2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/03268

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржгин овогт *******ийн ******* /рд:*******/, Хан Өндөр овогт *******ийн ******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.      

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5  дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.*******, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.******* нарыг эх Т.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2204045553 дугаартай, *******,,,,,, *******,,, тоотод байрлах 34.95 м.кв талбайтай 1 өрөө орон сууцуудыг Т.*******ын өмчлөлд, улсын бүртгэлийн ,,,,, Н.*******ын өмчлөлд тус тус үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б. нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 21,639,500 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Т.******* нь алтан бөгж, гар утас, автозогсоол, улсын дугаартай тээврийн хэрэгсэл, камер, оёдлын машины үнээс ногдох хэсэг болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Н.******* нь Баянзүрх дүүрэг, Тэлмүүн хотхонд баригдаж буй 79 м.кв, 3 өрөө орон сууц болон улсын дугаартай тээврийн хэрэгслээс ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталсугай.

 

5. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Нарантуяад даалгасугай.

 

6. Гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд эцэг, эх нарын хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг тэдэнд үүрэг болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,716,581 төгрөг, хариуцагчаас төлсөн 740,157 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,716,581 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 740,157 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ