| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07715/И |
| Дугаар | 191/ШШ2025/01345 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** давхар хаягт байрлах Т******* ББСБ ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ********* тоот хаягт оршин суух, З******* овогт Лхагважавын Ч******* /регистрийн дугаар: ОЮ*******/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11,949,004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч А.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Л.Ч*******, С.Б*******, Г.Д******* нар нь Т******* ББСБ-тай дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Хадлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 11,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар -10 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр гэрийн эд хогшил 315,000 төгрөгийн үнэлгээтэй хөдпөх эд хөрөнгийг тус тус барьцаалан хариуцагч мөнгийг хүлээч авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.
Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд 15 удаагийн гүйлгээгээр төлөлтийг дутуу төлж, дахин төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7,609,906 төгрөг, хүү 3,601,332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 720,266 төгрөг буюу нийт 11,931,504 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Л.Ч*******, С.Б*******, Г.Д******* нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 1,047 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 15 удаагийн төлөлтийг дутуу хийсэн бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон.
Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.2.3-д Хөрөнгийн байршил, эзэмшил, ашиглалтын байдлыг тодорхойлох бичиг баримт мэдээллийг Т*******д өгч, хөрөнгийг хэдийд ч газар дээр нь биечлэн шалгахад хориг, саад учруулахгүй байх, 3.2.4-д Энэхүү гэрээний 5.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгийг Т*******ын анхны шаардлагаар, биет байдлаар шилжүүгэн өгөх гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Л.Ч*******, С.Б*******, Г.Д******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийч эргэн төлөлт хийлгүй зөрчсөн тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэх боломж үлдээд байна.
Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч нар биелүүлээгүйгээс нэхэмжпэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.
Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж байна.
Иймд хариуцагч Л.Ч*******, С.Б*******, Г.Д******* нараас 2021 оны 06 дугзар сарын 10-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,609,906 төгрөг, хүү 3,601,332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 720,266 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 17,500 төгрөг буюу нийт 11,949,004 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.
Хариуцагч С.Б*******, Г.Д******* нараас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр татгалзсан тул хариуцагч Л.Ч*******аас нийт 11,949,004 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Л.Ч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Ч******* 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Т******* ББСБ ХХК-иас маркийн машины урьдчилгаа гаргаад авсан. 2021 оны 8 дугаар сард мөргөлдөж миний зөв болж 6 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр гарсан. Машины эвдрэл их байсан. Урд буфер, 2 их гэрэл, урд салхины шил, лонжраам гээд вьетнам засварт өгтөл лонжрам сольно гэсэн. Т -д болсон явдлыг хэлээд шинэ машин гаргуулж авах боломж байна уу гэхэд, боломжгүй, энэ машин манайд хамаагүй, таны хөрөнгө гэсэн. Би уурлаад миний өмч юм бол би төлөхгүй гээд бид одоог хүртэл мэтгэлцэж явна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Л.Ч*******, С.Б*******, Г.Д******* нарт холбогдуулан 2021 оны 06 дугзар сарын 10-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,609,906 төгрөг, хүү 3,601,332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 720,266 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 17,500 төгрөг, нийт 11,949,004 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч С.Б*******, Г.Д******* нараас татгалзаж, хариуцагч Л.Ч*******аас нийт 11,949,004 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Ийнхүү хамтран зээлдэгч нараас нэхэмжлэгч татгалзаж, харуицагч Л.Ч*******аас дангаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасантай нийцнэ.
3. Хариуцагч Л.Ч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдан авсан тээврийн хэрэгсэл 2021 оны 8 дугаар сард зам тээврийн осолд орж эвдэрсэн, шинэ машин гаргаж өгөхийг Т ББСБ ХХК-иас хүсэхэд боломжгүй гэснээр зээлийг төлөхгүй хэмээн маргасан гэх агуулгатай хариу тайлбар гаргасан.
4. Зээлдүүлэгч Т ББСБ ХХК болон зээлдэгч Л.Ч*******, хамтран зээлдэгч С.Б*******, Г.Д******* нарын хоорон 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, 11,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг сарын 2,50 хувийн хүүтэйгээр, Автомашин худалдан авах зориулалтаар, зээлдүүлсэн байх ба мөн өдөр 0610061110087 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ байгуулж, улсын дугаартай, арлын дугаартай, Т А маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Т ББСБ ХХК-д шилжүүлсэн байх ба ирээдүйн орлогыг барьцаалж 0610061110087 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан байна.
5. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Л овогтой Ч******* зээл, хүүний тооцоо баримтаас үзэхэд, зээлдэгч нь үндсэн зээл 7,609,906 төгрөг, үндсэн зээлийн хүү 3,601,332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 720,266 төгрөг, нийт 11,931,504 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байх ба ийнхүү тооцсон нь үндэслэлтэй буюу талуудын байгуулсан зээлийн гэрээ болон дээр дурьдсан хуульд нийцсэн байх тул 11,931,504 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.
7. Хариуцагч нь зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар тодорхой тайлбар, нотлох баримтад тулгуурлаж мэтгэлцээгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээдэг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
9. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0610061110087 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
10. Гэвч хариуцагч нь фидуцийн зүйл болох, Т ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй улсын дугаартай, арлын дугаартай, Т А маркийн тээврийн хэрэгслийг зам тээврийн осолд орж их эвдэрсэн гэх тайлбар гаргасан тул уг тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй хэмээн фидуцийн зүйлээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 11,931,504 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсаныг үндэслэлтэй гэж үзнэ.
11. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхэд хандахад баримт бичиг бүрдүүлж 17,500 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан 06 дугаартай нотариатчийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар, нэхэмжлэгчийн гаргасан нотариатын зардал 17,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
13. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэнийг дурдаж байна.
14. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид ногдуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Л.Ч*******аас 11,949,004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч*******аас 206,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА