Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00369

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00369

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 04 30 103/ШШ2025/00369

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр хэсэгт байрлах ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 452.720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Багануур ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь иргэн ******* дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. ******* нь дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сараас эхлэн 2025 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн *******гаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 373.108,44 (гурван зуун далан гурван мянга нэг зуун найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөг, алданги 79.612,50 (далан есөн мянга зургаан зуун арван хоёр төгрөг, тавин мөнгө) төгрөг, нийт 452.720,94 (дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун хорин төгрөг, ерэн дөрвөн мөнгө) төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие овогтой нь Багануур дүүргийн ******* *******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд тусгасан 452.720 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогтой ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 452.720 төгрөг /дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун хорин төгрөг / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7.115 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гаас 7.115 төгрөгийг тус тус гаргуулж Багануур ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ