| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00204/и |
| Дугаар | 308/ШШ2025/00212 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 308/ШШ2025/00212
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар баг, Жанчив гудамж, 28-69 тоотод оршин суух, О.Т-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, 57 дугаар байр,58 тоотод оршин суух М.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 5,147,120 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажлын хөлсөө 950,000 төгрөгөөр тохиролцож М.Б-ийн “Be barber” үсчний газар үсчнээр ажиллаж эхэлсэн. Миний 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны хүртэл 8 сар 27 хоногийн ажилласны цалин хөлс 8,550,000 төгрөг болсон. Одоо үлдэгдэл цалин хөлс болон зээлсэн мөнгөний үлдэгдэл 39,000 төгрөг нийт 5,147,102 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн 2,380,000 төгрөг дээр эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн 5,147,102 төгрөгөөс 2,767,120 төгрөгийг хасаж, 2,380,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлүүлэхээр эвлэрч байна гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,380,000 төгрөгийг 6 сарын хугацаанд Хаан банкны дансанд төлөхийг зөвшөөрч эвлэрч байна гэжээ.
Нэхэмжлэгч О.Т хариуцагчийн М.Б нар дараах байдлаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: 1.Нэхэмжлэгч нь 5,147,120 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2,767,120 төгрөгөөр багасгаж, 2,380,000 төгрөгийг 6 сарын дотор Хаан банкны дансанд авах,
2.Хариуцагч М.Б 2,380,000 төгрөгийг 6 сарын хугацаанд Хаан банкны дансанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Т хариуцагч М.Б-ээс 5,147,120 төгрөг гаргуу-
-лахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талууд дараах байдлаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Үүнд: 1.Нэхэмжлэгч нь 5,147,120 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2,767,120 төгрөгөөр багасгаж, 2,380,000 төгрөгийг 6 сарын дотор Хаан банкны дансанд авах,
2.Хариуцагч М.Б 2,380,000 төгрөгийг 6 сарын хугацаанд Хаан банкны дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,880 төгрөгөөс 59,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 59,940 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, 59,940 төгрөгийг хариуцагч М.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Т-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О.Т-н нэхэмжлэлтэй, М.Б-д холбогдох 5,147,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч О.Т, хариуцагч М.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,147,120 төгрөгийг 2,767,120 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 2,380,000 төгрөгийг 6 сарын дотор Хаан банкны дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Т-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,880 төгрөгөөс 59,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 59,940 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, 59,940 төгрөгийг хариуцагч М.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Т-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ