Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00384

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00384

Улаанбаатар хот

 

 

 

2025 05 02 103/ШШ2025/00384

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, .....дугаар гудамжны .. тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.722.559,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч овогтой нь ******* *******тай 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******ны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал *******ны үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-R000661511 тоот "Дижитал зээлийн гэрээ" цахимаар байгуулж, 2105208089 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 (арван сая төгрөг)-н зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч овогтой нь ЗГ-2000661511 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 201 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,722,559.64 төгрөгийн өр үүсгэж *******ыг хохироож байна. Иймд зээлдэгч овогтой эс ******* *******тай байгуулсан ЗГ-R000661511 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 10,722,559.64 (арван сая долоон зуун хорин хоёр мянга таван зуун тавин есөн төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие ******* *******наас нэхэмжилсэн 10.722.559,64 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэдгээ зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.722.559,64 төгрөг / арван сая, долоон зуун хорин хоёр мянга, таван зуун тавин есөн төгрөг, жаран дөрвөн мөнгө / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 93.256 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.эс 93.256 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ