| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06837/N |
| Дугаар | 191/ШШ2025/03340 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/03340
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: ...хаягт байрлах, “Х” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Б... овогт М...ын А. /РД:.../-д холбогдох,
дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээ, шугам сүлжээний засвар, цэвэрлэгээ үйлчилгээ, хариуул хамтгаалалтын зардалд нийт 1,111,830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4. дэх хэсэгт “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч, бусад этгээд заавал тухайн СӨХ-ны гишүүн байна” гэж хуульчилсан.
“Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуульд зааснаар иргэн энэ байранд оршин сууж эхэлсэн цагаас СӨХ-ны гишүүн болох бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтын зардлыг гэртээ тогтмол байсан эсэхээс үл хамааран төлөх үүрэгтэй.”
СӨХ-ны гишүүн М.А... нь дээрх үүргээ биелүүлэхгүй байх тул түүнээс 1,111,830 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Хариуцагч М.А... нь нэхэжлэлийн шаардлага 1,111,830 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, төлбөрийн өртэй айл өрхийн судалгаа, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хариуцагчаас нотлох баримтаар 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” зэргийг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.А...-д холбогдуулан, дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээ, шугам сүлжээний засвар, цэвэрлэгээ үйлчилгээ, хариуул хамтгаалалтын зардалд нийт 1,111,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А... нь нэхэжлэлийн шаардлага 1,111,830 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,834 төгрөгийн 14,417 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 14,417 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,417 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Х” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, М.А...-д холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээ, шугам сүлжээний засвар, цэвэрлэгээ үйлчилгээ, хариуул хамтгаалалтын зардалд нийт 1,111,830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.А... нь нэхэжлэлийн шаардлага 1,111,830 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 15-өдөр төлсөн 28,834 төгрөгийн 14,417 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 14,417 төгрөгийг, хариуцагч М.А..-аас улсын тэмдэгтийн хураамжид 14,417 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА