| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00236/и |
| Дугаар | 308/ШШ2025/00187 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 308/ШШ2025/00187
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг Энхтайваны гудамж 110-р байр Дорноговь аймгийн ....газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны гудамж 17-26 тоотод оршин суух, Т.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,506,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ... газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Т.Б-с зээлийн гэрээний үүрэгт 1,506,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б нэхэмжлэлийн шаардлага 1,506,500 төгрөгийг төлсөн тухай баримтаа шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн х.. газар нь хариуцагч Т.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,506,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Б нэхэмжлэлийн шаардлага 1,506,500 төгрөгийг төлсөн тухай баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Дорноговь аймгийн .. газраас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,506,500 төгрөгийг хариуцагч Т.Ббиелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ