаас анхдугаар хуралдаанаа эхлүүлсэн бөгөөд
- тухайн Хуралд оролцогчдоос хуралдаан даргалагч, багийн Засаг дарга, ИНХ-ын Зөвлөлийн гишүүдийг тодруулах санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг буюу “ комисс”-ыг 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан,
- Багийн Засаг даргад Х.*******, Л.******* нар нэрээ дэвшүүлсэн,
- комисс нь багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “ИТХ” гэх/-ын ажлын албанаас бэлтгэж өгсөн хүснэгт бүхий цаасан дээр санал өгөхөөр ирсэн иргэдийн нэрсийг гараар бичих замаар бүртгэл хөтлөн санал авах байр /хуралдааны танхим/ руу саналын хуудас бөглөх ширээний тоогоор цувуулан оруулсан,
- Санал авах байранд оролцогч саналын хуудсанд сонгосон нэр дэвшигчийнхээ өмнөх тоонд тэмдэглэгээгээ нууцлан хийх зориулалттай хаалт бүхий гурван ширээг байршуулан, иргэдийн саналыг авсан,
- комисс нь ИТХ-ын ажлын албан /албан хаагч/-аас нийт 233 ширхэг саналын хуудас хүлээж авсан бөгөөд нийт 233 иргэн саналаа өгсөн,
- комисс санал хураалтын үйл ажиллагааг дууссаны дараа саналын хуудаснуудыг нэгтгэн тоолоод нэг саналын хуудсыг хүчингүй болгож, хүчинтэй 232 саналын хуудас үлдсэнээс нэр дэвшигч Х.*******д **************5 хүн, нэр дэвшигч Л.*******т **************7 хүн саналаа өгсөн. Л.*******т өгсөн санал олонх буюу 50.2 % болсон гэх дүнг гарган тус комиссын дарга М. хуралдаанд оролцогчдод танилцуулсан,
- энэхүү үйл ажиллагааны дараа ******* сумын Засаг даргад тус багийн Засаг даргаар томилуулах нэр дэвшигчээр Л.*******ыг уламжлах 02 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг гаргаснаар хуралдаан даргалагч уг анхдугаар хуралдааныг хаасан.
- нэхэмжлэгч Х.******* нь нэр бүхий иргэдтэй хамт 2025 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр буюу дээрх хуралдаан болсон өдрөөс хоёр хоногийн дараа ******* сумын ИТХ-ын даргад хандан хүсэлт гарган зөвшөөрөл авч хуралдааны үйл ажиллагаатай холбогдох баримтуудтай танилцсан бөгөөд Засаг даргад нэр дэвшигчид өгсөн саналын хуудаснуудыг тоолоход хуралдаанд танилцуулснаас зөрүүтэй тоон мэдээлэл /дүн/ гарсан гэх үйл баримтууд тогтоогдов.
- Хэргийн оролцогчид нь ИНХ-ын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрүүдийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 02 дугаартай тогтоолоос бусад шийдвэртэй маргаагүй тул шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь:
- Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар “ИНХ-ын 02 дугаартай тогтоолоо комиссын 02 дугаартай тогтоолыг үндэслэж гаргасан байна. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон юм чинь 02 дугаартай тогтоолыг комиссоос гаргасан гэж үзэж байна. Хуралдаан даргалагч комиссын дүнг үндэслэн гаргасан 02 дугаартай тогтоолыг хуралдаанд оролцогчдоор батлуулаагүй. Санал хураалтын дүнг танилцуулахад хуралдаанд оролцогчдын 30-40 орчим хувь үлдсэн, ирц хүрэлцэхгүй болсон байсан” гэх агуулгаар, хариуцагч, гуравдагч этгээд нар “ комисс 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг гаргасан байсан. комисс санал хураалтын дүнгээ танилцуулсны дараа хуралдаан даргалагч тогтоолыг батлах уу гэхэд оролцогчдын олонх нь гараа өргөж, зарим нь “баталъя” гэж үгээр илэрхийлснээр 02 дугаартай тогтоолыг баталсан. Хуралдааны ирц 60-70 орчим хувьтай, танхимын суудал дүүрэн, зарим иргэд суудал хүрэлцэхгүй зогсоогоороо байгаа харагдаж байсан” гэж мэтгэлцэв.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т ”Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг…-ийн сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг…-ийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг…-ийн иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна”, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 32.8-д “Баг…-ийн иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4-т “баг…-ийн Засаг даргад нэр дэвшүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.*******-т “...Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ...баг...-ийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн …иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.*******-т “…иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.*******-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн …олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус хуульчилжээ.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 болон 32.4 дэх хэсгүүдэд зааснаар хуралдаанд ирсэн тухайн багийн харьяалалтай сонгуулийн эрх бүхий иргэн бүр “оролцогч” байна.
- Тиймээс ИНХ-ын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны оролцогчдын харьяалах багийн Засаг даргад нэр дэвшигчид саналаа өгч сонгох эрх, Х.*******, Л.******* нарын багийн Засаг даргад нэр дэвшигчээр сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах учиртай.
- Дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхлууд нь хуульд заасан журмын дагуу явагдсан захиргааны үйл ажиллагаагаар хэрэгжинэ.
- Энэхүү маргааны хүрээ нь ИНХ-ын хуралдаанаас томилогдон ажилласан “ комисс” багийн Засаг даргад нэр дэвшигч Х.*******, Л.******* нарт өгсөн оролцогчдын “Санал”-ыг тоолох, түүний үр дүнд гаргасан дүн, захиргааны акттай холбогдох хэсэг байна.
- ИНХ-ын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолын үндэслэлд “… комиссын 2025 оны 0******* сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолыг тус тус үндэслэн…” гэжээ.
- Хариуцагч “ комисс 02 дугаартай тогтоол, тус комиссын хуралдааны тэмдэглэл гэсэн хоёр баримтыг хоёуланг нь гаргасан байсан” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
- Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос ирүүлсэн болон шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэхэд дээрх агуулга бүхий захиргааны акт буюу комиссын “02” гэх дугаартай тогтоол гарч ирсэнгүй.
- Харин тус комиссын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн “02” дугаартай тэмдэглэлийг хариуцагчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд түүнд тэмдэглэгдсэн тоон зарим утгууд засвартай байна. Тухайлбал: “*******” дэх хэсгийн “...хүчинтэй саналын хуудас” гэсний араас бичсэн 3 оронтой тооны нэгжийн орон болон “..*******ын төлөө” гэсний хойноос гараар бичсэн 3 оронтой тооны зуутын орон тус тус засвартай бөгөөд тухайн баримтад комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.
- Хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, ИНХ-ын анхдугаар хуралдааны тэмдэглэл болон комиссын санал хураалт явуулсан тэмдэглэлийн “…233 иргэн санал хураалтад оролцлоо. Нийт 233 саналын хуудас хэвлэснээс … *******. Хайрцгаас 233 саналын хуудас гарснаас…” гэх хэсгээр ИНХ-ын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдөр багийн Засаг даргад нийт 233 оролцогч санал өгсөн, энэ хэмжээний саналын хуудас байсан гэдгийг нотолдог.
- Гэтэл шүүх Булган аймгийн ******* сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэнд хадгалагдаж байсан багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох “Саналын хуудас”-уудын эх хувьд үзлэг хийхэд нийт 23******* ширхэг саналын хуудас байснаас ******* ширхэг саналын хуудаст нэр дэвшигч Х.*******, Л.******* нарын хэн алиных нь өмнөх тоон утгыг дугуйлсан, үлдэх 230 ширхэг саналын хуудасны **************7 ширхэг саналын хуудаст нь нэр дэвшигч Х.*******гийн нэрийн өмнөх “*******” гэх тоон утгыг, **************3 ширхэг саналын хуудаст нь нэр дэвшигч Л.*******ын нэрийн өмнөх “2” гэх тоон утгыг тус тус дугуйлсан тэмдэглэгээ хийгдсэн байсан нь тогтоогдсон. Тодруулбал: Шүүх хэргийн оролцогч, өмгөөлөгч, хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан эх баримтад хийсэн үзлэгээр гаргасан саналын хуудасны нийт тоо болон нэр дэвшигчид өгсөн саналын тоо нь комиссоос Хуралдаанд танилцуулсан тооноос зөрсөн дүн гарсан.
- Дээрхээс маргаан бүхий үйл баримтыг нотлох гол баримтын “нотолгооны ач холбогдол”-той байдлыг алдагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал: Нэр дэвшигчдэд өгсөн оролцогчдын саналын дүнг эс тооцлоо гэхэд ******* сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнээс комисст хүлээлгэн өгсөн болон саналын хайрцгаас гарч ирсэн “Саналын хуудас”-ын тоо 233 ширхэг байсан байхад хоёр хоногийн дараа Х.******* нэр бүхий иргэдтэй хамтран тоолсон, улмаар шүүхийн үзлэгээр тогтоогдсон “Саналын хуудас”-ын тоо 23******* буюу Хуралдаанд танилцуулагдсанаас хоёроор багассан зөрүүтэй байгаа нь тухайн баримтын бүрэн бүтэн байдал алдагдсан болохыг нотолж байна.
- Зүй нь хариуцагч, түүнчлэн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын алба нь ИНХ-ын хуралдааны үйл ажиллагаатай холбогдох нотлох баримтын бүрэн бүтэн байдал, нотолгооны чанарыг алдагдуулахгүйгээр хүлээн авч, хадгалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл: Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны комисст сонгогдон ажилласан иргэд нь багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох санал хураалтын үйл ажиллагаатай холбогдох нотлох баримт /саналын хуудас, тус комиссын хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэр буюу тогтоол гэх мэт/-уудыг эмхэтгэн нэгтгээд ИНХ-ын хуралдаан даргалагч, эсхүл сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэнд баримт үйлдэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ.
- Гэвч комисс нь энэ үүргээ гүйцэтгээгүй, баримт бичгийг хүлээн авсан сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн ч бүртгэл, баримт хөтлөөгүй саналын хуудсыг өгөлцсөн, авалцсан, хадгалсан, түүнийг хүсэлт гаргагч иргэд /нэхэмжлэгч, хамт очсон тус багийн иргэд/-д зохих хяналтгүйгээр задлан, танилцуулсан үйл баримтууд тогтоогдож байна.
- Энэ зөрчилт нөхцөл байдалд багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн Л.*******оор саналын хуудаснуудыг наалган эмхэтгүүлж байсан үйлдэл ч нэгэн адил хамаарна.
- Дээрх байдлаар захиргааны байгууллага, албан хаагчдын эмх цэгцгүй, хариуцлагагүй үйлдлүүд нь “ комисс”-ын тоолсон саналын хуудас бүрэн байдлаар хадгалагдсан эсэхэд эргэлзээтэй нөхцөлийг бий болгосноос шүүх тухайн баримтуудын агуулга /Хуралдаанд оролцогчдын нэр дэвшигчдэд өгсөн саналын тоо/-ыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байдлыг үүсгэж байна.
- Түүнчлэн ИНХ-ын хуралдаанаар баталсан дотоод журмын 4.*******7-д “ комисс нь саналын хуудсыг тоолж дуусмагц тооллогын дүнг тэмдэглэлд бичиж, хуралдаанд оролцогчдын олонхын санал авсан нэр дэвшигч тодорсон тохиолдолд дүнг баталгаажуулах тухай тогтоол гаргаж комиссын бүх гишүүд гарын үсэг зуран баталгаажуулж Хуралдаанд танилцуулна” гэжээ.
- Гэтэл комиссоос багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох “Саналын хуудас”-ын дүнг нэгтгэн гаргасан шийдвэрийг нотлох цорын ганц баримт нь 02 дугаартай тэмдэглэл байх ба тухайн баримтад комиссын дарга, гишүүдийн хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй, санал хураалтын дүнг илэрхийлсэн зарим тоон утгууд засвартай байх тул тухайн баримтыг уг комиссоос гаргасан тогтоол буюу дотоод журмын 4.*******7-д заасан шаардлагыг хангасан шийдвэр гэж дүгнэх боломжгүй байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилсан.
- Хариуцагч Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн ИНХ нь өөрийн гаргасан захиргааны актын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс үзлэг хийх замаар нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулахад “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 02 дугаартай тогтоолын үндэслэл болсон комиссын гаргасан гэх “02” дугаартай тогтоол биет байдлаар /цаасан сууриар/ гарч ирээгүй, саналын хуудаснуудыг Хуралдаанд байсан үеийн хэвээр хадгалагдаж, шүүхэд бүрэн бүтэн байдлаар нотлох баримтаар ирсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдлоо.
- Хариуцагчийн анхдугаар Хуралдааны үйл ажиллагаатай холбогдох нотлох баримтыг нэхэмжлэгч хадгалан хамгаалах үүрэггүй бөгөөд нотлох баримтын зөрчилт байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
- Тиймээс шүүх хариуцагч Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдөр хийсэн анхдугаар хуралдаанаас гаргасан 02 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
- Нэмэлтээр тайлбарлахад: “ комисс” нь Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулж явуулах[*******] нэг удаагийн үүргийг хэрэгжүүлэхээр томилогдсон ажлын хэсэг бөгөөд тус комиссын гүйцэтгэсэн үүрэг нь ИНХ-аас багийн Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргах урьдач нөхцөлийг бүрдүүлж буй хэсэг байна.
- Тэдний гүйцэтгэсэн үүрэг нь ИНХ-ын үйл ажиллагааны нэг хэсэг болж буй учир нь Хуралдааны оролцогчид нь “сонгогч”-ийн байр сууринаас санал хураалтын үйл ажиллагаанд оролцох учраас тэдний саналаар тухайлсан комиссыг байгуулан ИНХ багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах санал хураалтыг явуулах чиг үүргээ хэрэгжүүлж буй хэлбэр юм.
- Тиймээс “ комисс” нь нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан бие даасан захиргааны байгууллага бишийнхээ тухайд энэхүү маргааны хариуцагч болохгүй.
Нэхэмжлэгч Х.******* нь 2025 оны 02 дугаар сарын *******7-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг Төрийн сангийн *******0004*******40094******* дугаарын дансанд төлсөн баримтыг хавсарган ирүүлжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагадаа нийт *******40400 төгрөгийг төлжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг төлөхөөр хуульчилсан байна.
Тиймээс нэхэмжлэгчийн Төрийн сангийн дансанд төлсөн *******40400 төгрөгөөс 70200 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг, илүү төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, *******09 дүгээр зүйлийн *******09.*******, *******06 дугаар зүйлийн *******06.*******, *******06.3.*******, *******06.3.*******2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.8.4, 48 дугаар зүйлийн 48.*******, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2-д тус тус заасныг үндэслэн Х.*******гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай .
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн “Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны комиссын 02 дугаартай тогтоолыг хүчингүй болуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.*******, 47 дугаар зүйлийн 47.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн *******40,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн сангаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.2, **************4 дүгээр зүйлийн **************4.*******, **************4.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[*******] комиссын зохион байгуулсан үйл ажиллагаанаас зөвхөн маргаан бүхий хэсгийг оруулав.