| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00402/И |
| Дугаар | 103/ШШ2025/00372 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2025/00372
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ2025/00372 | Улаанбаатар хот |
2025 05 01 103/ШШ2025/00372
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, :: дугаар байрны ...тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 495.312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь иргэн ******* дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. ******* нь дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн *******ээс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 350.159.03 (гурван зуун тавин мянга нэг зуун тавин есөн төгрөг, гурван мөнгө) төгрөг, алданги 145.153.32 (нэг зуун дөчин таван мянга нэг зуун тавин гурван төгрөг, гучин хоёр мөнгө) төгрөг, нийт 495.312.35 (дөрвөн зуун ерэн таван мянга гурван зуун арван хоёр төгрөг, гучин таван мөнгө) төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд ирүүлсэн тодорхойлолтдоо: Манай байгууллагад 495.312,35 (дөрвөн зуун ерэн таван мянга гурван зуун арван хоёр төгрөг, гучин таван мөнгө) төгрөгийн дулааны эрчим хүчний өр төлбөр бүхий Багануур дүүргийн 1-р хороо, 22-р байр, 77 тоотод оршин суугч ******* нь дээрх өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тодорхойлов гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* дулааны ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч , ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 495.312 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.50939 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7.754,6 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ээс 7.754,6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ