| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0129/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Х холбогдох эрүүгийн 1706 0090 90441 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Барилга корпорацид мужаан ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Ц.Х , /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун тоотод хохирогч М.М.Ө тай маргалдан улмаар зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би сургалттай байсан. Өглөө сургалтандаа суучихаад ирэхэд М.Ө гэх залуу машинаа засаад зогсож байсан. Гэхдээ анх манай хашаанд машинаа тавихдаа 2-3 хононо гэсэн ба машин нь хэвийн ажиллагаатай байсан. Удалгүй бага багаар эд зүйлсийг нь тайлсаар байгаад ажиллахгүй болсон. Хүүхдүүдийн хувцас тос, масло болоод 2 жил өнгөрсөн ба машин нь төмрийн сэлбэг мэт болсон байсан тул тухайн өдөр таарахдаа машинаа ав гэж хэлсэн. Том машин хүүхдүүдийн дээрээс уначихаж магадгүй гэхэд чи юун сүртэй юм бэ гэсэн. Намайг 1 мөргөхөд нь би буцаагаад 1 удаа цохисон. Тухайн үед эхнэр нь байсан ба хохирогч хамраа дараад доошоо суусан. Ингээд гэр рүүгээ орсон гэв.
Хохирогч М.Ө мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018.08.04-ний өдөр 20 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун Алтан Өлгийд байх найзын гэрт очихоор явж байгаад тэдний ойролцоо байдаг танихгүй Хуншагай гэсэн байх залуугийн гэрийн хашаагаар дамжиж очих гэж яваад тэр залуу согтуу гарч ирээд манай хашаанаас гар зайл гэж хөөгөөд муудалцаж, улмаар миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон, би тэр залууг цээж рүү нь түлхсэн, өөрөө цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-12, 64 дүгээр хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун тоот гэртээ байж байтал ойролцоогоор 17 цагийн үед М.Ө гэх манай хашаанд том камаз машинаа тавьсан хүн ирээд машинаасаа юм ухаад зогсож байсан. Тэгтэл би гэртээ юмаа хийгээд байж байтал гадаа маргаан болоод эхлэхээр нь би үүд рүүгээ гараад довжоон дээрээсээ хартал М.Ө нь манай нөхөр Хуншагайг мөргөсөн тэгтэл манай нөхөр зөрүүлээд гараараа М.Ө нүүрэн тус газарт нэг удаа цохисон. М.Ө нүүрээ дараад доошоо суугаад байсан, хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹10044 дүгнэлтэд “М.М.Ө биед хоншоор яс, хамар яс, таславчийн хугарал, хамар, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. …хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 19-24 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт тоотод хохирогч М.М.Ө тай маргалдан улмаар зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.М холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.М эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.