| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00262/И |
| Дугаар | 103/ШШ2025/00363 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2025/00363
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 103/ШШ2025/00363 | Улаанбаатар хот |
2025 04 29 103/ШШ2025/00363
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг .. дугаар хороо, Наран ... дүгээр .. тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн .. дугаар хороо, Наран .. дүгээр ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр*******, ******* нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч ******* ******* холбогдуулан Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр*******, ******* нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н. миний бие төрсөн эцэг болон дүү ******* нарын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо ******* дүгээр тоотод амьдардаг билээ. Миний бие 2006.11.03-ны өдөр төрсөн бөгөөд ээж 2018.11 дүгээр сард өвчний улмаас нас нөгчиж би тухайн үед 12 настай, аав болон 3 настай дүүгийн хамт үлдсэн боловч аав минь архины хамааралтай учир биднийг асран хамгаалж чадахгүйн улмаас хорооны засаг даргын шийдвэрээр 2019 оны 1 сард бид ээжийнхээ аав ээж буюу нагац өвөө эмээ нарын асрамжинд очиж өнөөдрийг хүрсэн. Авга эмээ 2023 оноос аав бид нартай хамт байна, биднийг харна гэж манайд ирээд нагац өвөө эмээгээс биднийг аваад аав бид 4 хамт амьдардаг байсан. Би 2024 онд сургуулиа төгсөөд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцаж байна. Аав минь тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд архины хамааралтай олон жил болж байгаа учраас хорооны зүгээс түүнийг эцэг байх эрхийг нь хасуулахаар тус шүүхэд хандсан байгаа. Миний аав ээж хоёр 2005 онд гэр бүл болж 2006 онд би, 2015 онд дүү Н.Өсөх- Эрдэнэ төрсөн. Намайг төрөх үед аав Солонгос улсад ажиллахаар явчихсан байсан. Намайг төрүүлээд ой гарантай байхад нагац өвөө эмээ дээр орхиод ээж маань аавын араас Солонгос явж ажиллаж байгаад хоёулаа ажилласан мөнгөө хуримтлуулж нааш нь явуулж одоо бидний амьдарч байгаа Багануур дүүргийн 3 дугаар хороо ******* дүгээр тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авсан байдаг. Энэ байрыг авахдаа аав П.******* нэр дээр авч аав ээж дүү бид энэ л байранд амьдарч энэ л байранд дүү бид төрж өссөн. Ээж минь өвчний улмаас нас барсан үеэс уг нь аав минь дүү бид хоёрыг асраад амьдрах байсан боловч архины хамааралтайн улмаас өөрийгөө ч удирдах чадваргүй байдалтай олон жил болсон. Гэрт минь бүрэн тавилга, эд хогшил байсан боловч зарсаар байгаад одоо бараг хоосон 2 өрөө л байна. Намайг сургуульд орсноос хойш мөн л байдал хэвээрээ, аавын ээж уг нь цуг байгаа боловч эмээгийн үгэнд ордоггүй. Хамгийн гол нь одоо аав минь бидний ганц хөрөнгө болох орон сууцаа зарна гээд байна. Энэ орон сууц бол аав ээж дүү бидний дундын хөрөнгө гэж би үзэж байгаа. Ээж минь байсан бол энэ орон сууцыг дүү бид хоёрт л үлдээх байсан гэж бодож байгаа. Ганцхан аавын нэр дээр бүртгэлтэй орон сууц тул энэ хүн бусдад худалдахад хуулийн хүрээнд ямар ч хориглох зүйл алга. Согтуу байхдаа ч юм уу эсвэл бусдын ятгалаганд орж хямд үнээр зарах, бусдад луйвардуулах эрсдэл маш ойрхон байгаа. Миний бие одоо нэгэнт насанд хүрсэн тул нэхэмжпэл гаргаж бидний дундын өмч болох орон сууцны хамтран өмчлөгчөөр******* миний бие болон дүү ******* нарыг нэмж бүртгүүлэх шаардлага гаргаж байгаа болно. Иймд дээр дурьдсан үндэслэл шалтгааны улмаас Багануур дүүргийн 3 дугаар хороо ******* дүгээр тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Н.Өсөх- Ирээдүй, ******* нарыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний хүү нь Хилийн цэргийн сургуулийн 1 дүгээр курсэд сурдаг. 1 дүгээр курсдээ дотуур баййранд суусан. Одоо ирэх хичээлийн жилээс гадуур гарна. Би байраа зараад хотод байр авч 2 хүүтэйгээ амьдарна гэж хүүтэйгээ ярилцсан байгаа гэв.
Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* нь П.******* холбогдуулан Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр тоот өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие аав П.*******эй уг асуудлаар хэлэлцэн тохиролцож эвлэрсэн тул өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Мөн 2025.04.29-ний өдрийн 16 цагт болох шүүх хуралдаанд миний бие г оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү, татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч******* нь Хариуцагч П.*******эй уг асуудлаар хэлэлцэн тохиролцож эвлэрсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овгийн ******* ******* холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр*******, ******* нарыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.03.19-ний өдрийн 103/ШЗ2025/00698 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Захирамжийн хувийг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ