2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00818

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************* тоотод оршин суух, Оточ овогт В******* Г******* /регистрийн дугаар ТИ*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******      тоотод оршин суух, Утагч овогт С******* Н******* /регистрийн дугаар: ВЮ/-д холбогдох

 

11,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Г*******, түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагч С.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Н*******тай 20 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 20 оны 10 дугаар сараас миний ажиллаж байсан М п ХХК-иас өөрийн барьж байсан ****хотхонд 2 өрөө байр өгөөд ипотекийн 8%-н зээлд компани хамруулж өгсөн.Тухайн үед С.Н******* бид хоёр хоёулаа М п ХХК-д ажиллаад зээлээ төлөөд явдаг байсан.

Ингээд 2017 оны 04-06 сарын хооронд бид хоёр ажлаасаа гарсан. Би З бичил уурхайд эксковаторчиноор 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. Энэ хооронд сүлжээгүй газар ажиллаж байсан учраас С.Н*******д Хаан банкны өөрийн эзэмшилийн тоот дансны картыг үлдээгээд байрны мөнгөө энэ данснаас аваад төлж байгаарай гэж хэлээд явсан. Үүний дагуу С.Н******* нь миний данснаас гүйлгээ хийдэг байсан.

Бид хоёр 2023 онд шүүхээр дээрх орон сууцны өмчлөл болон зээлийн төлөлтийн маргааныг шийдвэрлүүлсэн. Үүний дагуу уг орон сууцыг С.Н*******гын өмчлөлд үлдээж би банкны зээлийн эргэн төлөлтийн зөрүү 20,440,000 төгрөгийг авахаар болсон юм. Тэгээд би дараа нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийг тооцож үзэж байхад дээрх 11.200.000 төгрөгийг миний данснаас төлсөн байсан ба энэ талаар тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаагүй үлдсэн болох нь тогтоогдсон юм.

20,440,000 төгрөгийг надад өгөхөөр болсон, энэ нь өөрийнх нь данс руу шилжүүлсэн мөнгө. 11,200,000 төгрөг нь би дансаа үлдээгээд С.Н*******д зээл төл гэсэн мөнгө. 2023 оны шүүх хурал дээр би картаа өгснөө мартчихсан байсан, Н******* хуулгаа өгөөд, 2017-2018 онд би С.Н*******гийн данс руу мөнгө шилжүүлээгүй учраас 11,200,000 төгрөг гараагүй. 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр болсон шүүх хурал дээр 2019-2020 оны миний мөнгийг буцаан олго гэж шийдсэн. Байрыг хуваахад миний хувь бага гарсан.

Иймд С.Н*******гаас 11,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар 20 оноос хамтран амьдарсан, 20 оны 10 сараас өөрсдийнх нь ажиллаж байсан М п ХХК-иас өөрийн барьж байсан Д аймгийн Д сум дахь *** хотхонд 2 өрөө байр өгөөд энэ хоёрыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгсөн. Тухайн үед хоёулаа М п ХХК-д ажиллаж, тэндээс зээлээ төлдөг байсан. 2017 оны 4-6 сарын хооронд энэ хоёр ажлаас гарсан. Г******* З 2017 оны 7 сараас 2018 оны 11 сар хүртэл бичил уурхайд ажилласан. Н*******д байрны зээлийг төлж байгаарай гээд картаа үлдээгээд явсан. Энэ хугацаанд Н******* байрны зээлийг төлдөг байсан. Зээлийн эргэн төлөлтийн маргааныг шийдвэрлэхэд орон сууцыг Н*******д үлдээгээд, зөрүү төлбөр 20,440,000 төгрөгийг В.Г*******од олгохоор шийдвэрлэсэн. Н******* зээлээ төлж дуусаад өөрийнхөө нэр дээр байраа авсан, 20,440,000 төгрөг Г*******од өгөөгүй мөртлөө шүүхэд орон сууц чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргаад явж байгаа. Г******* авах ёстой мөнгөө авъя, нэг өөрөө байр ч гэсэн түрээслээд гарахгүй бол гудамжинд гарах гээд байна гэхэд мөнгөө өгдөггүй. Банк дээр очиж тулгалт хийхэд 20,440,000 төгрөгөөс илүү төлсөн байна, Н*******гийн данснаас гарсан мөнгөнөөс тооцоод бодсон байна. Гэтэл миний дугаар картнаас 2017 оны 7 сараас 2018 оны 11 сарын хооронд 11,200,000 төгрөгийг миний данснаас төлж байсан, тэрийг тухайн үед мэдээгүй байсан. Гүйлгээнүүдээ тодруулагчаар тодруулаад тэмдэглээд түүвэр хийхэд 11,200,000 төгрөг болж байгааг С.Н*******гаас нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтын амьдралтай байсан ч В.Г******* нь архи ууж, зодож хөөж, туусаар тус байранд миний бие 2021 оноос хойш амьдраагүй ба одоо өөрийн үндсэн хаяг дээрээ бүртгэлгүй түр оршин сууж байна.

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр Хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг хуваалгах, В.Г*******од оногдох хэсгийг өгч, орон сууцны өмчлөх эрхийг авах тухай шаардлагыг хянан хэлэлцээд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэхүү В.Г*******ын байранд өгсөн гэх одоо шаардаад буй 11,200,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шийдвэрлэсэн ба В.Г******* нь тус шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Тус шийдвэрт В.Г*******ын тус байранд 20,440,000 төгрөгийн оролцоотой байсныг тогтоож, С.Н******* надаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба ийнхүү шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдээд дууссан асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан байна. өөрөөр хэлбэл тус байранд гэж шилжүүлж байсан 11.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр буй бөгөөд энэхүү иргэний хэрэгт тус асуудлыг шийдвэрлэж дууссан болно. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлын хүрээнд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлжэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, В.Г*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, В.Г*******ын эзэмшдэг Хаан банк дахь тоот дансны 2017.01.01-2018.12.31 хугацааны дэлгэрэнгүй хуулга,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: С.Н*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.06№ шийдвэр, Б******* дүүргийн дүгээр хорооны Засаг даргын 2024.05.31№5 тодорхойлолт, С.Н*******гийн эзэмшдэг Хаан банк дахь тоот дансны 2017.01.01-2018.12.31 хугацааны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч В.Г******* нь хариуцагч С.Н*******д холбогдуулан 11,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ...2023 онд шүүхээр орон сууцны өмчлөл болон зээлийн төлөлтийн маргааныг шийдвэрлүүлэхэд уг орон сууцыг С.Н*******гын өмчлөлд үлдээж би банкны зээлийн эргэн төлөлтийн зөрүү 20,440,000 төгрөгийг авахаар болсо, ...ипотекийн зээлийн эргэн төлөлтийг тооцож үзэхэд 11.200.000 төгрөгийг хариуцагч С.Н******* миний данснаас төлсөн байсан... хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр, хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцны маргааныг шийдвэрлэж, орон сууцанд В.Г******* 20,440,000 төгрөгийн оролцоотой байсныг тогтоож, С.Н******* надаас гаргуулсан, ... В.Г******* нь тус шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй, ... Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлын хүрээнд нэхэмжлэл гаргасан хэмээн нэхэмжлэгчтэй маргаж байна.

4. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад, нэхэмжлэгч В.Г******* 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл бичил уурхайд ажиллаж, хөдөө явахдаа үлдээсэн банкны картыг хариуцагч ашиглаж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд орсон орлого болох 11,200,000 төгрөгийг С.Н******* захиран зарцуулж, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн хамтран өмчлөх дундын хөрөнгийн зээлийн төлбөрт зарцуулсан гэв.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд С.Н******* нь В.Г*******ын эзэмшдэг Хаан банкны өөрийн эзэмшлийн тоот дансны картыг авч ашиглах, улмаар орон сууцны зээлийн төлөлтийг төлж байсан гэх үндэслэл нотлох баримт ба шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй, талуудын хооронд аливаа эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Н*******гаас 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Г*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА