| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00325/И |
| Дугаар | 103/ШШ2025/00344 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/00344
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2025/00344 | Улаанбаатар хот |
2025 04 24 103/ШШ2025/00344
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* ******* 1 дүгээр хороо, Наран хороолол, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
*******цагч: ******* ******* ... дугаар хороо, .... дугаар гудамжны ..тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн ******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн тул тус ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял шийтгэхдээ *******ын эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээгүй болно. Гэвч Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад" төлүүлэх талаар хуульчилсан ба ******* нь дээрх 200,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байснаар бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд даатгалын мөнгөн хөрөнгө зөв зарцуулагдаагүй байх үндэслэлийг буй болгож, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байх тул хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэг заасныг үндэслэн ******* овогт ******* даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 200,000 төгрөгийг гаргуулан ******* дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сан 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******цагч ******* *******ай эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 200,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар бид харилцан тохирлцлоо гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь хохирлыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 6,650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3,325 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ