Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 308/ШШ2025/00192

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,1-р хороо Юнескогийн гудамж -28 МПМ цогцолбор М....ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум,  3 дугаар баг, Алтанговь 2 гудамж, 232 дугаар байр, 13 тоотод оршин суух Л.Б-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,085,488 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “М... ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Л.Б-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,085,488 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”...Нэхэмжлэлийн шаардлага 1,085,488 төгрөгийг төлж барагдуулах тул хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “М.. ББСБ”  ХХК нь хариуцагч Л.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,085,488 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын дүн 1,085,488 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Нэхэмжлэгч “М... ББСБ” ХХК нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,085,488 төгрөгийг хариуцагч Л.Б төлөхөө хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,601 төгрөгнөөс 15,053 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 15,053 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 15,053 төгрөгийг хариуцагч Л.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч ““М.... ББСБ” ХХК-/РД:5373271/-нд олгосугай. 

            3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ