Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 308/ШШ2025/00191

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   

Дорноговь аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,2-р хороо Усны гудамж, өөрийн байр “ К банк”  ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4 дүгээр баг, Ганзамчид 1 дүгээр гудамж, 125-р байр 24 тоотод оршин суух, Т.Э-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,712,904 төгрөг гаргуулах тухай

                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “К банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Т.Э-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,712,904 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Эшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”...Нэхэмжлэлийн шаардлага 12,712,904 төгрөгийг төлж барагдуулна. Зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “К банк” ХК нь хариуцагч Т.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,712,904 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,712,904 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Төлнө гэжээ.

Хариуцагч Т.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1.Нэхэмжлэгч “К банк” ХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,712,904 төгрөгийг хариуцагч Т.Э төлөхөө хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,356,46 төгрөгнөөс 109,178 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 109,178 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 109,178 төгрөгийг хариуцагч Т.Э-с тус тус гаргуулж нэхэмжлэгч “К- банк” ХК-/РД:2677377/-нд олгосугай. 

 3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ