Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00284

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00284

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, бага гүн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, ******* овгийн Наранчулууны Батчулуун /РД:8....3/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Бага гүн 0 дүгээр байрны 00 тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:...75/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч*******,

Хариуцагч *******

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2009 онд *******тай танилцаж 2010 оноос хамт амьдарсан. Бидний амьдрах хугацаанд 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүү ******* төрсөн. ******* төрөх үед бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан тул******* надаар овоглосон. 2018 оы 5 дугаар сарын 07-ны өдөр ******* бид хоёр гэрлэлтээ батлуулсан. Бидний үзэл бодол, зан харилцаа таарахгүй байнга архи ууж, агсам согтуу тавьж урдах амьдралыг маань сөхөж хардаж, элдэвээр хэлж сүүлдээ хутга, заазуур барьж амь насанд заналхийлдэг. Ингээд бид хоёр 2024 оны 07 дугаар сараас тусдаа амьдарсан. Түүнээс хойш хүү ******* бид хоёрын дунд явж амьдрах болсон. Цаашид ингэж удаан явахад хүү маань хичээл номондоо муудаж тогтворгүй болоод байгаа учраас хүүг маань аль нэг талд нь тогтвортой байхаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид нөхөр болох *******тай хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүү *******г миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хүүхдийнхээ ирээдүйг бодоод гэрлэлтээ цуцлуулах сонирхолгүй байгаа боловч Батчулуун надтай хамт амьдрахгүй гэж байгаа бол гэрлэлтээ цуцлуулая. Хүүгээ өөрийн асрамжид авмаар байна. 2025 оны 2 сараас хойш надтай амьдарч байгаа. Хүүг маань манай гэрт дахиж битгий ирээрэй гээд хичээл ном, бүх хувцастай нь явуулсан байгаа. Би хүүгээ өөрөө асраад явна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: сургуулийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 0 хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Багануур дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Шүүх гэрлэгчдийн шүүхэд *******гаас санал асуусан болно.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1. Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бидний үзэл бодол, зан харилцаа таарахгүй, хариуцагч нь байнга архи ууж, агсан согтуу тавьж, хардаж элдэвээр хэлж, сүүлдээ хутга заазуур барьж амь насанд хүртэл заналхийлж байсан. 2024 оны 7 сараас тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээнэ гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч нь ******* нэхэмжлэлийн шаардлагын гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдээ өөрийн асрамжид авна гэх тайлбарыг гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч*******, хариуцагч ******* нар нь 2009 онд танилцаж, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас 2013 оны 8 сарын 01-ний өдөр хүү *******г төрсөн бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаатай, тус шүүх дэх эвлүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрсөн, зохигчдод эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийгдсэн боловч үр дүнд хүрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг болон хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээх талаар хэн аль маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар тохиролцоонд хүрээгүй тул шүүх 2025 оны 3 сарын 28-ны өдөр гэрлэгчдийн хүүхэд *******гаас санал авахад ... ээж аав хоёр 2024 оны 7 сараас тусдаа амьдарч байна. Би аавтайгаа амьдрна, ээжтэй амьдрах бодол байхгүй.. гэх санал гаргасан, гэрлэгчдийн хүү болох ******* 2024 оны 7 сараас эцэг, эх хоёр дээрээ ээлжлэн байсан, 2025 оны 2 сараас эцэг *******тай амьдарч байгаа нь зохигчийн тайлбар, хүүхдийн санал зэргээр тогтоогдож байх тул *******г эцэг *******ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,

мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

 

7. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүү *******г эх*******тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

 

Иймд хүүхдийг өөрийн асрамжид авсан нэхэмжлэгч хариуцагчийг хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Наранчулууны Батчулуун, ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Батчулууны Батбамбайг эцэг *******ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар ******* нь******* эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Анужинд даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж*******д олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО