| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/02155/И |
| Дугаар | 191/ШШ2025/03270 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/03270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...хаягт байрлах, “ГБ” ХК /РД:.../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.А...-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч ... овогтой А.... нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... банктай ЗГ2035111245 тоот “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдөр К470003781 дугаартай “Дижитал зээлийн гэрээ” байгуулж, 7,010,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Э.А... нь ЗГ2035111245 тоот болон К470003781 зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 117 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 21,804,768.56 төгрөг төлөөгүй байна.
Э.А...-т холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжилсэн боловч 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/Ш32025/04814 тоот захирамжаар тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг хорооны засаг дарга нь тодорхойлсон байна. Иймд Э.А...-ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.” гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “ГБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Э.А...-ыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Зээлийн хүсэлт, “ГБ” ХК, Э.А...-ын хооронд 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр байгуулсан, R470003781 дугаартай “Дижитал зээлийн гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Э.А...-т хүргүүлсэн мэдэгдэл, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/04814 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/11697 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн Э.А...-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “ГБ” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Э.А...-ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “ГБ” ХК нь ...хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн ... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.А...-ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 21,804,768 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, “ГБ” ХК, Э.А...-ын хооронд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан, R470003781 дугаартай “Дижитал зээлийн гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Э.А...-т хүргүүлсэн мэдэгдэл баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Э.А... нь хүсэлт гаргагч “ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/11697 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн Э.А...-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаанд тодорхойлсон ... хаягт Э.А... оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, .... аймаг, ... сум, 2-р багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 95 дугаартай тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Э.А...-ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ...овогт Э...-ын А.... /РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Э.А...-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “ГБ” ХК-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА