| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00263/и |
| Дугаар | 308/ШШ2025/00195 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 308/ШШ2025/00195
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч :Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Сентрал тауэр, 5 давхар, 510 тоотод оршин суух “ А.... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сум, 2 дугаар баг, Эрх чөлөөний гудамж 203, 77 тоотод оршин суух, Э.Б холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,564,869.92 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “А... ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Э.Б-с зээлийн гэрээний үүрэгт 2,564,869.92 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”...Нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 2,272,724 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 2,564,869,92 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Э.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,564,869.92 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 2,564,869.92 төгрөгийг төлнө гэжээ.
Хариуцагч Э.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “А... ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,564,869.92 төгрөгийг хариуцагч Э.Б төлөхөө хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,989 төгрөгнөөс 27,994 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,27,994 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 27,994 төгрөгийг хариуцагч Э.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч “ А... ББСБ” ХХК-д /РД:.../-нд олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ