| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00418/И |
| Дугаар | 103/ШШ2025/00373 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2025/00373
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ2025/003*******3 | Улаанбаатар хот |
2025 05 01 103/ШШ2025/003*******3
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, Нарны .. тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.553.386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч нь манай *******-аас олгосон зээлээр "Сайн Интернэшнл" XXK-aac Samsung A33 загварын нөүтбүүк худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн Хаан банкин дахь 5111513488 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлийн гэрээний 3.2-т Зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил зээлийн гэрээний ******* дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний *******.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.Иймд 1,553,386.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* *******-ын нэхэмжилсэн материалтай танилцлаа. 1,553,386.22 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаангүй болно гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******58.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,553,386.22 төгрөг /нэг сая, таван зуун тавин гурван мянга, гурван зуун наян зургаан төгрөг, хорин хоёр мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19.902 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 19.902 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ